<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

2020 онд бид технологийн ямар дэвшилд хүрсэн байх вэ?

З.Атарбаяр 2017-03-17

Ирээдүйд ямар шинэ зүйл бий болох зүйлсийн талаар таамаглах нь бидний хувьд их сонирхолтой байдаг. Техник технологийн хөгжил асар хурдтай өсөж байна. 1985 онд ирээдүй руу аялсан нь кино хүмүүсийн хүртээл болохдоо 2015 онд руу аялж байгаа тухай гардаг. Энэхүү кинонд 2015 оныг дүрсэлсэн шиг агаарт хөвдөг машин бий болоогүй ч шууд нүүр нүүрээ харан ярих боломжтой болж технологи бидний амьдралын салшгүй хэсэг нэгэнт болжээ. Хэрвээ та ирээдүйн технологийн хөгжлийн сонирхож байгаа бол 2020 гэхэд бидний гар дээр ирэх боломжтой 7 технологитой танилцацгаая.

Хүний биеийн бодисын солилцоог шууд хянах технологи

Зарим эрүүл мэндийн мэргэжилтнүүд 2020 гэхэд бид хавдар, дархлааны системд доголдсоноос үүсдэг зарим өвчнөөс сэргийлэх технологи бий болно гэж үзэж байна. Энэхүү төрлийн төхөөрөмжүүдийн хөгжүүлэлт аль хэдийн явагдаж байгаа аж.

WALL STREET JOURNAL-д 2014 онд гарсан Alistair Barr болон Ron Winslow нарын нийтлэлд - Google компани жижиг соронзон хэсгүүдийг аль хэдийн хөгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төхөөрөмж нь биеийн бүхэлд нь хянаж, хорт хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор бий болж байна” гэжээ. Энэхүү технологийн нано хэсгүүд нь хүний биед байрлах эс, уураг бусад молекулуудтай холбогдож хүний биеийн үйл ажиллагааг хянах боломж бүрдүүлснээр аливаа өвчинг тусахаас нь өмнө урьдчилан мэдэх боломж бүрдэх юм байна.

5G ухаалаг утаснууд болон сүлжээ

Орчин үеийн технологийн хөгжилд 4G систем нь томоохон хувьслыг авчирсан. Цаашид үүрэн телефоны операторууд болон технологийн томоохон компаниуд 2020 он гэхэд 5G технологи руу бүрэн шилжихээр төлөвлөжээ. Энэхүү технологи нь гарах хүртэл хэдэн жилийн зай байгаа хэдий ч 5G нь 4G-тай харьцуулахад илүү хурдан байх нь ойлгомжтой. Ингэж бий болсноор бид бүхэнд илүү хурдан ухаалаг утаснууд, илүү гэрийн ухаалаг системүүд гээд маш олон давуу талыг авчирна гэж тооцоолж байна. 5G ухаалаг утаснууд нь одоогийн бидний хэрэглэж байгаа 4G ухаалаг утастай харьцуулахад илүү бага саатал гарахаас гадна одоогийнхоос хэд дахин илүү хурдан ачаалладаг аппликейшн болон вэб сайтууд мөн гэрлийн хурдаар видео татах боломжийг болгоно.

VR чихэвчүүд

VR технологийг цаашид хүмүүсийн хэрэглээний гол хэрэгсэл болно гэж үзэж байгаа бөгөөд технологийн компаниуд энэнд илүү төвлөрөн ажиллаж байна.  Re/Code өнгөрсөн жил Eric Johnson-ний нийтлэлд “Ихэнх VR-н фенүүд ойрын 5 жилийн дотор 3D технологийг авчрах болно” гэдэгт итгэлтэй байна хэмээн дурьдажээ. Ялангуяа энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд зөвхөн тоглоомчдод зориулсан бус энгийн хэрэглэгчдэд зориулсан галуу аппликейшныг бий болгохоор ажиллаж байгаа аж.

Бодит байдлыг улам сайжруулсан технологи /Augmented reality/

Augmented reality нь VR-тай адил орчин үеийн технологийн хөгжилд хувьсал хийсэн төхөөрөмж болно гэж үзэж байна. Зарим судлаачид 2020 он гэхэд голографи телевиз бодитоор бүтээгдэх боломжтой гэж үзэж байгаа аж.  Аль эсвэл жинхэнэ голографи шиг харуулдаггүй боловч “Augmented reality” орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл: гэрийн дотор талыг харах мөн тоглоомын дүрүүдийг харах, өөрийн хүрээлэн буй орчинд тулгуурласан VR ертөнцийн бий болгох боломжууд бүрдэх нь байна. Шинжээчид үүнийг маш ойрын ирээдүйд хийгдэх боломжтой гэж үзэж байна.

Жолоочийн шаардлагагүй автомашин

Хүний оролцоо шаардлагагүй өөрөө автомат удирдлагатай автомашин ирээдүйд гарах болно гэдэгт ихэнх хүмүүс итгэлтэй байдаг. Ийм бүрэн автомажсан автомашин гарахад багагүй хугацаа шаардах бололтой. Тодорхой нөхцөлд үндэслэн өөрийгөө удирдах чадвартай автомашин аль хэдийн бий болчихсон гэдгийг бид мэднэ. Үүнийг илүү сайжруулсан муруй замаар явах, эгнээ солих, өөрөө асаж унтардаг гэх мэт илүү ухаалаг технологитой автомашин ойрын жилд бий болох юм байна. Гэхдээ энэхүү автомашинд хүний оролцоо хэрэгтэй байсаар байх бөгөөд 2020 гэхэд өөрөө жолоодлоготой машин 10 сая хүрнэ гэж судлаачид тооцоолж байна.

Бүрэн Wireless гэрийн ухаалаг төхөөрөмжүүд

Компьютер, ухаалаг утаснууд, гэрийн ухаалаг мэдрэгч гэх бүхий л төхөөрөмжүүдийн батарей хэчнээн удаан барьсан ч гэсэн тэдгээр төхөөрөмжүүд цахилгаан үүсгүүрт залгагдаж цэнэглэгдэх шаардлагатай байдаг. Вашингтоны Их сургуулийн судлаачид ТВ, радио, гар утас, Wi-Fi дохионы ойролцоо байснаар эрчим хүч хурааж ажиллах боломжтой төхөөрөмжүүдийг хөгжүүлж байгаа тухай мэдэгдсэн байна. Ойрын хэдэн жилд бид бүхэн батарей шаардлагагүй ухаалаг гэрийн төхөөрөмжүүд, хамгаалалтын камерууд, дулаан мэдрэгч, утааны дохиолол гэх мэт төхөөрөмжүүдийг дахин хэзээ ч цэнэглэх шаардлагагүй болох нь.

Эх сурвалж: http://www.cheatsheet.com/gear-style/future-tech-7-new-gadgets-we-should-have-by-2020.html/?a=viewall

ХОЛБООТОЙ:  2016 оны хамгийн шилдэг Андройд аппликейшнүүд

Та манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн цахилгаан бараагаа дэлгүүрийн үнээс хямд авах боломжийг олгож байна. 

New Call-to-action


З.Атарбаяр

Нийтлэлч З.Атарбаяр

Их Засаг Их сургуулийг Компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Шинэ шинэлэг технологи болон гэрэл зураг сонирхогч. 2012 оноос хойш НЭКСТ Электроникс компанийн маркетингийн албаны мэргэжилтэнгээр ажиллаж байна.


Тагууд: Технологи мэдээ