<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

2017 ОНЫ SAMSUNG-ИЙН ШИНЭ СЕРИЙН ТЕЛЕВИЗОРУУДИЙН 5 ЧУХАЛ ОНЦЛОГ

Б.Эрдэнэсувд 2017-08-21

      Зурагтын зах зээлд дэлхийд сүүлийн 12 жил тэргүүлж буй Samsung брэнд жил бүр ТВ-ийн шинэ цувралаа танилцуулдаг билээ. Та бүхэнд энэхүү нийтлэлээр 2017 оны Цоо шинэхэн “М” болон “Q серийн ТВ-ийн 5 чухал онцлогийн тухай хүргэж байна.

2017 ОНЫ SAMSUNG-ИЙН ШИНЭ СЕРИЙН ТЕЛЕВИЗОРУУДИЙН 5 ЧУХАЛ ОНЦЛОГ

  1. ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА – UHD ЗАГВАРЫН ӨРГӨН СОНГОЛТ

Энгийн FHD -г 4 дахин нягтруулсан ULTRA HD технологийн талаар бид өдгөө чамгүй мэдлэгтэй болсон ч түүний хэрэглээг гүйцэт мэдрээгүй л байна. Сүүлийн жилүүдэд бүхий л томоохон брэндүүд UHD нягтралтай ТВ-ийг тасралтгүй үйлдвэрлэн гаргаж байгаа ч энэ жилийнх шиг ийм өргөн сонголтыг Samsung-аас өөр хэн ч санал болгоогүй. Та ердөө 43”-с авхуулаад 78” хүртлэх Samsung-ийн ТВ-үүдийг UHD нягтралтай үзэж болно. Netflix, Youtube гэх мэт контентын мангасуудын сан UHD кино, уран бүтээлээр улам баяжиж бид тэдгээрийг үзэх Ultra-HD нягтралтай зурагтаа бэлдэх хэрэгцээ нэмэгдсээр байна.

UHD зурагтад аливаа сувгуудаас орж ирсэн өнгө, дүрсний чанар муутай контентыг Upscaling функцээрээ сайжруулан UHD-д хамгийн ойртуулан сайжруулдаг нууцад нэвтрэх боломж бидэнд нээлттэй хэвээр.
ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА – UHD ЗАГВАРЫН ӨРГӨН СОНГОЛТ

  1. ЗУРАГТЫН ДАРААГИЙН ЭРИН ҮЕ – QLED TV

Samsung-ийн суут бүтээлүүдийн нэг QLED TV-ийг телевизорын хөгжлийн шинэ эрин үе хэмээн мэргэжилтэнүүд тодорхойлж байна. Орчин үеийн ТВ-ийн өнгө дүрсний технологийн оргил Quantum Dot-ыг ашиглан хамгийн амьд бөгөөд баялаг өнгийг үзэгчидэд хүргэж байна. Кино бүтээгчидийн үзүүлэхийг зорьж буй дүрсний ялгаралыг хамгийн зохистой түвшинд буюу жинхэнэ хар өнгө түүн дээрх бусад өнгөний гайхалтай ялгарал нь таны сэтгэлийг догдлуулна гэдэгт итгээрэй.

QLED-ийн бахархам чанаруудын нэг нь аль ч өнцгөөс харсан нэгэн жигд дүрсний ялгаралыг мэдрэх боломж юм. Загвар дизайны хувьд хүрээгүй, утасгүй, араасаа ч үзэсгэлэнтэй байх Samsung-ийн үндсэн онцлогуудыг шингээсэн.

  1. ШИНЭЧЛЭГДСЭН ШИДЭТ УДИРДЛАГА – “ONE REMOTE”

Хоёр удирдлага “маллах”-аас аль хэдийн залхаад байсан ид үед каблийн сувгийн төхөөрөмж болон гэрийн театер, тоглоомын консол гэх мэт ТВ-д холбогдсон бүхий л төхөөрөмжийг ганц удирдлагаар удирдах шийдлийг Samsung бүтээсэн юм. Тус шинэчлэгдсэн “One Remote” удирдлага нь 2016 онд зөвхөн UHD загваруудад боломжтой байсан бол одоо M5500 буюу FHD ухаалаг загвараас эхлэн ”Шидэт” Удирдлагатай болсон нь бидэнд илүү өргөн боломжийг олгож байна.

  1. ХҮНХЭР ДЭЛГЭЦ – ТӨГС ДИЗАЙН

Samsung-аас бусад бүхий л брэндүүд Хүнхэр дэлгэцийн үйлдвэрлэлд бууж өгсөн гэж хэлж болно. Туйлын гоёмсог хийцтэй, бусдаас онцгой бөгөөд дотор нь орсон мэт гүн мэдрэмжийг төрүүлэх нумарсан ХҮНХЭР дэлгэцийн өргөн сонголт энэ жилийн онцлогуудын нэг юм. Түүний улам нимгэрсэн дэлгэц болон гоёмсог метал хүрээ нь таны гэрийг чимж, жил бүрийн онцлогийг харуулах дэгжин суурь нь энэ удаад ч бусдаас ялгарч чадсан. Урьд өмнө хэзээ ч үүн шиг бүх талаасаа ҮЗЭСГЭЛЭНТЭЙ харагдах ТВ хийгдэж байгаагүй!
ХҮНХЭР ДЭЛГЭЦ – ТӨГС ДИЗАЙН

  1. УХААЛАГ ФУНКЦ – SMART HUB

ТВ-ийн хамгийн шилдэг 3 флатформын нэг Tizen үйлдлийн системээр тоноглогдсон Samsung-ын ухаалаг ТВ-ийн Удирдлагын төв /Smart Hub/ дахин шинэчлэгдсэн. Танд “One Remote”- р удирдаж болох бүхий л төхөөрөмжүүдийг жагсаан харуулахаас гадна зурагтанд холбогдсон бүхий л төхөөрөмжүүд, үзэж байгаа суваг, нээж орхисон аппликэшнуудыг нэг дор харуулах Home хэсэг, тэдгээрийн өөр хооронд шилжихэд туйлын хялбар болсон ухаалаг функцтэй болсон.
Гар утас, таблетнаас телевизээ удирдах, контент хуваалцах боломж илүү хялбар болсоор. Энэ жил цоо шинэ “Smart View” апп гарсан нь Android , iOS үйлдлийн системд аль алинд нь боломжтой.

ОНЦЛОХ ЗАГВАР - MU6500
Samsung брэндийн 2017 оны шинэ зурагтуудаас бид MU6500 загварыг онцлон танд санал болгож байна. 49”, 55”, 65”-ийн сонголттой бөгөөд UHD нягтралтай. Түүний доор MU6300 загвар арай хямд үнээр байх ч MU6500-ийн загвар дизайн нь “M серийн хамгийн гоёд тооцогддог.ОНЦЛОХ ЗАГВАР - MU6500

Үзүүлэлт:

  • Дэлгэцийн сонголт: 49”, 55”, 65”
  • Дэлгэцийн төрөл: Хүнхэр
  • Нягтрал: UHD
  • Функц: Ухаалаг
  • Удирдлага: One Remote
Нэкст Электроникс ХХК нь технологийн тэргүүлэгч Samsung брэндийн албан ёсны борлуулагчаар ажилладаг.

 


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Телевизор

Холбоотой нийтлэлүүд