<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Холигчийн хүн бүрийн мэдэхгүй хэрэглээ

Д.Энхтуул 2017-09-06

Орчин үеийн эзэгтэй бүр гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж, олон цагаар хоол бэлдэж чаддаггүй. Гэсэн ч хайртай хүмүүстээ барих зоогоо хамгийн гол нь эрүүл, чанартай байлгах нь бидний үүрэг билээ.

Айл бүрт холигч,  хэрчигч, хүнсний комбайн  байдаг хэдий ч тэр бүр бүрэн гүйцэд ашиглахаа мэдэхгүй тохиолдол бий. Бүх үйлдэл, ялгаа, үүргийг мэдээд авбал өдөр бүр олон төрлийн эрүүл, шинэхэн, өнгөлөг бас амттай хоолыг богино хугацаанд бэлтгэн, гэрийнхнээ баярлуулах боломж их байдаг шүү, эзэгтэй нар аа!

Холигчийн хүн бүрийн мэдэхгүй 6 хэрэглээ

Бид яагаад  жимс, хүнсний ногоог өдөр бүр хүнсэндээ хэрэглэх ёстой вэ?
Холигчийн хүн бүрийн мэдэхгүй 6 хэрэглээ

Бид эрүүл, сэргэлэн цовоо, идэвхтэй амьдрахад хоол хүнснээсээ амин дэм, эрдэс тэжээлийг хангалттай авдаг байх нь чухал. Гэвч илүү чухал нь зөв бэлтгэж хэрэглэх явдал юм.  

Жимс болгон хүний биед сайн. Жимс, жимсгэнийг болгохгүй шууд хэрэглэдэг. Харин  илүү үр дүнг мэдрэхийн тулд тусгайлан бэлтгэж заншаарай! Хүнсний ногоог хэт их чанаж, болгож хэрэглэх нь шим тэжээлээ алдаж, улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.  Жишээ нь хэт болгосон хүнс нь таргалалтыг нэмэгдүүлж, чихрийн шижин гэх аюулт өвчний үндэс болдогийг Та мэдэх үү?  Иймээс хүнсний ногоо хэрэглэхдээ  аль болох түүхийгээр сайтар цэвэрлэн, эсвэл хагас боловсруулсан байдалтай хэрэглэхийг зориорой! Зутан, нунтаг, жижиглэсэн хэлбэрт оруулан хэрэглэх нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг.  Өдөр тутам хоол, унд бэлтгэхдээ холигч хэрэглэх нь сүүлийн үеийн шинжлэх ухаанч эзэгтэй нарын мөрдлөг болоод байна.

Дараах загваруудаар жишээ болгон холих, хэрчих, бутлах бүтээгдэхүүний онцлог ялгааг  тайлбарлан, зориулалтын дагуу  зөв хэрэглэхэд тань зөвлөмж өгье!

     1.Гар холигч 

Яагаад мэргэжлийн тогооч нар гар холигчийг илүү хэрэглэдэг вэ? Үүний учир нь хийж буй хоолныхоо хэсэг бүрийг мэдэрч, өөрийн гараар хийхэд л байдаг юм шүү дээ. Гүйцэтгэл, үр дүн ч өндөр. Автомат холигч хэрэглэхэд нэг л сэтгэлд тань нийцэхгүй байна уу? Тэгвэл Та өдөр тутмын хэрэглээндээ хоол хүнсийг мэргэжлийн түвшинд холих, бутлах чадалтай гар холигчийг сонгоорой! Хүнсний  ногооны зутан шөл, төрөл бүрийн Смүүти, жимсний нухаш зэргийг төвөггүй хийх болно.   1.Гар холигч

