<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

2017 онд таны хэрэглэх хэрэгтэй Андройд аппликейшнүүд

Б.ПҮРЭВСҮРЭН 2017-03-21

playstoredesk.jpg

Play store дотор маш олон төрлийн аппликейшнүүд байдаг. Тэдгээрээс аль нь яг хүмүүсийн хэрэглээнд хамгийн сайн зохицаж чадсан шилдэг аппликейшныг ялгах вэ? Тиймээс бид таны цаг завыг хэмнэх үүднээс 2016 онд шилдгээр шалгарсан аппликейшнүүдийг танилцуулж байна. Магадгүй та эдгээрийн заримыг нь ашигладаг ч юм бил үү. 

Шилдэг, оффлайн GPS апп- Google map

Хэрвээ та ямар нэгэн улс руу аялахаар зэхэж байгаа бол тус аппликейшнийг заавал гар утсандаа татаж суулгаарай. Учир нь таны хайж буй газрыг интернет холболтгүйгээр танд зааж өгөх найдвартай үнэнч туслах байх болно.

google map gps

 

Шилдэг зам төлөвлөлтийн апп- Here WeGo

Жолооч нарт тун хэрэгтэй апп бөгөөд хэрвээ та аян замд гарахаар төлөвлөж байгаа бол, хүрэх газрынхаа байршлыг оруулаад, ямар замаар явах нь илүү дөт байх, мөн цаг хэмнэх талаарх мэдээллийг харж болох нээ. Хамгийн сонирхолтой нь танд заавал интернет холболт шаардлагагүй юм байна. Тус апп нь одоогоор дэлхийн 100 гаруй улсад ашиглах боломжтой.

here we go android app

 

Шилдэг зураг засах апп- Snapseed

Үнэгүй хирнээ, зургийг гайхалтай засварлаж чадах программ бол яахын аргагүй Snapseed билээ. Тус апп нь 25 төрлийн эффект, бүх төрлийн зургийг засах боломжтой байдаг бөгөөд зураг засах үйлдлүүд нь хэрэглэхэд тун хялбар ажээ. Тус программ нь өнгөрсөн онд хэрэглээгээрээ бидний мэдэх VSCO cam апп-ийг ардаа үлдээсэн сурагтай шүү.

snapseed

 

Шилдэг нууц үг зохицуулагч апп- Dashlane

Зарим тохиолдолд бид хэтэрхий олон хаягны нууц үг цээжлэх хэрэг гардаг. Эдгээрийг нэг бүрчлэн тогтооно гэдэг хэцүүхэн л байдаг нь тодорхой. Тиймээс тус аппликейшний тусламжтайгаар та аливаа цахим нэвтрэлтэд автоматаар нэвтрэх боломжтой юм.

androidpit-dashlane-w782.png

 

Шилдэг харилцааны апп- WhatsApp

Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг харилцааны апп-аар шалгарчээ. Маш олон хүмүүсийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг нь болж чадсан тус апп нь текстийн хэд хэдэн төрлийн онцлогийг харуулж,  байнга шинэчлэгдэж, дүрсээ харж ярилцаж боломжтой байдгаараа ёстой л нэг холыг уулзуулж, хосыг учруулна гэдэг чинь л үүнд өрнөж байна шүү дээ.

whatsapp-videocall-first-w782 (1).jpg

 

Шилдэг хөгжим тоглуулагч- Phonograph

Удаан хугацааны турш андройд утсан дээр янз бүрийн л хөгжим сонсох боломжтой апп-ууд байсан бөгөөд, заримдаа эдгээр нь ашиглахад төвөгтэй байдлыг бий болгосоор ирсэн. Тэгвэл Фонограф гэх тус апп нь ашиглахад маш энгийн бөгөөд та сонсож буй дуугаа олон төрөл жанраар сонсож болох нээ.

AndroidPIT-phonograph-2-w782.jpg

 

Шилдэг эрүүл мэнд, биеийн тамирын апп- RunKeeper

Та ганцхан апп-аас өөрийнхөө биеийн эрүүл мэндийг бүх төрлийн мэдээллийг авч, хяналт тавих боломжтой гэж бодохоор сайхан санагдаж байгаа биз. Тухайлбал: та өнөөдөр хэдэн км газар алхсан, хэдэн цаг унтсан, зүрхний хэмнэл хэр байна, биеийн дулааны хэмжээ гэх мэтчилэн олон мэдээллийг авах боломжтой.

androidpiit-runkeeper-w782.png

 

Шилдэг видео тоглуулагч апп- MX player

Тус апп нь олон төрлийн файлыг дэмждэг видео тоглуулагч учраас олон хэрэглэгчтэй байхаас өөр яах билээ. Тус апп-ын тусламжтайгаар өөрийнхөө дуртай дууны цуглуулгыг хянах, үгийг нь харж дуулах, татаж авах гэх мэтчилэн олон сонголтыг танд бий болгож байна.

jacksontribute-w782.png

 

 

Шилдэг видео засварлах апп- Kinemaster

Ихэнхи бичлэг засварладаг аппликейшнүүд хэдхэн үзүүлэлтийг танд олгож, бусдыг нь үнэлсэн байдаг. Тэгвэл тус апп нь үнэгүй зураг, дуу, хөгжим, дэлгэцийн өгөгдлүүд, олон төрлийн эффектүүдийг багтаасан байна.

androidpit-kinemaster-w782.png

 

 

ХОЛБООТОЙ: Шинэхэн гэр бүл цахилгаан бараа худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Хэрвээ та андройд үйлдлийн системтэй гар утас сонирхож байвал доорх зурган холбоос дээр дарна уу.

New Call-to-action

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...


Б.ПҮРЭВСҮРЭН

Нийтлэлч Б.ПҮРЭВСҮРЭН

Тэрээр Шри-Ланка улсад Мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн. Нэкст Электроникс компанийн IT Бүтээгдэхүүний худалдааны зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр компьютер, гар утас, принтер, дижитал камерын талаар өргөн мэдлэгтэй, эдгээр нарийн бүтэц бүхий бүтээгдэхүүний хэрэглээ, шийдлийн талаар зөвлөх туршлагатай, технологийн сонирхогч юм.


Тагууд: гар утас