<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Үлгэр жишээ эзэгтэй бүрт заавал байх 8 цахилгаан хэрэгсэл

Д.Энхтуул 2016-12-15

Ulger jishee.jpg

Гэрийн эзэгтэйн үлгэр дуурайллаараа япон эзэгтэй нар тэргүүлдэг бөгөөд тэдний гэр бүлдээ хандаж буй хандлага, гэр ахуйгаа хэрхэн авч яваа байдал гэх мэтчилэн олон зүйлс дэлхийн бүх эзэгтэй нарт үлгэр дууриалал болдог ажээ. Тэгвэл үлгэр жишээ гэрийн эзэгтэйд байх хэрэгтэй цахилгаан хэрэгслүүдийг танилцуулж байна.

1. Бүрэн автомат угаалгын машин

Бүрэн автомат угаалгын машин

Бүрэн автомат угаалгын машин нь таны гэртээ хийх цэвэрлэгээний 70%-ийг ганцаараа гүйцэтгэдэг. Учир нь та угаах зүйлсээ машинд хийгээд, нэг л товчлуур дарахад хангалттай бөгөөд хувцсыг өөрөө угааж, цэвэр усаар зайлах, сэгсрэх, хатаах гэсэн дарааллаар автоматаар ажиллах нь таны цаг болоод завыг тань үнэхээр хэмнэдэг учраас үлгэр жишээ эзэгтэй таны сонголт яахын аргагүй мөн байгаа биз. Мөн таны хувцасны материалд тохирох угаах горим бүхий удирдлагын хэсэгтэй тул угаасны дараа агших вий, өнгө алдах вий хэмээн сэтгэл зовохгүй байх боломжтой. Гол нь угаах хувцасаа өнгөөр нь, материалын онцлогоор нь ялгах л чухал

 

2. Ухаалаг будаа агшаагч

Philips Будаа агшаагч HD3038

Ухаалаг будаа агшаагч нь олон төрлийн функцийн тусламжтайгаар хэд хэдэн цахилгаан хэрэгслийг орлуулан ашиглах боломжтой. Мөн түүнчлэн олон төрлийн хоол (бялуу, шөл, будаа,) хийж болох давуу талтай. Хоол болгох хугацааг 3 хэмжээсээр зааж өгсөн нь хэрэглэхэд хялбар бөгөөд хоолны бүх хэсгийг жигд хурдан болгодог. Өмнө нь бид будаа, торт, өндөг, бусад төрлийн хоол зэргийг бүгдийг нь тусад нь хийх гэж нилээдгүй цагийг зарцуулдаг байсныг санаж байгаа биз дээ. Гэтэл өнөөдөр техник технологи үнэхээр хөгжсөн гэдгийн баталгааг  харуулж байна.

 

3. Ухаалаг зурагт

Samsung 55 инч Curved | Smart | Full HD LED Телевизор зурагт Модель: 55K6500

Орчин үеийн эзэгтэйд зайлшгүй байх ёстой цахилгаан хэрэгсэл бол Ухаалаг ТВ гэвэл гайхах уу? Гал тогооны өрөөнөөс сайн харагдахуйц томхон дэлгэцийг, гэрийнхээ WiFi-тай холбоод Youtube хэсч, дуртай киногоо алдалгүй үзэхэд та хоол хийх ажлаа хойшлуулах шаардлагагүй.

Одоо үед зөвхөн тавилгаар гэрээ чимэх биш үнэ цэнэтэй цахилгаан хэрэгсэл тань ч гэрийг тодорхой хэмжээгээр чимж байх ёстой хэмээн үзэх болсон. Харин орчин үеийн ухаалаг ТВ-үүд энэ боломжийг олгож чадахуйц “Үзэсгэлэнтэй” дизайнтай хийгдэх болсон нь ч Ухаалаг эзэгтэйн зорилготой зайлшгүй нийцнэ.

ХОЛБООТОЙ: Ухаалаг ТВ-ийн талаар таны зайлшгүй мэдвэл зохих зүйлс

 

4. Уураар цэвэрлэгч

Уураар цэвэрлэгч

Их цэвэрлэгээний өдрүүдээр бид гэрийнхээ бүх тоос шороог буулгаж цэвэрлэсний дараагаар чийгтэй алчуураар ахин арчиж, зүлгэх шаардлага гардаг. Ингэхийн тулд багагүй цагийг ч зарцуулдаг шүү дээ. Сүүлийн үед телевизээр “уураар цэвэрлэнэ, хашраана” гэх сурталчилгааг цөөнгүй л үзсэн байх. Гэтэл цаагуур чинь “уурлаж байгаад л цэвэрлэчихнэ байна” гэж хошин яриа хүртэл яригдаад амжжээ. Тэгвэл та энэхүү бүтээгдэхүүний давуу тал, боломжуудыг мэдэх үү?

  • Өндөр градуст уураар цэвэрлэгээ хийснээр нян бактерийг устгадаг тул эрүүл мэндэд чухал нөлөөтэй.
  • Хуурай болон уураар чийгтэй цэвэрлэгээг нэг дор хийх боломжтой учир цаг хэмнэнэ.
  • Хуурай тоос соруулагч, нойтон соруулагч, гар уураар цэвэрлэгч, гар хуурай цэвэрлэгч, гар хуурай тоос сорогч, гар нойтон тоос сорогч гэх мэтчилэн 6 төрлийн үйлдэлтэй.

 

5. Цахилгаан зуух

New Call-to-action

Үлгэр жишээ эзэгтэйн хамгийн чухал үзүүлэлт нь хоол хийх чадвар гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх бизээ. Баяр ёслол, гэнэтийн зочид ирэх үед эзэгтэй бидний хоол хийх ажлыг хамгийн ихээр хөнгөвчилж өгдөг, бидний томоохон туслагч бол яахын аргагүй цахилгаан зуух.
Ирсэн зочдоо амттай хоолоор дайлан, үдэх нь ямар их аз жаргал авчирдагийг, мөн энэ боломжийг ашиглан найз нөхөддөө хөнгөхөн магтуулаад, хичнээн их баяр баясгалан мэдэрдэгийг эзэгтэй бүр мэдэх биз. Иймээс эзэгтэй та ямар төрлийн хоол хийхээ сонгоод, жороо бэлтгээд, цахилгаан зуухандаа хийхэд л, хэдхэн хормын дараа амтат хоол ширээн дээр тань бэлэн байх болно.

 

6. Гал тогооны комбайн

New Call-to-action

Энэхүү цахилгаан хэрэгслийн давуу талыг та хэр мэдэх вэ? Нэг дор олон үйлдлийг өөртөө багтаасан ухаалаг гар ажиллагааны машин юм. Тухайлбал: таны хэрчих гэж буй мах, ногоог олон төрлөөр хэрчих, хутгах, холих, зуурах гэх зэрэг олон үйлдлийг хийдгээрээ эзэгтэй таны үнэнч туслах байх болно.

ХОЛБООТОЙ: Өглөөний цай бэлтгэх 5 санаа

 

7. Талх баригч

New Call-to-action

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед та өрхийн санхүүдээ багахан ч болов хэмнэлт хийхийг хүсдэг биз дээ. Нөгөө талаар та өглөө бүр үр хүүхэд, ханьдаа шинэхэн талхны амтыг мэдрүүлэх нь гэрийн эзэгтэйн жинхэнэ үлгэр дууриалал болох болно.Тиймээс эзэгтэй та талх баригч машиныг сонгож, эрүүл хүнсийг өөрийн гараар бүтээгээрэй.

 

8. Хөргөгч

Samsung брендийн Side by Side хөргөгч Модель:RSH5ZLMR

Эрүүл, урт наслахын үндэс нь яалт ч үгүй хоол хүнс. Тэгвэл хоол хүнсийг удаан хугацаанд, муутгахгүй, олон төрлийн амт, үнэрийг хооронд холилдуулахгүй, шинэ хэвээр хадгалахад нь хөргөгчийн температурын горим хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.  Орчин үеийн эзэгтэй та сонголтоо хийхдээ, дан ганц хөргөгчийн багтаамжийг анхаарахаас гадна, шинэ өнгө, загвар, цахилгаан зарцуулалт зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзээрэй.

 ХОЛБООТОЙ: Хөргөгч сонгохдоо анхаарах 5 зүйлс

Танд өглөөний цай, оройн зоог, салат зууш хэрхэн бэлтгэх талаар шинэ санаа хэрэгтэй байгаа бол доорх зурган дээр дарж 30 гаруй төрлийн жортой COOK TIME номыг татаж аваарай.

хоолны жорны цахим каталоги ЦАХИМ НОМ ТАТАХ

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Зөвлөгөө, Гал тогооны цахилгаан хэрэгсэл, Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