<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тойм: Yoga 910 таныг алмайруулах гайхалтай үзүүлэлтүүд

Б.ПҮРЭВСҮРЭН 2017-04-03

Хэрэв та гоёмсог дизайнтайгаас гадна төгс чадвартай бөгөөд гайхалтай эрчим хүчний хэмнэлтэй зөөврийн компьютер хайж байгаа бол Yoga 910 яг танд тохирох болно. Lenovo энэхүү 13.9 инчийн өндөр үзүүлэлттэй Yoga 910 загвараа 2 сарын 1-с худалдаалж эхэлсэн  байна. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний баттерай ашиглалтын хугацаа нь 10.5 цаг болсон байна.

Тойм: Yoga 910 гайхалтай үзүүлэлтүүд

Үзүүлэлт

  • CPU - 2.7- GHz Intel Core i7-7500U
  • Үйлдийнсистем - Windows 10 Home
  • Шуурхай санах ой - 8GB
  • Шуурхай санах ой нэмэгдүүлэх боломж - 16GB
  • Хадгалахдискийн багтаамж- 256GB

Загвар: Lenovo- ийн бугуйн цаг мэт хэлбэртэй нугас нь хамгийн шилдэг нь 

Гаднаас нь хархад 910 нь өнгөрсөн жилийн Yoga - аас ялгагдахгүй боловч дээд болон доод тал нь металл болсон ба хурууны хээ мэдрэгч шинээр нэмэгдсэн. Энэ нь зах зээл дээр зарагдаж байгаа зөөврийн компьютрийн дунд хамгийн том тэсрэлт болж байна.

Yoga 910 нь 6мм - ийн нимгэн дэлгэцтэй болсон нь түүнийг улам гоёмсог чамин болгосон байна. Энэ нь дүрс бичлэг болон кино үзэхэд илүү бодит мэдрэмж төрүүлэхээр болсон байна. Yoga 910  -ын гол өрсөлдөгч болох HP Spectre X360-аас бага зэрэг том илүү хөнгөн болсон.

Тойм: Yoga 910 гайхалтай үзүүлэлтүүд

Дэлгэц: Одоо илүү нимгэн дэлгэцийг мэдрээрэй  

Yoga 910 нь жижиг хэмжээтэй боловч 13.9 инчийн дисплей дээр 13.3 инч дэлгэц суурилуулж өгсөн. Энэ нь Yoga 910 - ыг илүү өнгөлөг үзэмжтэй харагдуулж олон тооны хэрэглэчидтэй болгосон байна.
 Тойм: Yoga 910 гайхалтай үзүүлэлтүүд

Гар болон мэдрэгч самбар; Хурдан ба уян найдвартай

Yoga 910 нь гэрэлтдэг гарны товчлуур 1.3мм бөгөөд 65 грамм-ийн хүчээр дарагддаг. Энэ нь хурдан бичихэд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Анхны оролддогоор минутад 75 үг бичихэд хэвийн алдаагүй ажиллаж байсан. 

Yoga 910-ийн 4.7х23 инчийн мэдрэгч самбар нь үнэхээр сайн. Хулганы эргэлт болон томруулах ойртуулах гэх мэт үйлдлүүдэд илүү найдвартай ажиллагааг хангаж байна.

Тойм: Yoga 910 гайхалтай үзүүлэлтүүд

Гүйцэтгэл: 7 дугаар үеийн хүчин чадал

Yoga 910 нь Intel Core i7 7500U CPU, 8GB ын RAM мөн 256GB ын хард диск гэх мэт маш сайн үзүүлэлтэй. Тэр ч байтугай Chrome вэб бровзерын 15 цонх зэрэг нээж YOUTUBE HD бичлэг үзэж байхад ямар ч хоцрогдолгүй ажиллаж байна. Тэрүүгээр ч зогсохгүй мэдээлэл дамжуулах хурд нь үнэхээр гайхалтай. Open office програм дээр ашиглаж үзэхэд нэр болон хаягийн мэдээллийг ялган хайхад 3 минут 34 секунд зарцуулж байгаа нь түүнийг ямар хүчирхэг болохыг илтгэж байна.

Давхардсан янз бүрийн 4.97GB мэдээллийг Yoga 910 дээр туршиж үзэхэд мэдээлэл дамжуулж байгаа хурд нь 195,7 Mbps байна.

   lenovo-yoga-910-w-g06.jpg

Холболтууд 

Yoga 910 нь хуучин USB порттой-гаас гадна өндөр хурдны хоёр USB 3.0 порт санал болгож байна. Ухаалаг утас, ухаалаг цаг хурдан цэнэглэхээс гадна мэдээлэл дамжуулах хурд өндөр. Стандарт чихэвч/ микрофоноос гадна хурууны хээ танигч нэмэгдэж өгсөн.

Батарей ашиглалт

Yoga 910 -ийн хамгийн онцлог шинжүүдийн нэг бол удаан үргэлжлэх батарей ашиглалт юм. WIFI холбогдож интернет ашиглаж байхад 10 цаг ашиглах боломжтой. Энэ нь өмнөх жилийн Yoga 900s (8;46), Yoga (7;57) буюу 2.5 цаг илүү удаан байна.

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочлоорой.

Lenovo Intel® i7-7500 / 8GB / 512GB / Модель: YG910-13IKB - Зөөврийн компьютер

 


Б.ПҮРЭВСҮРЭН

Нийтлэлч Б.ПҮРЭВСҮРЭН

Тэрээр Шри-Ланка улсад Мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн. Нэкст Электроникс компанийн IT Бүтээгдэхүүний худалдааны зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр компьютер, гар утас, принтер, дижитал камерын талаар өргөн мэдлэгтэй, эдгээр нарийн бүтэц бүхий бүтээгдэхүүний хэрэглээ, шийдлийн талаар зөвлөх туршлагатай, технологийн сонирхогч юм.


Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