<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тоос сорогчны фильтрийг хэрхэн цэвэрлэх вэ?

Д.Энхтуул 2016-12-27

тоос сорогч

Тоос сорогчны зүрхийг түүнийг фильтр гэж нэрлэдгийг та сонсож байсан уу? Учир нь та тоос сорогчоо эдэлгээ удаантай байлгахын тулд фильтрийг нь сайн цэвэрлэж байх хэрэгтэй юм. Хэрвээ фильтрийн цэвэрлэгээг дутуу хийвэл соролтын хүч сулрах, эвгүй дуу гарах, үнэр гарах, болон мотор шатах хүртэл гэмтэл учирна. Тиймээс фильтрийг хэрхэн цэвэрлэх талаарх бидний бэлтгэсэн нийтлэлийг хүлээн авна уу. 

1. Фильтрийн арчилгаа

Жижиг ширхэгтэй хогийг хүртэл үлдээлгүй цэвэрлэх хэрэгтэй. Жижиг ширхэгтэй хог буюу гурил, угаалгын нунтаг, давс, сахар зэргийг соруулж дууссаны дараа нэн даруй фильтрийг цэвэрлэх ёстой. Учир нь фильтр бохирдсоноос агаар нэвтрэлт багасаж хог болон тоос нь бие рүү нэвтэрч гэмтэл үүсгэдэг. Гэхдээ фильтрийн төрлүүд нь тоос сорогчоосоо хамаараад өөр өөр төрөл байдгаас үүдэж цэвэрлэх арга нь ч өөр байна.

 

2. Фильтрийн төрөл

Hepa- шилэн утсан материалаар хийгдсэн фильтр бөгөөд тоос сорогчныхоо хэлбэрээр хамаарч янз бүрийн хэлбэртэй байдаг бөгөөд ихэнхийг нь угааж болдоггүй. Тухайлбал: 2, 4 болон 5 дугаарын фильтрийг угаахгүйгээр нойтон алчуураар арчиж цэвэрлэх хэрэгтэй.  Харин 1 болон 3 дугаарын фильтрийг цэвэрлэхдээ сойзоор ширхэг бүрийг сайтар угааж цэвэрлээрэй. Хатаах шаардлагагүйгээр арчсаныхаа дараа шууд хэрэглэж болно.

тоос сорогч фильтр

 

Cloth- Даавуун материалтай фильтрүүд багтана. Энэ төрлийн фильтрүүдийг ихэнхийг нь угааж цэвэрлэнэ. Фильтр нь уутан хэлбэрийн том хэмжээтэй байдаг. Ихэвчлэн том тоос соруулагчид байршдаг.

тоос сорогч фильтр

 

Foam- Энэ төрлийн фильтр нь порлонон материалтай байдаг бөгөөд хэдэн ч удаа угааж цэвэрлэж болдог.

тоос сорогч фильтр

 

Disk- Диск төрлийн фильтр нь даавуун болон цаасан материалтай бөгөөд, даавуун хэлбэртэйг нь угаасан тохиолдол мушгиж болохгүй бөгөөд, тэнийлгэж сүүдэр газар хатаах хэрэгтэй. Харин цаасан хэлбэрийг нь шууд сэгсэрч цэвэрлэж байгаарай. Угааж огт болохгүй. 

тоос сорогч фильтр

 

 

3. Фильтргүйгээр тоос сорогч ашиглахгүй байх

Хэрвээ та цэвэрлэж байх үедээ фильтрээ гэмтээсэн тохиолдол фильтргүйгээр тоос сорогчийг ажиллуулж болохгүй. Учир нь фильтргүйгээр ажиллаж байгаа тоос сорогчны мотор руу тоос шороо, хог орсноор мотор хурдан хугацаанд гэмтэж, ажиллагаагүй болох юм. Тиймээс шинээр фильтр худалдан автлаа ашиглахгүй байхыг зөвлөж байна.

 

4. Фильтрийг зөв суурилуул

Хэрвээ фильтрээ суурилуулах гэж байгаа үедээ буруу суурилуулсан тохиолдолд хог, тоос шороо мөн л мотор луу орж гэмтээх аюултай.

 

ХОЛБООТОЙ: Тоос сорогчийг сонгоход анхаарах 5 зүйл

New Call-to-action

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...

 

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Зөвлөгөө, Тоос сорогч