<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Та үсээ зөв арчилж байна уу?

Д.Энхтуул 2017-04-25

p1.jpg

Бүсгүйчүүд бидний гоо сайхандаа хамгийн их анхаарах ёстой үе бол хавар, зуны улирал. Хүний үс энэ үед илүү хурдан ургах ба сарын дотор ойролцоогоор нэг см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, нарны нөлөө, ус чийглэг, хэрэглэдэг олон төрлийн  бүтээгдэхүүн зэргээс хамааран ургалт харилцан адилгүй.  Эрүүл хүний үс өдөрт 80-100 орчим унах нь хэвийн үзэгдэл төдийгүй унаснаасаа илүү нөхөн төлжих онцлогтой. Гэхдээ сайн арчилж тордохгүй бол  уналт нэмэгдэж халцрах, хэт сийрэг болох, хуурайших, хагтах зэрэг сөрөг талтай. Үсээ зөв арчлах нь гоо сайхны гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн ач холбогдолтой.

Доорх зөвлөгөөнүүдийг Та бүхэн өдөр тутам мөрдөж, амьдралынхаа хэвшил болгож, намирсан, зөөлхөн, эрүүл, урт үстэй болоорой!

  1. Зөв арчилгаа зөв угаахаас эхэлнэ

p2.jpg

Хүний үс нүүрний арьстай ижил арчилгаа шаарддаг. Нүүрээ гоё будахаас илүү сайн цэвэрлэж, амраах нь чухал байдагтай адил үсийг зөв угаах нь эрүүл, өнгөлөг байдалд шууд нөлөөтэй. Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Харин ч эсрэгээрээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр тогтмол цэвэрлэх хэрэгтэй байдаг. Угаах тусам өнгө орж зөөлөрдөг. Хэт халуун эсвэл хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой. Таны үс тослог байх тусам усаа бүлээн / хүйтэн талдаа/ болгох шаардлагатай болдог. Шампуниа хуурай үсэн дээр битгий түрхээрэй! Үсээ сайтар норгосны дараа шампунидаж хуйхандаа хурууныхаа өндгөөр иллэг хийж угаана. Хумсаараа хэт чанга дарж угаах нь хуйхыг гэмтээж, өвчлүүлдэг шалтгаануудын нэг юм. Шампуниар бохирыг арилгасны дараа байгалийн гаралтай ангижруулагч эсвэл тэжээлийн тосоо үзүүр хэсэгтээ түрхэж, усанд удаан зайлах хэрэгтэй.

  • Зөв хэрэглээ: Та тэжээлийн тосоо салоны зориулалттайг авч хэрэглээрэй! Бүсгүйчүүд бид үсний тосоо зөв хэрэглэх ёстой. Үс хагтсан тохиолдолд хуйхандаа, харин үзүүр ширүүн, хуурайшсан үед зөвхөн үзүүр хэсэгтээ л түрхэх хэрэгтэй шүү!

Угаахаас өмнө самнаж, шулуун болгосон үс угаасны дараа ч хэлбэр сайтай байж, арчлах шаардлага бага байдаг.

  1. Сайхан харагдахын нууц зөв хатаахад байдаг

p3.jpg

Үсээ угаасны дараа зөөлөн алчуураар ороож, усыг авсны дараа аль болох өөрөөр нь хатаах чухал. Үсний хэвийг алдагдуулж арзайлгадаг учир үсээ үрж арчиж болохгүй. Хэрвээ үсээ сэнсээр хатааж, хэлбэрт оруулан гарах гэж байгаа бол чанартай, үсний эрүүл байдалд сөрөг нөлөөгүй, нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүн хэрэглээрэй!

 Та үсний сэнс сонгохдоо доорх зүйлсийг анхаарах хэрэгтэй:

 p6.jpg  p7.jpg  p8.jpg
ХҮЙТНЭЭР ҮЛЭЭХ COOL SHOT ГОРИМТОЙ  

Хуйхыг өвчлөлтөөс сэргийлэн  хуурайшуулахгүй Cool shot технологиор үйлдвэрлэгдсэн


ИОНЖУУЛАГЧТАЙ

Үс салаалахаас хамгаалан, чийгшүүлж, цахилгаанжилтыг багасгах, үсний кератины бүтцийг дэмжин, гоёмсог харагдуулна

 

ТЕМПЕРАТУРЫН ХЭТ ХАЛАЛТААС СЭРГИЙЛЭХ EHD+ технологиор үйлдвэрлэгдсэн сэнс үсийг хатаах талбайн хэмжээ их, жигд, тархац сайтай, хуурайшуулж гэмтээхгүй

 

Хэрвээ таны худалдан авсан сэнс дээрх элементүүдийг өөртөө агуулсан бол Та үсээ гэмтээнэ гэсэн айдасгүй хэрэглэн, үзэсгэлэнтэй харагдах боломжтой.

