<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Танд хэрэг болж мэдэх телевизорын 13 оролт

Б.Эрдэнэсувд 2017-06-19

 Алдарт HDMI зохион бүтээгдсэнээс хойш бусад бүхий л залгуурууд, холболтын аргууд хэрэглэгдэхгүй болсон юм шиг санагдаж байна уу? Гэхдээ аль ч брэндийн хамгийн сүүлийн үеийн зурагтуудад HDMI-тай хамтаар бусад оролт, гаралт, холболтуудыг үйлдэрлэсээр байгаа бөгөөд тэдгээрийн хэрэглээ хичнээн Cool болохыг ихэнхи хүмүүс мэддэггүй.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

Энэхүү нийтлэлд ТВ-ийн оролт, гаралт болон түүнд холбогдох кабелиуд, тэдгээрийн хэрэглээ, зориулалтын тухай дэлгэрэнгүй тайлбарлалаа.

  •  COMPOSITE ОРОЛТ БА RCA COMPOSITE КАБЕЛЬ

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

RCA кабелийн шар өнгө нь Standard-Definition видео дохиог дамжуулж, улаан болон цагаан нь бараан зүүн талын Аудио сувгуудыг хариуцан ажилладаг. Техникийн хувьд бол тэдгээрийг сольж залгасан ч ажиллах бөгөөд энэхүү өнгөний код нь хэрэглэгчидийг төөрөгдөлд оруулахгүй байх үүрэгтэй.

Standard-Definition дамжуулалтыг сайжруулж High-Definition өндөр чанартай болгох HDMI залгуур түүнийг бүрэн орлож чадах ч таны ТВ-д залгаж буй бусад төхөөрөмжид HDMI оролт/гаралт байхгүй байх магадлалтай бөгөөд харьцангуй хуучин загвартай DVD тоглуулагч, видео камер гэх мэтийг залгах бол танд RCA кабель зайлшгүй хэрэглэгднэ. 

Сонирхолтой хэрэглээ: Видео камерын бичлэгээ RCA кабель ашиглан зурагт руугаа шууд илгээж болох бөгөөд энэ нь партины үеэр хамгийн хөгжилтэй зүйлсийн нэг байж болно. Эсвэл зарим шаардлагатай үед та өөрийн гараар хийсэн хяналтын камер хэлбэрээр ч ашиглаж болох юм. Интернэтгүй төхөөрөмжөөр хийж болох хамгийн сонирхолтой зүйлсийн нэг биш гэж үү?

  •  COMPONENT ОРОЛТ БА RCA COMPONENT КАБЕЛЬ

Ерөнхийдөө дээр дурдсан Composite кабель шиг хэрэглээтэй боловч түүнийг бодвол High-Definition чанартай дүрс дамжуулж чаддаг. Яг үнэндээ та 5 ширхэг Composite RCA кабель ашиглан Component холболт үүсгэж ч болно.Component залгуур Composite шиг цагаан, улаан өнгийн Аудио залгууртай боловч High-Definition чанартай Видео дамжуулах цэнхэр, улаан, ногоон өнгийн залгууруудтай.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

Сонирхолтой хэрэглээ: Хэрэв та Nintendo Wii тоглоомтой бол түүний зөвхөн Standard-Definition оролттой байгаад сэтгэлээр унасан гэдэгт тань эргэлзэхгүй байна. Тийм ч гайхалтай технологийн дэвшил болохгүй ч та Component кабель залгаж ТВ-ээр гарах дүрсний чанар болоод өнгөний нарийвчлалыг сайжруулж чадна. Энэ аргыг PlayStation 2 гэх мэт хуучин системтэй тоглоомд мөн ашиглах боломжтой.

 Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • VGA БУЮУ PC ОРОЛТ

VGA оролттой ТВ-үүд ховордож түүнийг өнөөх HDMI-гаар солих болсон нь технологийн дэвшил боловч зөвхөн VGA оролттой компьютертай хүмүүсийн хувьд гунигтай явдал гэж хэлж болно. ТВ-ээ компьютерийн дэлгэц болгон хувиргах боломжийг танд VGA олгоно. Зурагтан дахь ийм оролтыг ихэнхидээ PC гэж тэмдэглэсэн байдаг.
Сонирхолтой хэрэглээ: Хэрэв танд VGA splitter/салаалагч төхөөрөмж юмуу кабель/ байвал нэг компьютраас 2 өөр дэлгэцрүү буюу ТВ-рүү гаргаж чадна. Зөөврийн компьютерийн тань дэлгэц жижигдээд байвал түүнийг томсгох эсвэл 2 болгох боломж нээлттэй.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • OPTICAL БУЮУ DIGITAL AUDIO ОРОЛТ

Бас нэгэн ТВ-ийн стандарт оролтуудын нэг бол Optical оролт /Toslink/ бөгөөд дижитал аудио сигналыг улаан гэрлийн тусламжтай дамжуулдаг. Энэ нь энгийн аналог кабелиудыг бодвол сарнилт, бууралтгүйгээр илүү цэвэр дууг дамжуулдаг. HDMI-тай хослуулан хэрэглэсэнээр ганц HDMI кабелиар дуу, дүрс аль алийг нь хүлээн авснаас илүү дууны сигналыг тусд нь салган маш цэвэр эффектүүдийг ялган сонсох боломжтой бөгөөд түүний энэ онцлогийг Гэрийн театер /Home Theatre/, Soundbar гэх мэт төхөөрөмжид залгахад ашигладаг.

Сонирхолтой хэрэглээ: Optical аудио оролтын сонирхолтой хэрэглээ бол түүний үндсэн үүрэг өөрөө гэж хэлж болно. Та гайхалтай гоё хийгдсэн киног гэртээ үзэхдээ таны дээгүүр шувууд жиргэж, ард чинь амьтад гүйлдэх тэдгээр дууны салангид эффектүүдийг нь зөвхөн Optical оролтод Гэрийн Театер, Саундбар гэх мэт дууны төхөөрөмжөө залгаснаар мэдрэх боломжтой.

 Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

 http://next.mn/index.php/category/show/categoryId/1457

  • USB ОРОЛТ

Хүн бүхэнд “Нүдэнд дулаахан” харагдах USB оролт бол бидний хамгийн их хэрэглэдэг, түгээмэл холболтуудын нэг юм. Компьютер, Нөүтбүүкэнд байх зориулалт нь хэнд ч ойлгомжтой ч хүмүүс тэр болгон ТВ-ийн USB холболтыг хэрэглээд байдаггүй. Бүх зурагт USB оролттой үйлдвэрлэгддэг гэж хэлж болох бөгөөд загвараасаа хамааран  1-3ш USB оролттой байдаг. USB нь бусад холболтууд шиг дуу, дүрс дамжуулах биш харин Storage /Багтаамж/ төрлийн төхөөрөмжүүд болох Флаш диск, Зөөврийн хард гэх мэтээс Дуу, Видео, Зураг хүлээн авч дэлгэцэн дээрээ тоглуулдаг онцлогтой бөгөөд тэдгээрийг тоглуулах тусгай тоглуулагч нь ТВ-д суусан байдаг.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

Сонирхолтой хэрэглээ: Хэрэв та бэлдсэн чухал пресентацаа үзүүлэх гэтэл зөөврийн компьютер яг хэрэгтэй үед бэлэн биш байвал сандрах хэрэггүй. Слайдуудаа зурган хэлбэрт оруулж дэс дараатайгаар Флаш дискэндээ хавтас үүсгэн хадгалахад л болно. Флаш дискээ Хурлын өрөөний дэлгэцэнд залгаад зураг тоглуулах тоглуулагчийг ажиллуулаарай. Энэ арга хэн нэгний төрсөн өдрийн партиг хийх үеэр бүр ч хэрэгтэй гэдгийг та мэдэх үү? Төрсөн өдрийн эзний зургийн цомгийг флашиндаа цуглуулж хуулаад ТВ-дээ холбоход баярын үеэр түүний зураг ээлжлэн явах нь хөгжилтэй. Харин татсан киногоо флашинд хуулж ТВ-ээр үзэх “Арга”-ыг та хэрэглэж үзээгүй байгаа бол амьдралын энгийн бөгөөд сайхан зүйлсийн нэг таныг хүлээсээр байгааг мэдэх хэрэгтэй. Бас нэгэн сонирхолтой зүйл бол та үнэхээр арга тасарсан үедээ USB холболттой Гар утас, Тоглоомын гар гэх мэтийг зурагтынхаа USB холболтоор цэнэглэж болно. Удаан боловч бүтэмжтэй арга шүү.

