<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

2017 оны телевизорын технологийн чиг хандлага

Б.Эрдэнэсувд 2017-03-15

Бид та бүхэнд өнгөрөгч оны зурагтын зах зээлд хэн, хэн ноёлж, 2017 онд ямар технологиуд нэвтэрч, ямархуу загварууд моданд орох хандлагатай байгаа талаар хүргэж байна. Хэрэв та энэ онд л гэрийнхээ “төв цэг” болсон зурагтаа шинэчлэхээр шийдээд байгаа бол бид танд “трэндээ л дагаарай” хэмээн зөвлөх байна.

2017 ОНЫ ТВ-ИЙН ЧИГ ХАНДЛАГА.jpg

2016 оны аваргууд

Өнгөрөгч онд дэлхий нийтийн ТВ-ийн худалдаа 1,6%-иар өсч 219,2 сая ширхэгт хүрэв. Том дэлгэцийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, дэлхийн топуудаар Samsung, LG, Hisense, TCL, Sony нар эхний 5-д шалгарчээ.

Солонгосын технологийн тэгүүлэгчид болох Samsung, LG брэндүүд амжилтаа давтаж дэлхийн 1, 2-р байранд эрэмбэлэгдсэн бөгөөд харгалзан 47,9сая болон 28,2сая ширхэг ТВ-ийн худалдаа хийж чадсан.

Хятадын Hisense болон TCL брэндүүд 2016 онд гадаад зах зээлд түлхүү нэвтэрсэнээр хамтдаа 26,5сая ширхэгийг борлуулж чаджээ. WitsView сайтын судалгааны менежер ноён Лин хэлэхдээ “Эдгээр хоёр брэнд дотоодын зах зээлдээ аль хэдэн ноёлж, ханах хандлага илэрсэн тул гадаад зах зээлд илүүтэй анхаарч, тэдний чанар, технологийн давуу талууд нь ч дэлхийн зах зээлд үнэлэгдэж чадсан” хэмээв.

Топ 5-д нэрлэгдсэн Японы Sony брэндийн хувьд өнгөрөгч онд 3,7%-иар буурч тэдний худалдсан ТВ 11,7сая ширхэгт хүрсэн байна.

t2.jpg

2017 оны чиг хандлага

Энэ оны хамгийн тодорхой байгаа хандлага бол Том дэлгэцтэй ТВ бөгөөд 49” болон түүнээс дээш хэмжээтэй ТВ-үүд зах зээлд ноёлох төлөвтэй байна. Үнийн хувьд харьцангуй боломжийн болж гарах нь худалдан авагчидад сайхан мэдээ юм.

t3.jpg

Технологийн хувьд 4K нягтрал бүхий дэлгэцүүд нэмэгдэх хандлага байгаа ч энэ нь зөвхөн 4K контентоор баялаг орнуудын хувьд л сайн мэдээ гэж хэлж болно.t4.jpg

2017 онд Samsung брэнд өрсөлдөгч LG- ийн OLED технологийн эсрэг Quantum Dot (QD) дэлгэцээ танилцуулаад байгаа бол дэлхийн тэргүүлэгч брэндүүд хэт нимгэн дэлгэц эсвэл хүрээгүй технологиор High-end загварууд дээр өрсөлдөх нь тодорхой болсон.

t5.jpg

             2016 онд Samsung 3D телевизийг тоглоомоос хассан бол Хүнхэр дэлгэцийн 2017 онд авч үлдэхээ мэдэгдээд байна. Үүний эсрэг LG хавтгай загварууд дээр төвлөрөхөө зарлаад байгаа ч Samsung-ийн Үзэсгэлэнтэй загваруудтай өрсөлдөж чадах нь эргэлзээтэй хэмээн мэргэжилтэнүүд үзэж байна.

t6.jpg

Худалдан авагчидад туйлын хамаатай бас нэгэн онцлог бол Смарт ТВ-ийн хэрэгцээ улам өсч байгаа дүр зураг бөгөөд энэ нь Netflix, Amazon Prime, Hulu зэрэг ОТТ чиглэлийн контентууд газар авах болсонтой холбоотой бөгөөд илүү нэмэлт төхөөрөмж, утас шаардахгүйгээр ОТТ контент хүлээн авах боломж бол зөвхөн Ухаалаг ТВ юм.Zurag.jpg

Эх сурвалж: www.trendforce.com , www.cnet.com 

 Та  доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн ухаалаг ТВ болон цахилгаан бараанаас сонголтоо хийгээрэй. 

Samsung 55 инч Curved | Smart | Full HD LED Телевизор зурагт Модель: 55K6500

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт