<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

НЭКСТ - ээс санал болгож буй шилдэг борлуулалттай ТОП 5 хөргөгч

Б.ДАВААХҮҮ 2017-03-28

Хөргөгч худалдан авахаар сонирхож, төлөвлөж байгаа эрхэм хэрэглэгч танд зориулав. Айл гэрийн, тэр тусмаа гал тогооны өрөөний хамгийн хэрэгцээтэй цахилгаан барааны нэг бол яахын аргагүй хөргөгч гэдэгтэй та санал нийлэх бизээ. Бидний эрүүл, аз жаргалтай амьдралын нэгэн чухал хэсэг болсон хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн зөв орчинд, шинэ хэвээр шимт бодисуудыг алдагдуулахгүй хадгалах нь хөргөгчийн гол зорилго билээ. Ингээд НЭКСТ ЭЛЕКТРОНИКС-ийн санал болгож буй ТОП-5 борлуулалттай хөргөгчтэй танилцацгаая.

НЭКСТ-ИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ ТОП-5 БОРЛУУЛАЛТТАЙ ХӨРГӨГЧ

  • Rotenzo брэндийн R15MF295DW загвар

Боломжийн үнээр, орчин үеийн хөргөгчийн трэнд болж буй ус мөс гаргагчтай, таны гал тогооны тавилгатай төгс зохицож чадах хөргөгч худалдан авахаар сонирхож байгаа бол  Rotenzo брэндийн энэхүү загвар таны сонголтод яг таарна.

295 литр багтаамжтай, цантаж мөстөхгүй технологи, хэрэглэхэд хялбар электрон дэлгэц зэргээс гадна хүнсний бүтээгдэхүүнийг “түргэн хөлдөөх” тусгайлсан горим нь таны таны цагийг хэмнэх болно. Цантаж мөстөхгүй технологи нь бүтээгдэхүүнийг хамгийн тохиромжтой температурт жигд хөргөн хадгалах ба хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах боломжийг олгоно.

Rotenzo брэндийн R15MF295DW загвар

Баталгаат хугацаа: 1 жил.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/4304

 

  • Samsung брэндийн RB29FERNDSA загвар

Монгол улсын хөргөгчийн зах зээлд жил дараалан тэргүүлсээр ирсэн Самсунг брэндийн загваруудаас хэрэглэгчийн итгэл хүлээсэн байдал, борлуулалтын тоо зэргээрээ өрсөлдөгчгүй гэж хэлж болох цорын ганц загвар бол RB29FERNDSA хөргөгч юм.

Литрийн багтаамжаараа төстэй бусад брэндийн загваруудаас ялгарах Самсунг-ийн гол ялгаа нь хөргөгчийн өнцөг булан бүрийг жигд хөргөх Multi Air Flow систем, 10 жилийн баталгаат хугацаатай Digital Inverter компрессор юм. Энэхүү компрессор нь цахилгаан зарцуулалтыг багасгаснаас гадна, огт хүнгүй өрөөнд байх үеийн таны сонсох дуу чимээг ажиллах үедээ гаргадаг болсон нь гайхамшигтай.

Түүний бас нэгэн нууц нь таны хөргөгчийг цахилгааны хүчдэлийн  гэнэтийн хэлбэлзлээс хамгаалах Volt Control нэмэлт хамгааллын систем бөгөөд, та 400 Вольт хүртэлх цахилгааны ямар ч хэлбэлзэлд санаа зовохгүй байж болно гэсэн үг.

Дашрамд дуулгахад, энэхүү хөргөгч нь онцгой эрхтэйгээр зөвхөн Нэкст Электрониксоор худалдаалагддаг гэдгийг санаарай.

Samsung брэндийн RB29FERNDSA загвар

Баталгаат хугацаа: 1+2 жил

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/2217 

http://www.samsung.com/it/consumer/home-appliances/refrigerators/bottom-mount-freezer/RB29FERNDSA/EF үзнэ үү.

 

  • Өөгүй, цэвэр цэмцгэр байдлыг илэрхийлэгч хэрэглэгч танд зориулсан Daewoo брэндийн толин хөргөгч

Үүсгэн байгуулагдаад 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй, дундаж орлоготой хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, Азийг давж, Европын зах зээлд илүүтэй танигдсан гэдгээрээ хэрэглэгчдэд танигдсан Солонгосын Daewoo брэндийн RNV3610GCHB загварын шилэн нүүртэй хөргөгчийг танд санал болгож байна.

