<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тойм: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ-ИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ

Б.Эрдэнэсувд 2017-04-02

Ухаалаг ТВ худалдан авахаар төлөвлөж байгаа, сонирхон судалж буй, дэвшилтэт технологитой хөл нийлүүлэх зорилготой хэн бүхэнд зориулан Hisense брэндийн Ухаалаг ТВ-ийг хэрэглэж үзсэн туршлагаасаа хуваалцаж байна. Ухаалаг ТВ-ийн тухай ярихад заавал брэндийг нь дурдах шаардлагатай болдог нь брэнд бүр өөр өөрийн онцлогтой смарт функцүүдийг санал болгодогт оршино. Бид гар утсыг iOS эсвэл Android гэж ялган ойлгож заншсан шиг Зурагт ч мөн хэд хэдэн төрлийн ухаалаг фунцтэй гэдгийг мэдвэл зохино.

Залуу үе, шинэхэн хосууд сүүлийн үеийн технологоос хоцрох дургүй ч үнийн хувьд гэр бүлийн санхүүд дарамт учруулахааргүй загварыг сонирхох болсон бөгөөд энэ талаар ултайхан мэдээлэл өгөхийг биднээс хүссэн юм. Тиймд энэ удаа үнийн хувьд хамгийн боломжийн мөртлөө дэлхийн лидерүүдээс хол ялгаагүй Hisense брэндийн K3110 загварыг сонгон авч харьцуулалт хийн, түүний давуу болон сул талуудыг эргэцүүлэн бичсэнээ хүргэж байна.

Review: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ

  1. ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ТӨСӨӨТЭЙ ЗАГВАРУУД

Төсөөтэй загваруудыг тодорхойлохын тулд хамгийн үндсэн үзүүлэлтээр нь харьцууллаа. Үүнд мэдээж Ухаалаг функц орохоос гадна дэлгэцийн нягтралын хувьд FHD буюу дундаж, дэлгэцийн хэмжээ нь 40-43” гэсэн үзүүлэлтүүдийг авав. Ингээд зах зээл дээрх ийм үзүүлэлтийг хангах загваруудыг доорх байдлаар харьцуулсаныг үзнэ үү.

husnegt.jpg

Хүснэгтэд үзүүлсэний дагуу дээрх үзүүлэлтийг хангах нийт 6 гол брэнд зах зээл дээр байгаагаас Hisense хамгийн хямд байгаа нь харагдаж байна. Хамгийн өндөр үнэтэй загвараасаа даруй 350-450 мянган төгрөгөөр хямд байгаа Hisense-ийн гол ялгаа нь юундаа байгаа нь сонирхолтой санагдана. Учир нь шууд бодоод үзэхэд бусад брэндийн ижил загвараас ямар нэгэн байдлаар дутуу учраас ийм хол үнийн зөрүү байгаа юу гэж бодож болох ч доорх хүснэгттэй эхлээд танилцаад үзэхэд гэмгүй.

 

123.jpg

Тус хүснэгтэнд дэлхийн ТВ-ийн зах зээлийн ТОП-уудыг жагсаасан байгаа бөгөөд мэдээж олон жилийн тэргүүлэлээ хадгалж байгаа Samsung, LG-ийн хувьд гайхах зүйлгүй ч яг араас нь Hisense нэхэж байгааг харж болно. Дэлхийд тун муугүй үнэлэгдэж байгаа тус брэнд Монголд танигдаагүй, бидний олон жил сонсож дассан брэнд биш гэдэгт л гол учир нь байгаа юм.

  1. ТРЭНД БОЛЖ БУЙ ТЕХНОЛОГУУДЫГ БАГТААСАН HISENSE

LG брэндийн ухаалаг гэлтгүй бүх л загвартаа шингээсэн бат бөх IPS дэлгэц, Samsung-ийн шинээр бий болгосон бүх холбогдсон төхөөрөмжийг удирдаж чаддаг Шидэт удирдлага гээд худалдан авагчид сонголт хийх шалтгаан цөөнгүй байхад хамгийн ГОЁ үнийг санал болгоод байгаа Hisense брэнд технологийн хувьд ямар давуу тал бий болгосоныг ухаж үзэв.

  • Удирдлага дээрх Netflix болон YouTube-ийн товчлуурууд

Hisense-ийн хамгийн кайфтай онцлогуудын нэг бол тэр ХОЁРХОН товчлуур. Элдэв цэс дамжиж, зөв icon-оо хайлгүйгээр зүгээр л удирдлагаасаа дамжин хамгийн баялаг сантай YouTube болон кино ертөнцийн чиг хандлага болоод буй Netflix сайтууд руу дураараа орж, хэсэх боломжтой. Мөн гэрийн интернэтийн хурд нь таныг ямар ч вэбсайт, TV App ачаалласан хангалттай байх болно гэдгийг амлая.

Тойм: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ-ИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ

  • Утаснаас удирдах боломж

Зурагтынхаа удирдлагыг каблийн ТВ-ийн удирдлагатайгаа хамт маллах нь бас л асуудал шүү. Үүний багахан ч гэсэн шийдэл болсон гар утасны App-р дамжуулан удирдах боломжийг Hisense K3110 загварт шингээж өгсөн. Хялбархан шийдэлтэй тус App зурагтын удирдлагын энгийн үйлдлүүдийг бүгдийг хийнэ.

