<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Интернэт худалдааны шилдэг борлуулалттай 10 бүтээгдэхүүн

Я.Энхбат 2017-09-20

Та бүхэндээ онлайн худалдааны next.mn сайтын шилдэг шилдэг борлуулалттай 10 бүтээгдэхүүнийг  танилцуулж байна.
nuur zurag_1.jpg

  1. TCL брэндийн 43D2900 энгийн LED Телевизор 

TCL брэндийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 150 гаруй улс оронд тархан түгсэн дэлхийн шилдэг брэнд юм. TCL гэсэн товчлол нь "The Greative Life" буюу "Бүтээлч амьдрал" гэсэн уриаг илтгэдэг. Үүгээрээ TCL-ийн ирээдүй рүү тэмүүлсэн хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна. "Нэкст Электроникс" ХХК нь 2009 оноос TCL брэндийг албан ёсны онцгой эрхтэй цорын ганц борлуулагчаар сонгогдон одоог хүртэл хамтын ажиллагаатай ажиллаж байна.
 TCL брэндийн 43D2900 энгийн LED Телевизор
TCL-ийн дараагийн үеийн Direct LED гэрэлтүүлгийн тусламжтайгаар өнгөний нарийвчлал бүхий хамгийн тод, өндөр түвшинд хүргэж байна. Цагаан LED арын гэрэлтүүлгийн хамт тоо томшгүй олон өнгө, динамик контраст харьцаа, цэвэр тод зураг дүрслэл болон байгалийн өнгийг тэр чигээр харуулдагаараа онцлог. Энэ телевиз нь сүүлийн үеийн ASIC системтэй бөгөөд төрөл бүрийн аудио болон видео форматыг өргөн хүрээнд дэмжинэ.

Гол онцлогууд

  • Бодит өнгөний ялгарал
  • Бага цахилгаан зарцуулалт
  • USB PVR /Дэлгэцийг бичиж авах функц/
  • Гайхалтай бат бөх чанар

 Хэрэв та энэхүү телевизорыг захиалахыг хүсвэл энд дарна уу.

  1. Hisense брэндийн 43K3110 ухаалаг  LED Телевизор 

Hisense Smart телевизортой хамт шинэ эринийг төсөөлөхдөө бэлэн байгаарай. “ Хямд үнэ" , чанартай хэрэглээгээрээ гайхагдаж байгаа Hisense брэндийн телевизор нь орчин үеийн гэр бүлийн ухаалаг сонголт болж байна. Wifi дэмждэг болсноор интернет орчинд хурдан шуурхай хандах боломж олгож байна. Дэлхийд тэргүүлэх онлайн контент нийлүүлэгч Netflix сууж өгснөөрөө ухаалаг телевизээрээ хандан олон тооны ТВ цуврал, кино үзэх боломжтой. Технологийн олон салбарт тэргүүлж буй Hisense нь өдгөө телевизийн зах зээлд дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж буй нэр хүндтэй брэнд юм.
Hisense брэндийн 43K3110 ухаалаг  LED Телевизор Гол онцлогууд

  • WIFI холболт бүхий ухаалаг тв
  • 2 HDMI бүхий олон тооны холболт
  • D-LED технологи
  • Хар өнгө болон гэрэлтүүлгийн өндөр харьцаа
  • Дэлгэцийн хэмжээ: 1920 x 1080 (Full HD)
  • Smart TV: Wireless, Facebook App, Twitter App, Netflix, Web Browser

www.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч танд 3% - ийн хөнгөлөлттэй үнээр, бэлэг сугалааны хамт авахаас гадна хүргэлт үнэгүй хийлгэх гэх  мэт олон боломжийг олгож байгаараа онцлог.  Хэрэв та энэхүү телевизорыг захиалахыг хүсвэл энд  дарна уу.

  1. Samsung брэндийн Galaxy A5 ухаалаг гар утас

2017 оны Galaxy А серийн ухаалаг утаснууд нь шил болон мяталлаар хийгдсэн премиүм загвартай гэдгээрээ онцлог юм. 2017 оны А загвар нь анх удаагаа IP68 хамгаалалттай болсноор тоос, тоосонцроос бүрэн хамгаалагдахаас гадна 1.5м гүн усанд 30 хүртэл минут тэсэх ус,чийгний хамгаалалттайгаар бүтээгдсэн.  Samsung брэндийн Galaxy A5 ухаалаг гар утас
Сайжруулсан 16MP урд камер нь усан дотор ч тод, чанартай селфи зураг авах боломжтой болсон бөгөөд F1.9 өрцтэй Light+линз нь гэрэлтүүлэг муутай орчинд ч нэмэлт камерын тохиргоо хийхгүйгээр тод зураг авах болно. 8 цөмт процессор нь бүх төрлийн апликеишин, програмын гацалтгүй хурдан ажиллагааг хангаж нэгэн зэрэг олон үйлдэл хийх бүрэн эрх чөлөөг танд олгоно.