  • 3,5mm STEREO ЗАЛГУУРЫН ОРОЛТ

Утасны чихэвчний тань үзүүртэй адилхан харагдах тус 3,5мм-ийн Стерио залгуурыг чихэвчтэй яг ижил холболт гэж ойлгож болох бөгөөд Стерио дууны сигналыг дамжуулах үүрэгтэй.Телевизийн дууг өөрөөр нь биш чихэвч болон өсгөгчүүдээр сонсох боломжийг энэхүү жижигхэн оролт танд олгох болно.
Сонирхолтой хэрэглээ: Хэрэв та цагийн зөрүүнээс болж хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтыг шууд үзэхээр зэхэж буй бол гэрийнхэндээ саад болохгүй байх боломжийг ч мөн эрэлхийлж байгаа бизээ. Гэрийн нөхцөлд үүнийг уртхан утастай чихэвчээр л хялбархан шийдчих боломжтой. Харин Гоал орох торгон мөчид яаж бага чимээтэй байхыг тань шийдэж чадахгүй нь харамсалтай.Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • LAN КАБЕЛИЙН ОРОЛТ

Ethernet буюу LAN кабелийн тус оролт нь ихэвчилэн Смарт буюу Ухаалаг телевизэд суулгагдсан байдаг. Одоо ихэнхи ухаалаг телевизүүд утасгүй буюу Built-in Wireless технологитой бүтээгдэх болсон ч үйлдвэрлэгчид одоог хүртэл LAN кабелийн оролтыг ТВ-ийн арын хэсэгт байлгасаар байгаа нь хэрэглэгчидийн сүлжээнд холбогдох боломжийг харгалзан зурагтаа утастайгаар интернэтэд холбох сонголтыг олгож  буй хэрэг юм. Тиймээс танай гэрт утасгүй интернэт байхгүй байсан ч та LAN кабель холбон зурагтаа интернэтэд холбох боломжтой.
Сонирхолтой хэрэглээ: Технологийн хорхойтой хэрэглэгчид гэртээ утасгүй интернэттэй байсан ч Телевизээ LAN кабелиар сүлжээнд холбодог гэдгийг та мэдэх үү? Учир нь утастай интернэтэд ТВ-ээ холбосоноор илүү Хурдтай, Найдвартай, Тогтвортой байхаас гадна онлайнаар кино үзэж байхад чинь уншиж удах бэрхшээл бараг тохиохгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • HDMI ОРОЛТ

Орчин цагийн хамгийн чухал холболтуудын нэг бол гарцаагүй HDMI /High Definition Multimedia Interface/ юм. Өндөр чанарын дуу, дүрсийг нэг кабелиар дамжуулах нь түүний онцлог юм. Одоо зөвхөн ТВ, Аудио видео бүтээгдэхүүн төдийгүй зөөврийн компьютер, процессор, дэлгэцүүд HDMI оролттой болж байгаа нь түүний хэрэглээг улам өргөжүүлж байна.
Танд хэрэг болж болох телевизорын 13 оролтHDMI хэрэглээ хамгийн түгээмэл болохын хэрээр түүний төрөлүүд ч мөн дэлгэрч байна. Зурагтанд байрлах HDMI-ийн жижигрүүлсэн мини болон микро хувилбаруудыг гар утас, зөөврийн компьютруудад хийх болсон бөгөөд энэ нь ч ирээдүйн хандлага юм.

