<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу?

Б.Эрдэнэсувд 2017-05-02

 Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу? Ямар хэмжээтэйг сонгох вэ? Эсвэл буйдан зурагтын дэлгэц хоорондын тохиромжтой зайг сонирхож байна уу? Жижиг тулсан өрөөнд хэт том дэлгэц нүүрэнд тулсан мэт харагддаг бол саруул зайд буйдан эсвэл ороо дэлгэцээс хэт зайтай байрлуулсанаас болж сайн харахгүй болдог алдаанууд түгээмэл тохиолддог.

Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу?

Түүнчлэн зурагтыг хэт өндөрт эсвэл хэт нам байршуулах нь үзэгчийн хүзүүний булчинг чангаруулж ядраах сөрөг талтай. Зурагтын дэлгэцийн хэмжээ нь буйдан дээр сууж буй хүний харааны өнцөг дэлгэцийн өргөнтэй 28-40 градус үүсгэж байхаар байвал хамгийн тохиромжтой хэмээн үздэг. 

Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу?
Дэлгэцийн дээд ирмэг нь үзэгчийн хараатай 15-33 градус үүсгэж байхаар өндөрт байршуулах нь хамгийн тохиромжтой хэмээн эргономик инженерүүд зөвлөжээ. Зайны хувьд дэлгэцийн хэмжээнээс шалтгаалан янз бүр байна.

32" зурагт буйдангаас 1-1,6м

40-42" ТВ буйдангаас 1,5-2,5м

50" ТВ буйдангаас 1,6-2,6м

60" зурагт буйдангаас 2,2-3,5м

Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу?

Сүүлийн үеийн FHD, UHD технологийн зурагтууд илүү тод дүрсийн цацалттай ба дэлгэцийн инч буюу диагналийн хэмжээг 1,5 дахин авсан зайд дэлгэцийн нягтралын нарийвчлал 1080 пихельтэй харагддаг. Энэ нь хамгийн сайн нягтралтай харагдах цэг гэсэн үг.

New Call-to-action

Харин үүнээс хойшлох юм уу урагшлавал нягтрал 780 болж буурна. Мөн цонхоор тусах байгалийн гэрэл нь дэлгэц дээр ойхоос сэргийлж зурагтын нүүрийг гэрлийн эсрэг тал уруу харуулан байршуулах нь зүйтэй. Мэдээж нүдний хараагаа хайрлаж байгаа бол жаахан холоос үзэхэд гэмгүй. 

Та НЭКСТ Элекроникс - оос шинэ зурагтаа худалдаж аваад 4 төрлийн бүтээгдэхүүнээс сонгон ердөө 9.900₮ өөр авах боломжтой боллоо.

‪#‎NextElectronics‬


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