Гол онцлогууд:

  • Камер Мегапиксел сайжруулалт
  • Samsung Octa-core CPU
  • Хадгалах багтаамж 32Gb
  • Металл болон шилний гоёмсог хослол
  • Усны хамгаалалттай

www.next.mn  интернэт  дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч хүргэлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байна. Мөн дагалдах бэлэгийн сонголттой. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу.

  1. Lenovo брэндийн IP110-15ISK  зөөврийн компьютер

Дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй Lenovo брэндийн шинэ загвар болох IdeaPad 110-15ISK зөөврийн компьютерийг танд санал болгож байна. Гайхалтай “Ebony black” өнгөтэй, ниймгэн загвартай болсон бөгөөд урт хугацааны эдэлгээ даах чанартай гэдгээрээ онцлог. Оюутан залуус болон мэргэжлийн хэрэгцээнд зориулсан олон төрлийн сонголттойгоос гадна найдвартай ажиллах процессор, сайн чанарын санах ой, их хэмжээний файл хадгалах хатуу диск, график карттай болсон байна. 
Samsung брэндийн Galaxy A5 ухаалаг гар утас
Гол онцлогууд

  • Процессор: i3-i7 
  • Санах ой: 4GB-8GB
  • Багтаамж: 500GB-1TB
  • Дэлгэц: 15.6 (1366x768)
  • График карт: Intel®Integrated эсвэл AMD™ R5 M430 2GB
  • Хэмжээ: 14.84 х 10.39 х 0.9
  • Жин 2.3 кг

www.next.mn  интернэт  дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч хүргэлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байна. Мөн дагалдах бэлэгийн сонголттой. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу.

5. Samsung брэндийн AddWash WW80K6210RW бүрэн автомат угаалгын машин 

Угаах гэж байсан зүйлсээсээ аль нэгийг нь хийхээ мартаад үлдээчихсэн үү? Энэ асуудлыг Samsung AddWash танд шийдэж өгөх болно. Samsung брэндийн угаалгын машины хамгийн сүүлийн загварууддаа AddWash хэмээх үйлдлийг нэмсэн нь 2016 оны Шилдэг Загвартай Угаалгын машинaaр шалгарч зах зээл дээр өөрийн өнгө төрхөө үлдээж байна.
Samsung брэндийн Galaxy A5 ухаалаг гар утас

Samsung AddWash нь хаалганыхаа шинэлэг бүтцийн ачаар угаалгын аль ч үе шатанд хувцас нэмж хийж болдог анхны угаалгын машин юм. Шаардлагатай гарсан үед "Завсарлага" гэсэн товчлуур дарснаар угаах зүйлсээ эсвэл угаалгын бодисоо нэмж хийх боломжтой.Түүнээс гадна AddWash үйлдэл нь эмзэг, нарийн арчилгаа шаарддаг бөс давууг хамгаалах арчилгааны шинэ түвшинг бий болгосон байна. Ингэснээр зайлах үйлдэл эхэлсэн ч та хүссэн үедээ цагаан хэрэглэлд зориулсан зөөлрүүлэгч бодис нэмэх боломжтой.

Гол онцлогууд

  • EcoBubble технологи, AddWash
  • 8 кг-ын багтаамж, хатаагчтай
  • Тог зарцуулалт хамгийн бага A+++
  • Хурдан угаалгын горим: 30 мин
  • Эргэлтийн хурд : 1200rpm
  • Smart Control ухаалаг удирдлага,
  • Ерөнхий хэмжээ: 600 x 850 x 456 mm

www.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч танд 3% - ийн хөнгөлөлттэй үнээр авах, хүргэлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байна. Мөн дагалдах бэлэгийн сонголттой. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу.  

  1. Samsung брэндийн 290 литрийн багтаамжтай RB29FERNDSA хөргөгч

www.next.mn  интернэт худалдааны сайтын шилдэг борлуулалттай хөргөгч бол Samsung брэндийн 290 литрийн багтаамжтай RB29FERNDSA хөргөгч юм. Бүтээгдэхүүний давуу тал нь Digital inverter мотортой болсноор үйл ажилгааг оновчтой зохицуулж элэгдлийг зохицуулж хамгийн бага болгосноор эдэлгээг 10 жилээс дээш хугацаагаар сунгаж насыг уртасгасан.

Samsung брэндийн 290 литрийн багтаамжтай RB29FERNDSA хөргөгчЦангүй хөлдөх No-Frost нь хөргөгчний зогсолтгүй агаарын эргэлтийн тусламжтайгаар хөргөгч доторх хана болон хүнсэнд цана, чийг үүсэхээс сэргийлдэг хөргөлтийн системтэй юм.

Хөргөлт нь дотор талын арын хананд байрлах тусгай нүхүүдээр хүйтэн агаарыг дамжуулах замаар явагддаг. Хүйтэн агаарын урсгал нь хөргөгчийн дотор талбайг жигд хөргөн тус бүрт нь хүрч чаддаг. Мөн таны хөргөгчний хаалга хананд шүргэхгүйгээр 90 градус нээгдэх боломжтой болсон.Хөргөгчийн гадна талын гэрэлтэй хянах самбарын функцийг цөөрүүлсний үр дүнд температурыг хүссэнээрээ тохируулж хянахад хялбар болсон.
Гол онцлогууд

  • Digital inverter мотор
  • Температураа хүссэнээрээ тохируулах
  • Volt-Control тохируулга
  • Цангүй хөлдөөх No-Frost
  • Multi-Flow хөргөлтийн систем
  • Sliding drawer

www.next.mn  интернэт  дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч танд 3% - ийн хөнгөлөлттэй үнээр авах, хүргэлт үнэгүй хийлгэх сайхан боломжийг олгож байна. Мөн дагалдах бэлэгийн сонголттой. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу. 

  1. Simfer брэндийн F60ST керамик цахилгаан зуух

Орчин үеийн гэрийн эзэгтэйн гал тогоонд байх ёстой хамгийн сайн туслах нь мэдээж цахилгаан зуух юм. Гал тогоонд өнгө үзэмж нэмэхээс гадна гэр бүлдээ амттай хоол хийж өгөн дулаан уур амьсгал бүрдүүлдэг чухал хэрэгсэл билээ. Тиймээс хэрэглээндээ таарсан зөв цахилгаан зуух сонгох нь чухал юм. Энэ цахилгаан зуух нь 4 ширэмтэй учир нэгэн зэрэг олон хоол бэлтгэх болон Digital цаг байрлуулж өгснөөр хийж байгаа хоолоо цаг алдалгүй хянаж бэлэн болгох боломжтой болсон. Мөн сэнс ажиллуулснаар халуун агаарыг тарааж хоолны болох явцыг хурдлуулан хоолыг жигд болгодог. Онлайн худалдаагаар хамгийн их зарагдаж буй Simfer брэндийн F60ST цахилгаан зуухыг гэрийн эзэгтэй танд санал болгож байна.Simfer брэндийн F60ST керамик цахилгаан зуух

Гол онцлогууд

  • Тавцангийн төрөл: Керамик 
  • Ширэмийн тоо: Энийн 4 / сав голдоггүй /
  • Удирдлагын дэлгэц: Электрон
  • Сэнс, Лист, Грилл
  • Хэмжээ: 60 х 60 х 85 см

www.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч танд 3% - ийн хөнгөлөлттэй үнээр, бэлэг сугалааны хамт авахаас гадна хүргэлт үнэгүй хийлгэх гэх  мэт олон боломжийг олгож байгаараа онцлог.  Хэрэв та энэхүү цахилгаан зуухыг захиалахыг хүсвэл энд  дарна уу.

  1. Lomanlisa брэндийн 34pb-14 матрас

Хүн амьдралынхаа 1/3-ыг унтаж өнгөрүүлдэг. Тав тухтай амралт таны бүтэн өдрийн амжилт, сэтгэл санааны өөдрөг байдалд шууд нөлөөлдөг. Тиймээс зөв матрасс сонгох нь чухал юм. Lomanlisa нь дэлхий 50 гаруй оронд худалдаалагдаж байгаа ба Монголд албан ёсны борлуулагчаар Нэкст Мебель ххк ажиллаж байна. Матрасын хэлбэр хадгалагч тусгай Euro Top давхаргатай тул танд илүү тав тухыг мэдрүүлнэ. Уг давхарга нь хүний биеийн дагуу хэлбэржиж, тодорхой хугацааны дараа буцаж хэвэндээ ордог уян хатан чанартай, тусгай технологиор үйлдвэрлэсэн. Тээвэрлэлтийн явцыг хялбарчлах зорилгоор матрасыг тусгай технологиор өндөр даралтад шахаж хуйлан, хайрцагласнаар тээврийн зардал хэмнэхийн зэрэгцээ бат бөх чанарыг давхар баталж буй юм.Lomanlisa брэндийн 34pb-14 матрас

Гол онцлогууд

  • Нян бактери үрждэггүй
  • Хэлбэр хадгалагч пролон
  • Тусгай уутлагдсан ган пүрш

www.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч танд хөнгөлөлттэй үнээр авахаас гадна хүргэлт үнэгүй хийлгэх гэх  мэт олон боломжийг олгож байгаараа онцлог.  Хэрэв та энэхүү бүтээгдэхүүнийг захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд  дарна уу.

  1. Samsung брэндийн VC18M3120 Anti –Tangle тоос сорогч

Гэрийн тэжээвэр амьтантай айлд тохирох шилдэг сонголт. Тоос сорогчийн хошуу болон хоолойд үс ноос орооцолдохгүй байхаар бүтээсэн дэвшилтэт технологи, 2017 оны шинэ загварын тоос сорогчыг санал болгож байна! Anti -Tangle хошуу, хоолой нь хог, үс ноос хоолойд орооцолдохгүй шууд хогийн саванд очдог болсноор фильтр бөглөрөхгүй, агаар чөлөөтэй нэвтэрч, хог тоосыг тогтмол хүчтэй сорох боломж бүрдүүлж байна.

Энэхүү тоос сорогч нь 2 фильтртэй. Моторын урд байрлах Фильтр болон цэвэр агаар гаргагч HEPA фильтр. Харшил, нян бактери үүсгэгч тоос тоосонцор агаарт дэгдээхгүй онцлог давуу талтай шилдэг бүтээгдэхүүн. Samsung Anti-Tangle тоос сорогч нь үнэ болон үзүүлэлтээрээ бусад тоос сорогчоос илүү өндөр үнэлгээ авч хэрэглэгчийн таашаалд нийцэж байна. Олон төрлийн хошууны сонголттой болсон нь шал, хивс, тавилга, буйдан зэрэг бүх төрлийн гадаргууг хялбар цэвэрлэх төгс хэрэглээг бүтээжээ.Samsung брэндийн VC18M3120 Anti –Tangle тоос сорогч
Гол онцлогууд

  • Хогнысавны багтаамж 2 литр
  • Хүчин чадал 1800W сорох хүч 380W
  • Дуу чимээ 87дб

www.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч хүргэлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байна. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу?

10.Bog Fran брэндийн Eliza гал тогооны ком тавилга
          Польш улсад үйлдвэрлэгдсэн гал тогооны ком тавилга санал болгож байна. Европын Е1 стандартыг хангасан хүний эрүүл ахуй шаардлагад нийцсэн ба маш өндөр даралтаар нягтаршуулсан 16 мм ЛДСП хавтангаар хийгдсэн, ус чийгний хамгаалалт бүхий HPL тавцантай, энэ нь ус чийгний хамгаалалттайгаас гадна халуун хүйтэн агаарт тэсвэртэй байдгаараа онцлог юм Сүүлийн үеийн жижиг байрнуудад байрлуулахад тохиромжтой зай талбай хэмнэсэн авсаархан загвартай. Мөн зай талбайдаа тохируулаад тавилгаа хүссэнээрээ сольж байрлуулах боломжтой.
Bog Fran брэндийн Eliza гал тогооны ком тавилгаwww.next.mn  интернэт дэлгүүрээс энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар эрхэм хэрэглэгч хүргэлт үнэгүй хийлгэх боломжийг олгож байна. Захиалах болон дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу
 


Я.Энхбат

Нийтлэлч Я.Энхбат

Я.Энхбат нь Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн бөгөөд Нэкст Электроникс компанийн онлайн худалдааны мэргэжилтэнгээр ажиллаж байна. Онлайн худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Шинэ технологийн талаар судлах сонирхолтой.


Тагууд: нийтлэл

Холбоотой нийтлэлүүд