Digital Smart Control технологи нь хөргөгчийн доторх хүнсний бүтээгдэхүүний төрөл бүрийн амт, үнэрийг хооронд нь холилдуулахгүй, Neutra Fresh бактерийн эсрэг хамгаалалт нь бүтээгдэхүүний өөрийнх нь экологийн цэвэр байдлыг хадгалах үүрэгтэй бол, зөвхөн Daewoo брэндийн хөргөгчүүдэд байх чийгшлийг хадгалах, V-Healty LED тасалгаа нь жимс, ногоог удаан хугацаанд шинэ хэвээр нь хадгалахад зориулагдсан болно.

Энэхүү загвар нь хар/цагаан/саарал өнгөний сонголттойгоор байгаа тул та хүссэн өнгөө сонгон, худалдан авах боломжтой юм.

Өөгүй, цэвэр цэмцгэр байдлыг илэрхийлэгч хэрэглэгч танд зориулсан Daewoo брэндийн толин хөргөгч

Баталгаат хугацаа: 1 жил

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/4407 

http://daewoo-electronics.ru/rnv3610gchb.html

 

  • Өдөр тутмын амьдралыг тань хялбарчлах, гайхамшигтай LG брэндийн Door-In-Door загвар

         Цэвэрлэхэд хялбар метал гадаргуу, ус мөс гаргагч, мини бар зэрэг бидний бүхий л хэрэгцээг нэг дор багтаасан энэхүү энгийн мөртлөө гайхалтай хөргөгч нь минималист, классик загварыг эрхэмлэдэг хүн бүхний сонирхлыг татдаг.  

LG брэндийн Door-In-Door загварын хөргөгч нь таны хэрэглээг хялбарчлаад зогсохгүй, энгийн side-by-side хөргөгчтэй харьцуулахад, хөргөгчийн хүйтэн агаар алдалтыг багасгаснаар цахилгаан зарцуулалтыг бууруулдаг нь судалгаагаар тогтоогдсон байна /Энгийн хөргөгчийн хаалгыг 10 сек онгойлгоход хүйтэн агаар алдалт 46.5%-иар их байдаг байна/.

       Та өөрийн хэрэглэдэг бүхий л хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчийн олон төрлийн тасалгаанд хүссэнээрээ ялган ангилж хийх боломжтойгоос гадна, LG-ийн “Hygiene Fresh+” технологи нь өөрийн 5 давхар бактерийн хамгаалалтаараа хөргөгчинд хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнд бидний өмнөөс санаа тавьчихдаг нь бүр гайхалтай.

         Энэ бүхний сүүлд та LG брэндийн GC-J247JABV загварыг өөрийн биеэр үзэхийг хүсвэл Нэкст Электроникс-ийн өөртөө аль ойр салбарыг зориорой.

Өдөр тутмын амьдралыг тань хялбарчлах, гайхамшигтай LG брэндийн Door-In-Door загвар

Баталгаат хугацаа: 1+2 жил

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/4495

 

  1. Гэрийг тань чимэх Герман брэнд Blomberg KQD1360X

          Нэгэн хэвийн байдалд дургүй, бусдаас өөр байдлыг эрхэмлэдэгийн дээр багтаамж ихтэй хөргөгч сонирхож байгаа бол танд тохирох гайхалтай сонголт бол яахын аргагүй Blomberg брэндийн KQD1360X загварын 4 хаалгатай хөргөгч юм.

       Герман инженерийн ухаан, технологиор бүтээгдсэн энэхүү хөргөгчийн чанарыг та хэрэглэж үзээд мэдрэнэ. Blomberg-ийн Blue zone давтагдашгүй технологи нь жимс, хүнсний ногоог хөргөгчинд байхдаа л үргэлжлүүлэн фотосинтезийн процесст орох нөхцөлийг бүрдүүлсэн нь гайхалтай ба ингэснээр хүнсний бүтээгдэхүүн өөрийн цэвэр амт, чанараа удаан хугацаанд хадгалах боломжтой болсон гэсэн үг юм. Хөргөгчийн дотор хана нь хүртэл хүнсийг бактериас хамгаалах бүрхүүлтэй гэдгийг бодох төдийд л бид хэрэглэж буй хүнсэндээ санаа зовох хэрэггүй болсон нь харагдаж байна.

 Гэрийг тань чимэх Герман брэнд Blomberg KQD1360X

Баталгаат хугацаа: 3 жил

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://next.mn/index.php/p/2312 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...

 

 


Б.ДАВААХҮҮ

Нийтлэлч Б.ДАВААХҮҮ

Тэрээр ХУИС болон Энэтхэг улсын Guru Gobind Singh Indraprashta их сургуулийг “ОУ-ын худалдаа – Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр шинээр хөгжиж буй технологийн дэвшилтэт гэр ахуйн цахилгаан барааг судалж, хэрэглэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг туршлагатай нэгэн.


Тагууд: Хөргөгч