Hisense Smart TV Remote

  • Дэлгэцээ хуваалцаж чадна

Орчин үеийн супер технологуудын нэг бол Screen Sharing буюу дэлгэцээ хуваалцах технологи юм. Утсан дээрээ байгаа дуу, зураг, бичлэгийг ТВ-ийн дэлгэцээр Anyview Cast –р дамжуулан найзуудтайгаа хамтдааа үзэх боломж Samsung, LG-ийн нэгэн адилаар Hisense-д ч бий.

Тойм: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ-ИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ

  • Тоглоом тоглоход хязгааргүй

ТВ-ийнхээ дэлгэцийг хөгжилдөх талбар болгохыг Hisense K3110 танд бүрэн зөвшөөрнө. Учир нь ихэнхи брэндийн ухаалаг ТВ-үүдийн тоглоомын хэсэг зөвхөн тусгай тоглоомын гартай хэрэглэгчидэд л таатай байдаг бол Hisense тийм биш. Та хүссэн тоглоомоо жагсаалтанд нэмж болохоос гадна, заавал тоглоомын гар шаардахгүй олон сонголт Hisense-д байдгаараа давуу талтай.

 5.jpg

  1. ЯГ ОДОО Л ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЭНГИЙН БАЙДАЛ

Ухаалаг ТВ-ийг хэрэглэхэд төвөгтэй байх гэсэн нийтлэг төсөөлөл байдаг ч Hisense –ийн Ухаалаг функц үүнийг эрс няцааж чадахаар. Учир нь түүний функц үнэхээр энгийн хийцтэй бөгөөд энэ нь хэн ч ашиглахад хялбар, ойлгомжтой, хаашаа ч төөрүүлэхгүй байж чадахаараа хэрэглэгчийн хайрыг татдаг.

Хэт нүсэр эсвэл ээдрээтэй үйлдлийн систем бүхий Ухаалаг ТВ-д оруулсан хөрөнгө оруулалт хий дэмий өнгөрөх нь бий. Учир нь хэрэглэгч ТВ-ийнхээ үйлдлийн системийг ойлгохоос зайлсхийх эсвэл хэтэрхий ээдрээтэй санагдсанаас болж Ухаалаг үйлдлийг нь хэрэглэхээ болих тохиолдол бий.

Харин Hisense-ийн Ухаалаг ТВ-ийг та хэрэглэхэд тийм зүйл огт тохиолдохгүй гэдэгт баттай итгэж болно. Удирдлага дээрх YouTube эсвэл Netflix –рүү хөтлөх товчлуурууд л гэхэд танд ТВ-ээ байнга онлайн орчинд хэрэглэх шалтгаан болох болно.

Review: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ

  1. СУЛ ТАЛ НЬ ЮУ БАЙВ?

Миний бодлоор түүний хамгийн том сул дал бол Дизайн. Хэтэрхий даруухан загвартай K3110-ын өрсөлдөгчид нимгэн хүрээ, гоёмсог суурь, гялгар гадаргуу зэргээр ялгардаг бол Hisense тийм биш ажээ.

Загвар, дизайны хувьд сул талтай байгааг нь харуулах бас нэгэн зүйл бол намхан хүзүү бөгөөд хананд өлгөхгүйгээр тавиур дээр тавих айлд төдийлөн үзэмж нэмж чадахааргүй харагдна.

Тойм: HISENSE БРЭНДИЙН УХААЛАГ ТВ-ИЙН ТАЛААРХ СЭТГЭГДЭЛ
ДҮГНЭЭД ХЭЛХЭД...
 

40-43”-ийн дэлгэцтэй, FHD нягтралтай, Ухаалаг ТВ-үүдийн зах зээл дээрх хямгийн боломжийн үнэтэй нь Hisense брэндийн 40K3110 болон 43K3110 загварууд одоогоор Нэкст Электрониксд харилцан 899,900 блоон 949,900 төг-ийн үнэтэйгээр, 2 жилийн баталгаатайгаар борлуулагдаж байна.

Тус брэнд нь өнгөрсөн жил дэлхийн ТВ-ийн зах зээлийн 3-рт бичигдсэн том амжилт гаргаад байгаа бөгөөд Монголд төдийлөн танигдаж амжаагүй.

Тус загвар нь дэлхийд тренд болж буй хэд хэдэн гайхалтай технологийг өөртөө багтааж өгсөний нэг жишээ бол YouTube, Netflix –рүү шууд хүргэх товчлуур бөгөөд гар утастай уялдан ажиллах нь ч нэн таатай.

Гаднаасаа хэт даруухан, дизайнлаг бус харагдах тус загвар дотроо мөн л энгийн бөгөөд тэрхүү энгийн смарт бүтэц, үйлдлийн систем нь хэнд ч ойлгомжтой, ашиглахад хялбар байгаа нь хэрэглэгчид зүй ёсоор давуу тал, сэтгэл ханамж өгч чадна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт