<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

LG нано технологийн SUPER UHD зурагтаа танилцууллаа.

З.Атарбаяр 2017-01-27

LG-ийн өндөр чанарын дүрсний нягтралтай HDR болон Dolby Vision технологийг дэмждэг UHD зурагт 2017 оны зурагтын чиг хандлагыг тодорхойлно.Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан CES 2017 олон улсын технологийн үзэсгэлэнд  LG Electronics нано технологид суурилсан дээд зэргийн дүрсний чанартай шинэ загварын SUPER UHD зурагтаа танилцууллаа.

k.jpg

  • Нано технологид суурилсан 3-р үеийн SUPER UHD зурагт нь дүрсийг илүү нарийвчлан гаргаж, өнгө сүүдрийн ялгааг илүү сайн харуулах болно. Нано технологийг зурагтад суурилуулж өгснөөр хүний эд эс мэт тийм нарийн хэмжээстэй пикселийг бий болгож буй юм. Ингэснээр SUPER UHD зурагт нь дүрсний нарийвчилсан цэг бүрийг алдалгүй харуулах боломжтой. Хамгийн гол нь энэхүү шинэхэн технологи нь хэдийгээр эс мэт өчүүхэн боловч өнгийг алдалгүй бусдаас 4 дахин илүү, тод гэрэлтүүлэгтэй ялгаруулах чадвартай юм.

 lg2017oledevent-1l.jpg

 

  • Мөн шинэ загварын зурагт LG-ийн бусад SUPER UHD зурагттай адил HDR болон Dolby Vision технологийг дэмждэг тул үзэгч өндөр чанарын HDR киног дүрс өнгөний алдагдалгүйгээр үзэх боломжийг олгоно. SUPER UHD зурагт нь гайхалтай нимгэн загвартай ба ухаалаг webOS үйлдлийн систем нь зурагтыг илүү хялбар удирдахад туслах болно.
  • Нано технологид суурилсан зурагт нь дээд зэргийн өнгөний ялгарал, дүрсийг дамжуулна. Дүрс илүү хурц, байгалийн мэт гэрэлтүүлэгтэй болж, таныг итгэмээргүй бодит мэт ертөнцөд авчрах болно. Бусад зурагтууд дүрс, өнгөний нягтралыг бууруулж харуулдаг. Гэтэл зөвхөн нано технологид суурилсан LG зурагт нь өнгөний бууралтгүй, өнгийг илүү сэргээж өгнө. Хурц гэрэлтүүлэгтэй танхимд ч нано технологид суурилсан зурагт нь илүү хурц, тод гэрэлтүүлэгтэй харагдана.

 

 
  • LG-ийн шинэ загварын зурагт ULTRA Luminance технологийг нано технологитой хослуулж өгснөөр дүрс илүү гэрэлтүүлэг сайтай, илүү нарийвчлалтай болсон. Мөн шинэ загварын зурагт нь Dolby Vision технологиос гадна Hybrid Log Gamma (HLG) болон HDR10 технологиудыг дэмжинэ. Эдгээр технологиуд нь дүрсийг илүү нягтралтай, өнгийг илүү нарийвчлалтай, дүрсийг илүү тод хурц, гэрэлтүүлэгтэй болгодог.

 g.jpg

  • Шинэ загварын LG SUPER UHD зурагт нь тэрбумаас илүү өнгийг дамжуулах боломжтой юм. Ийнхүү үзэгч жинхэнэ бодит мэдрэмж, сэтгэл ханамж дээд зэргээр байх болно. Мөн энэхүү зурагтад webOS 3.5 ухаалаг үйлдлийн системийг суулгаж өгснөөр хэрэглээг илүү хялбарчилсан, удирдлага биелүүлэхэд харьцангуй хурдан болсон. LG-ийн 2017 оны нано технологид суурилсан SUPER UHD зурагт нь урд өмнө танилцуулагдаж байгаагүй учир технологийн хувьслыг бий болгосон зурагт байх болно.

Илүү дэлгэрэнгүйг доорх зурган холбоосоор нэвтэрч үзнэ үү

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...

 


З.Атарбаяр

Нийтлэлч З.Атарбаяр

Их Засаг Их сургуулийг Компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Шинэ шинэлэг технологи болон гэрэл зураг сонирхогч. 2012 оноос хойш НЭКСТ Электроникс компанийн маркетингийн албаны мэргэжилтэнгээр ажиллаж байна.


Тагууд: Зурагт