  • COAXIAL КАБЕЛИЙН БУЮУ АНТЕННЫН ОРОЛТ

Телевизийн анхны холболтуудын нэг бол энэхүү Антеннын оролт юм. Үндсэндээ тоон системээр цацаж буй сувгуудыг чанартай хүлээн авахын тулд агаараас ирж буй дохиог хүлээн авах Антен залгах үүрэгтэй. Үүний адилаар агаарын олон сувгийн кабелийн телевизийн утасны үзүүр Coaxial  байх нь элбэг бөгөөд танайх тийм кабелийн телевизийн суваг үзэх шаардлагатай бол зайлшгүй тус оролтыг ашиглана.
Сонирхолтой хэрэглээ: Орчин үед тус оролтыг хэрэглэх нь эрс багассан гэж хэлж болох ч хэрэв та зусландаа гарахаар төлөвлөж байгаа бол энгийн салаа антенна ТВ-дээ залгаад л тоон системийн сувгуудыг хүлээн авах боломжтой хэвээр байгааг санаарай.
Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • SCART ОРОЛТ

Composite оролтын адил дуу, дүрс дамжуулах үүрэгтэй тус SCART оролтыг харьцангуй хуучин гэж хэлж болох бөгөөд одоог болтол ТВ-д суурилан ирсэн хэвээр байгаа нь ТВ-д залгадаг SCART оролт ашигладаг зарим төхөөрөмжүүд байсаар байгаагаас үүдэлтэй юм. Тухайлбал хуучны Дүрс бичлэгийн хуурцаг /VHS tape/ уншигч/VCR/ нь зөвхөн SCART оролттой байдаг бөгөөд зарим DVD тоглуулагч, Тоглоомын консолууд ч SCART оролттой байдаг.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт
  • CI+(COMMON INTERFACE) ОРОЛТ

Түүний гол зорилго нь кабелийн ТВ-ийн нэмэлт Box хэрэглэлгүйгээр тус оролтонд орох CAM Module-ийг хийж тус кабелийн сувгуудыг хүлээн авах боломжтой болдог. Ингэсэнээр кабелийн нэмэлт төхөөрөмжүүд болоод хоёрдогч удирдлагыг халж, илүү хялбар хэрэглээг бий болгодог. Гэвч ТВ болгонд энэхүү урт CI+ оролт суун ирдэг ч манай оронд хараахан хэрэглэгдэх болоогүй л байна.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • IR OUT ОРОЛТ

IR out холболтын хэрэглээ цөөн боловч яг шаардлагатай нөхцөлд их юм шийддэг. Түүнд IR уртасгагч кабель залгах ёстой бөгөөд ТВ-ийн удирдлагын дохио хүлээн авагч нь холдоод байгаа эсвэл таглагдсан, шилэн хаалт гэх мэт кабинд байршуулсан гэх мэт тусгай нөхцөлд ашиглавал зохино. Учир нь ТВ-ийг гэрийн нөхцөлд хэрэглээд зогсохгүй албан байгууллага, үйлчилгээний газрууд, хяналтын дэлгэц гэх мэт олон зориулалтаар ашигладаг тул дээрх шиг нөхцөл үүсэхэд асуудлыг шийдэх гарц нь IR Out холболтод IR уртасгагч залгах явдал юм.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  • SD CARD –НЫ ОРОЛТ

Гар утсанд хэрэглэгдэж заншсан SD картны хэрэглээ нь ТВ-д мөн ижил юм. Ихэнхи зурагт ийм оролттой үйлдвэрлэгддэг бөгөөд Флаш диск, Зөөврийн хардтай яг адил Дуу, Видео, Зураг хүлээн авч дэлгэцэн дээрээ тоглуулдаг онцлогтой. Харин флаш диск, зөөврийн харднаас ялгаатай нь та тус картыг байнга авч, салгаж, залгаад байхгүйгээр оролтонд нь нэг мөсөн байршуулахад илүү аюулгүй, алдаж, эвдэх эрсдэлгүй байдаг.

Танд хэрэг болж болох телевизорын 13 оролт

  НЭКС


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