<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Anti-Tangle тоос сорогчийн тухай таны мэдэхгүй 5 зүйл

Д.Энхтуул 2017-06-20

Төсөөллийн хязгаараас давсан үр дүн

Anti-Tangle технологийн талаар таны мэдэхгүй 5 зүйл

Шинэ соргог  технологийн гайхамшгийг үргэлж мэдрүүлж байдаг Самсунг компани тоос сорогчийн шинэ эринийг бүтээж байна. Самсунг брэндийн хамгийн сүүлийн үеийн  технологийн дэвшлийг өөртөө шингээсэн, айл гэрийн эрүүл ахуй, цэвэр байдлыг бүрэн хангах төгс загварууд бүтээгджээ. Цагийг тань  хэмнэх хялбар ажиллагаатай,  харшил болон агаарт тоос тоосонцор  үүсгэхгүй, цэвэр агаар үйлдвэрлэгч Самсунгийн шинэ тоос сорогчууд  хамгийн зөв сонголт тань байх болно. Anti – tangle загваруудын онцлогийг Танд хүргэе!

1.Anti - Tangle  гэж юу вэ?

Эрүүл хүний үс өдөрт 100 – 200 ширхэг унаж байдаг. Харин гэртээ тэжээмэл амьтантай бол энэ тоо 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Чухам үүнд л зориулагдсан шинэ технологи бол Anti -tangle юм.
Та тоосоо соруулсны дараа сойз болон саван доторх  фильтрт орооцолдсон үс ноосыг цэвэрлэх хэрэг гардаг уу?
- Мэдээж, тийм. Энэ нь цэвэрлэгээг төвөгтэй болгохоос гадна агаарт харшил үүсгэгчийг дэгдээж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг.Anti - Tangle  гэж юу вэ?

Харин одоо Самсунгийн Anti-Tangle технологи гарснаар энэ асуудал ард хоцорлоо. Anti-tangle шинэчлэгдсэн хоолойтой тоос сорогч нь гэрийг үс ноосноос төвөггүй салгах төдийгүй цэвэрлэсний дараа тоос сорогчийн хэсгүүдээс орооцолдсон үсийг салгах хэрэггүй шинэ шийдэл ээ. Шуурганы бүтэц бүхий CycloneForce системийн нэмэлт болох Anti-Tangle технологи нь агаарын урсгал дотор эсрэг эргүүлэгтэй агаарын урсгал үүсгэж,  ингэснээр фильтрт үс орооцолдохгүй, хогийн савны цэвэрлэгээ хурдан бас хялбар болсон байна.
Иймд Anti – tangle хоолой: Хоолойд бөглөрсөн үс ноосыг гараар цэвэрлэх хэрэггүй болно. Anti – tangle сойз: Тоос сорогчийн сойзонд орооцолдож хуримтлагддаг үсийг мартах болно.

Иймд
Anti – tangle хоолой: Хоолойд бөглөрсөн үс ноосыг гараар цэвэрлэх хэрэггүй болно.
Anti – tangle сойз: Тоос сорогчийн сойзонд орооцолдож хуримтлагддаг үсийг мартах болно.

2.Furniture guard S – Тавилгыг хайрлагч

Самсунгийн Anti–Tangle зарим загварын тоос сорогч нь гэрийн цэвэр цэмцгэр байдал, эздийн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй тавилгын аюулгүй байдлыг ч бодолцож бүтээгдсэн байдаг. Үүний тод жишээ бол тоос сорогчийн хажуу хэсгээр байрлах уярсан хэлбэрийн зөөлөвч бүхий хамгаалалт юм. Энэ нь тоос сорогч тавилгыг гэмтээхээс хамгаалдаг. Мөн  тавилгын ирмэгт тоос сорогчийн их бие гэмтэхээс  хамгаалах давхар үүрэгтэй.Furniture guard S – Тавилгыг хайрлагч

3.Удирдлагын төгс хувилбарууд

Самсунгийн удирдлагын горимууд маш оновчтой бөгөөд эвтэйхэн шийдлүүд байна. Жишээ нь:
Бариулан дээр байрлах товчлууруудын тусламжтайгаар тоос сорогчийг асааж, унтраах, хүчийг тохируулах боломжтой. Харин нэг товчлуурт удирдлага дээр даран асааж, унтраана. Товчлуурыг эргүүлж хүчийг тааруулна. Эдгээр удирдлагын төрлүүд нь дээд зэргийн эвтэйхэн, хялбар байдлыг Танд мэдрүүлнэ. 

99.jpg

     Нэг товчлуурт удирдлага                                                                                            Бариулан дээрх удирдлага               

4. 1 тоос сорогч 2 Фильтр 

Самсунгийн шинэ загварууд HEPA болон моторын урд байрлах угаадаг шүүлтүүртэй бүтээгдсэнээрээ хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг. Утаа, тоос тортог ихтэй өнөө үед тоосоо хаяхгүйгүйгээр үл барам цэвэр агаар гаргаж, нян бактери устган, агаараар дамжих харшил үүсгэхгүй  гэхээр гайхалтай биш гэж үү?

