<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Хөргөгчийг илүү ашигтай ажиллуулах 5 арга

Dulguun Bayardalai 2017-05-01

Монголд цахилгааны төлбөрөөс хэмнэх гэж шөнө хувцас угаах “моод” дэлгэрээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин хөргөгчийн хувьд энэ нь бараг боломжгүй зүйл юм.

Харин энэхүү энгийн 5-н алхмыг дагаснаар хөргөгчийн цахилгааны зардлыг бага хэмжээгээр багасгах боломжтой.

s5.jpg               

                  1.Хөргөгчийн битүүмжийг шалгах

Хөргөгчийн нэн чухал хэсгүүдийн нэг болох хаалганы битүүмжлэгч болох соронзот резинэн хэсэг нь муудаж хүйтнийг алдах тохиолдол цөөнгүй. Хэрвээ таны хөргөгчийн битүүмжлэгч муудсан бол таны хөргөгч автоматаар хөргөгчийн дотор хангалттай хүйтэн биш байна гэж үзэж илүү хөргөж илүү их цахилгаан зарж байдаг. Битүүмжийг шалгах хамгийн хялбар арга бол хөргөгчийн хаалга хаалттай үед битүүмжлэгчийн гадуур гараа гүйлгэж хүйтэн эсэхийг шалгах эсвэл битүүмжлэгч ба их биеийн хооронд цаас шургуулж үзэх юм хэрвээ цаас төвөггүй битүүмжлэгч их биеийн завсраар орж байгаа эсвэл хүйтэн мэдрэгдэж байгаа тохиолдолд таны хөргөгч хүйтнээ алдаж байна гэсэн үг юм. Хэрвээ таны хөргөгч хүйтнээ алдаж байгаа бол баталгаат засварын төвд хандаж солиулах шаардлагатай.

s6.jpg                 

               2.Хүнсийг битүү таглах

Чипс эсвэл жигнэмэг мэт хуурай хүнс биш л бол таны хоол хүнс тодорхой хэмжээний чийгийг агаарт алдаж байдаг.  Харин хөргөгч нь энэхүү чийгийг цан болгохгүйн тулд илүү их цахилгаан зарж илүү үйлдэл хийж байдаг. Тиймээс та хоол хүнсээ битүүлж эсвэл тусгай саванд хийж хэвшинэ үү.

s1.jpg                   
           3.Халуун хоол хийхгүй байх

Хөргөгчид хоолыг халуунаар нь шууд хийх тохиолдол гардаг шүү дээ, харин энэ нь маш буруу үйлдэл юм. Энэхүү халуун хоол нь хөргөгчийн дотор бүрэлдсэн хүйтнийг үгүй хийгээд зогсохгүй чийг үүсгэж хөргөгчийн эд ангиуд болох моторын ажиллагаанд нөлөөлөх, дотор гэрлийг эвдлэх, тавиурыг температурын хэт өөрчлөлтөд оруулж хагалах магадлалтай. Харин хөргөгч автоматаар дотоод хүйтэн алдагдсан гэж үзэж хөргөх гэж илүү их цахилгаан зардаг. Ийм учраас халуун хоолыг хөргөлгүйгээр хөргөгчид хийж болохгүй юм.

 s4.jpg

              4.Хоосон зайг дүүргэх

Хэрвээ та хөргөгчөө бүтэн дүүргэдэггүй бол та хоосон зайд энгийн ундааны савтай ус хийж тавих нь зохимжтой. Хэчнээн этгээд сонсогдож байгаа ч гэсэн ингэснээр таны хөргөгч хүйтэн хэвээр удаан хугацаанд үлдэж хөргөгчийн мотор амрах хугацааг уртасгадаг

s2.jpg

             5.Хөргөгч онгойлгох хэвшил

Энэхүү хэвшил нь олон хүнд байдаг бөгөөд хаалгыг байнга онгойлгож хөргөгчид юу байгааг шалгаж буцаан хаах юм. Судалгаагаар 10 хүн тутмын 3 нь энэхүү хэвшилтэй бөгөөд өдөрт дунджаар 11-14 удаа онгойлгодог хэмээн нотлогдсон байдаг. Харин энэ бүрд хөргөгч хүйтэн агаарыг алдаж буцаан хөргөх гэж илүү цахилгаан зардаг юм.

s3.jpg

Хэрвээ танд хөргөгчийг байнга онгойлгож авах шаардлага байдаг эсвэл таны гэр бүл ам бүл ихтэй бол Некстийн салбар дэлгүүрүүдээр зарагдаж байгаа LG-гийн Door-in-Door буюу давхар хаалгатай эсвэл Минибартай хөргөгчийг санал болгож байна. Door-in-Door системийн нэмэлт хаалгыг нээхэд үндсэн хаалгыг нээснээс дунджаар 46% бага хүйтэн агаар алддаг давуу талтай. Энэхүү хөргөгч нь таны гэр бүлд ба эдийн засгийн хэмнэлтэд бодит хөрөнгө оруулалт болно гэж итгэж байна.

 

 


Dulguun Bayardalai

Нийтлэлч Dulguun Bayardalai

МУИС-ийг Улс Судлаач мэргэжлээр төгссөн. Орчин үеийн шинэлэг техник технологийн сонирхолтой бөгөөд Хөгжим ба Аудио техникийн арвин туршлагатай. Некст электроникс компанид Гэр ахуйн барааны мэргэжилтнээр ажиллаж байгаа.


Тагууд: Хөргөгч