Гар холигч

Гар холигч

         2.Холигч

Энэ төрлийн холигчийн давуу чанар нь холих савны багтаамж ихтэй тул нэг дор их хэмжээний хүнсийг холих боломжтой. Холигч сав хуванцар эсвэл шилэн материалтай байдаг. Хэрвээ халуун хоол, хүнс холих шаардлага байдаг бол шилэн материалтай сав сонгохыг зөвлөж байна. Энэ нь эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад төгс нийцнэ. Мөн олон төрлийн хурдны сонголт болон фунцуудтай байна. Холигч нь Смүүти бэлтгэх, зутан хийх, кекс зуурах, үр тариа нунтаглах, мөс бутлах гэсэн баялаг фунцуудтай бөгөөд хэрэглэхэд хялбар. Байгалийн зэрлэг жимс болох аньс, нэрс зэргээ бэлдэж аваад өвлийн турш хэрэглэж болно. Энэ нь амин дэмтэй органик хүнс учир юугаар ч орлууламгүй дархлаа дэмжигч болдог.

66.jpgЗарим төрлийн холигч нь нэмэлт хэрчигч, бутлагчтай байдаг.

Холигч

Холигч

       3.Зуурагч
Олон төрлийн хутгагч дэгээнүүдтэй зуурагч нь бялууны кекс, талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүний зуурмаг бэлтгэх болон бялууны крем зуурах зориулалттай.

3.Зуурагч

Олон төрлийн зуурагч дэгээтэй байдаг бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр зориулалттай.  Зориулалтыг харна уу!101.jpg


               4.Хүнсний комбайн

Гэрийн эзэгтэйн ажлыг хөнгөвчлөх хүнсний комбайн нь айл бүрт зайлшгүй байх цахилгаан хэрэгслийн нэг юм. Холих, зуурах, бутлах, хэрчих хамгийн олон үйлдэлтэй учир өдөр тутамдаа ашиглана. Зутан бэлтгэх сав, Смүүти хийх холигч сав зэргээс гадна мах, сонгино хэрчигч, ногоо хэлбэртэйгээр хэрчигч, гурилан бүтээгдэхүүн, зайрмаг, крем зуурагч, шоколадны үйрмэг, чимэглэх нунтаг бэлтгэгч диск зэрэг байдаг. Хэрвээ танай гал тогоонд эдгээр хэрэгсэл байдаг ч тэр бүр хэрэглэдэггүй бол одооноос эхлэн байнгын хэрэглээ болгоорой! Хэрэглэхэд маш хялбар ч баялаг орцтой хоол бэлтгэхэд тань туслана.
4.Хүнсний комбайн

Эдгээр нарийн хэрэгслүүдийн  зориулалтыг харна уу!4.Хүнсний комбайн

 4.Хүнсний комбайн                  
            5.Жигд хэрчигч
         Chop drop технологиор үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүний онцлог шинж нь нэгэн хэвээр хэрчиж жижиглэхэд бэрх хүнсний ногоо, жимс, мах зэргийг хурдан хугацаанд хэрчинэ. Жигд  бүдүүн болон нарийн төрлөөр хэрчих гайхалтай үйлдэлтэй. Хэрэглэхэд маш энгийн хэрнээ үр дүн өндөртэй учир эзэгтэй нарын өдөр тутмын үнэнч найз нь байх болно. Энэхүү хэрчигчээр сонгино хэрчих, мах машиндах, төрөл бүрийн хүнсний ногоог бутлах боломжтой.Жигд хэрчигч

Холих төрлийн бүтээгдэхүүнүүд нь гэр бүлд тань эрүүл амьдралын хэв маягийг бий болгоно.
Илүү олон төрлийг  манай Next - ийн салбаруудаас ирж сонирхон, мэргэжлийн зөвлөгөө авч, өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонголтоо хийгээрэй!
   Нэкст найр хуримын улирлыг тохиолдуулан хямдралтай, бэлэгтэй мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан багцын бэлэгтэй “Бал сараа Бали аралд” урамшуулалт сугалаат хөтөлбөр  хөтөлбөрийг эхлүүллээ.


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Гал тогооны цахилгаан хэрэгсэл