  • Зөв хэрэглээ: Сэнсийг толгойноосоо 40 см зайнаас барьж үлээлгэдэг.

Үсээ гэмтээхээс хамгаалах зарим аргууд

  • Угаасны дараа нойтон үед үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, зөөлөн байдлыг алдагдуулдаг.
  • Үсээ байнга өнгөлөг, гандуу биш харагдуулахын тулд байхуу цай, хар цайны хандаар үсээ угааж байгаарай!
  • Хуванцар сам хэрэглэх нь үсийг цахилгаанжуулах сөрөг нөлөөлтэй.
  • Саун болон бассейнд тогтмол орох нь үсийг хугарамтгай, хатуу болгодог. Тиймээс нойтон алчуураар толгойгоо ороож, саун, бассейнаас гарсныхаа дараа шампунь, ангижруулагчаар зайлаарай!
  • Мөн миний хувьд байнга хэрэглэдэг арга бол үсээ угаасны дараа тэжээлийн тосноосоо хэрэглэх хэмжээгээр таслан авч, дээрээс нь E витаминыг 2-3 капсулыг нэмж холин үсэндээ түрхээд,  10-15 минут бүлээн алчуураар орооно. Дараа нь хүйтэн алчуураар ороон 5-10 минут болоод усаар сайтар зайлна. Энэ бол хаврын улиралд витаминаар дутагдсан үсэнд онцгой арчилгаа болдог.

 p5.jpg

  • Сардаа нэг удаа үсний гэмтлээ тайруулж байхаа ч мартаж болохгүй шүү!

Үс гялалзсан эрүүл, зөөлөн байхад дээрх гадны арчилгаа төдийгүй дотоод хүчин зүйлс асар их нөлөөтэй байдаг. Үсийг хурдан ургуулж, эрүүл болгох хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

  • Цайраар баялаг бүтээгдэхүүн – хушга, яргай загас зэрэг – үс унахаас сэргийлдэг
  • Биотиныг агуулсан хүнс – өндөг, шош, буурцаг – үсийг бат бэх болгоно
  • Самар, үр тариа, жимс зэрэг нүүрс усаар баялаг хүнс
  • А витаминаар баялаг бүтээгдэхүүн – бяслаг, өндөг, лууван, бууцай,
  • С витаминаар баялаг улаан лооль зэргийг өдөр тутамдаа хэрэглэж занших хэрэгтэй.

 p9.jpg

Үсний халуун ажиллагаа – үсний индүү

Өнөө үед хүмүүс зөвхөн гоё харагдах гэхээс илүүтэйгээр үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Хямд үнэтэй, чанар муутай, үсийг түлж, хуурайшуулдаг сэнс, хайч, индүүнээс татгалзах цаг нэгэнт болжээ.


Та үсний индүү худалдан авах гэж байгаа бол бид Танд доорх зөвлөгөөг хүргэж байна.
 


 p11.jpg
 

Индүүний ул хамгийн чухал. Үсийг түлэхгүй, нэг оролдлогоор шулуун болон долгионтой болгох керамик ултай

 

Хэт халалт болон жигд биш халалтаас сэргийлсэн EHD технологийн гайхалтай үйдэлтэй

 

Үсний кератиныг алдагдуулахгүй гялалзуулах ионжуулагч бүхий бүтэцтэй

 

 

Үсний индүүний шинэ, хор нөлөөгүй, хэрэглээний гайхалтай шийдлүүд үүгээр дуусахааргүй болжээ

  • Үсний онцлогтоо тохируулан халуунаа тохируулдаг
  • 30 секундын дотор хурдан халдаг
  • Автоматаар унтрах горимтой
  • Түгжигчтэй
  • Нумарсан ултай зэрэг сонголт их.

Үсээ энгийн аргаар арчлан, эдийн засаг, цаг завд хэмнэлттэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зөв бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэцгээе!

Иймд бид таны эрүүл мэнд, гоо сайхны төлөө дээрх ашиг тустай чанаруудыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна!

Бидний санал болгож буй ионжуулагчтай сэнс:

http://next.mn/index.php/p/1724         http://next.mn/index.php/p/2774

Бидний санал болгож буй хүйтнээр үлээдэг сэнс:

 http://next.mn/index.php/p/1724         http://next.mn/index.php/p/2774

http://next.mn/index.php/p/2773          http://next.mn/index.php/p/3132

http://next.mn/index.php/p/2999

Бидний санал болгож үсний индүү:

http://next.mn/index.php/p/2780          http://next.mn/index.php/p/2777

 

 

 

 

 

 

 

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: индүү

Холбоотой нийтлэлүүд