HEPA фильтр:

Та тоос сорогчоор гэрээ цэвэрлэж байгаа боловч Самсунгийн тоос сорогч Танай гэрийн агаарыг цэвэршүүлж байдаг юм. HEPA модны нүүрсэн фильтр нь 0,12 нанометрээс жижиг ширхэгийг ч шүүдэг учраас Самсунгийн тоос сорогчоос гардаг агаарын 99,95% нь цэвэр байдаг. Өөр нэг ТОМ онцлог бол Британийн харшилтай тэмцэх сангийн магадлан итгэмжлэгдсэн харшлын эсрэг ариутгагч систем юм. HEPA фильтрийн давхаргын бүтэц нь нягт шигүү тул тоос тоосонцор, бохирдлыг арилгаад зогсохгүй агаараар дамжиж буй харшил үүсгэгчийг дотроо шүүж зогсоодог. Модны нүүрсний ширхэглэг давхаргатай тул таагүй үнэрийг ч арилгана. HEPA фильтр:

Угаадаг фильтр:

Самсунгийн тоос сорогчийн гайхалтай нэмэлт хэрэгслүүдийн нэг нь моторын урд байрлах фильтр. Энэхүү фильтрийг хялбархан гарган авч, угааж цэвэрлэх боломжтой учраас тоос сорогчийн хүчийг өндөр хэмжээнд хадгалах боломжтой төдийгүй эрүүл ахуйн түвшнийг нэг шатаар ахиулсан онцлогтой. Зөвхөн нэг удаагийн фильтр биш тул угааж цэвэрлэн олон дахин ашиглах боломжтой хэрэглэгчдийнхээ эдийн засагт бодит хэмнэлтийг мэдрүүлсэн төгс бүтээгдэхүүн юм.

5.Хошууны гайхамшиг

Тоос сорогч гэхээр “хивс, хивсэнцэрийн тоосыг соруулаад хураадаг зүйл” гэсэн ойлголт үгүй болсныг дээрх давуу талуудаас харж болно. Сонголтонд тань нөлөөлөх бас нэгэн чухал хүчин зүйл бол хошуу. Энгийн тоос сорогчийн энгийн хошууны талаар энд ярих хэрэггүй болов уу. Харин Самсунгийн тоос сорогчийн хошуу хэрэглээнээс шалтгаалаад цөөнгүй төрөл болжээ. Хивс, хивсэнцэр, паркетан шал, хүн болоод гэрийн тэжээмэл амьтны үс орооцолдохгүй, олон үйлдэлт, гурвалсан гэх мэт. Эдгээрээс зарим загварт байх хошуунуудыг онцгойлон дурдъя!

  • Anti – Tangle хошуу:

Урд хэсгээрээ нэмэлт резинэн эргүүлэгтэй учир сорсон үс хошуунд орооцолдох биш харин шууд тоосны савруу сордог. Ингэснээр бидний үнэтэй цагийг хэмнэж, илүү хялбар цэвэрлэгээг хийхэд тус болж байна.Anti – Tangle хошуу:

  • Олон үйлдэлт хошуу

Самсунгийн олон үйлдэлт хошууг солилгүйгээр хатуу гадаргуу, хивс мөн шалыг чийгтэй алчуураар арчих боломжтой. Хошууны тохиргоог тааруулаад л ямар ч гадаргууг цэвэрлэнэ.

Олон үйлдэлт хошуу

  • Гурвалсан хошуу

Самсунгийн гурвалсан хошуу нь бүх нэмэлт гадаргууг цэвэрлэх боломж олгох ба бүгд хоорондоо угсрагддаг учир хошууг гээх аюулгүй
10-1.jpg                         

Тоос авах хошуу                       

Тавилга болон бусад тоос соруулахад хэцүү газруудын тоосыг авахад тохиромжтой.    
Нарийн хошуу          
Буйдангийн завсар, цонх  гэх мэт тоос сорогчийн хошуу орохгүй газруудыг цэвэрлэнэ.
Зөөлөн гадаргууг цэвэрлэх хошуу
Энэ хошуу нь сандал, ор, буйдангийн гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой.


Самсунгийн бүтээсэн эдгээр төгс загварууд таны тоос сорогч сонгох шалгуурыг нэмэгдүүлэх болно. Гэрийг тань цэвэрлэхдээ давхар эрүүл мэндийг хамгаалж,  эдийн засагт хэмнэлт үзүүлэн, хялбар ажиллагааг  санал болгох онцлог бүтээгдэхүүнүүд болжээ.
НЭКС


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Зурагт

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