<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тойм: Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд

Б.ПҮРЭВСҮРЭН 2017-04-04

2017 онд Samsung A5 нэртэйгээр гаргаж байгаа гурав дахь утас юм. Анх 2014 онд танилцуулагдсан бөгөөд Samsung шинэ загвараараа улам бүр хэв маягийг сайжруулж шинэчилж байна. Жил бүрийн цувралынхаа хүрээнд 2017 оны хувилбар нь өмнөх алдаа доголдлыг арилгаж дээд зэрэглэлийн утсыг бүтээсэн.

Хийгдсэн материал болон үзүүлэлтийн хувьд Galaxy a5 нь Galaxy s7-тай төстэй боловч илүү хямд зардлаар бүтсэн. Хэрэв та өөрийн утаснаасаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилийг ашиглахыг хүсвэл   Samsung Galaxy А5 танд таалагдах болно. Дэлгэц нь гайхамшигтай, баттерай ашиглалтын хугацаа удаан бөгөөд хэмжээтэй багатай. 


Samsung Galaxy А5 2017 үнэ болон хувилбар

  • Galaxy s7-oosилүү хямд 
  • OnePlus 3T-тайижил үнэтэй

Review: Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд

Samsung Galaxy А5 -үнийн хувьд дундаж өртөгтэй. Энэ нь АНУ-д 399 $, Британид 369 £, Австралид 649$ худалдаалагдаж байна. 2016 оны Galaxy А5 хувилбараас илүү үнэтэй ч хэд хэдэн чухал онцлог шинэчлэлтүүдийг багтаасан. Өмнөх загварууд болох Galaxy S цувралын адил жил бүр танилцуулагдаж байгаа билээ. 

Сайжруулсан үзүүлэлт

  • Камер Мегапикселсайжруулалт
  • Samsung Octa-core CPU
  • Хадгалах багтаамж 32Gb

Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд

Харахад Samsung Galaxy А5 үзүүлэлтийг өмнөх оны  Galaxy S7 той харьцуулахад илүү онцлогтой харагдаж байна. Жишээ нь: Samsung Galaxy A5 илүү өндөр хүчин чадалтай Samsung Exynos 7880 бичил схемийг өөртөө багтаасан. Камер нь маш хурдан дүрслэлийн ямар нэгэн хоцролт үзүүлэхгүй бөгөөд өндөр чанартай Full HD Super AMOLED дэлгэц нь өнгө дүрсний гайхамшигийг мэдрүүлэх болно. Өндөр дэвшилтэт технологоор бүтсэн учир хүмүүс "САЙН" үнэлгээ өгсөөр байна. Galaxy А5 хадгалах багтаамж нь 32GB төдийгүй мемори карт 256GB хүртэл нэмэх боломжтой болсон байна.

Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд

Загвар болон дэлгэц

  • Металл болоншилний гоёмсог хослол
  • AMOLED дэлгэц S7 шиг хурц биш
  • Усны хамгаалалттай

Samsung Galaxy А5 2016 хувилбар шиг металл болон шилээр хийгдсэн. Урд болон ард тал нь Gorilla Glass 5 шилээр хийгдсэнээр илүү хөнгөн болсон. Энэхүү шил нь маш хатуу чанартай бөгөөд 1 метрийн уналтын туршилт хийгдэж баталгаажсан. Бид хар өнгийн хувилбарыг хэрэглэдэг байсан бол одоо Samsung-ийн Алтан шаргал, Цагаан цэнхэр, Ягаан өнгө нэмэгдсэн.

Утасны спикерны хувьд ихэнх утас доод хэсэгтээ байдаг байхад Galaxy А5 хувьд баруун дээд буландаа байрласан байна. Samsung Galaxy А5-ийн хурууны хээ мэдрэгч нь дэлгэцийн доор товчлуур хэсэгт байрлана. Энэ нь хамгийн хурдан хурууны хээ танигч байрлуулсан бөгөөд хуруу хүрэх төдийд унших боломжтой болжээ.

Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд

Samsung Galaxy А5-ийн хамгийн чухал онцлог нь усны хамгаалалт юм. Туршилтаар 1.5м гүнд 30 минутын турш байлгаж IP68 стандартаар баталгаажсан. Бид Galaxy S7 хамгийн том дэлгэцтэй гэдгийг мэддэг. Гэвч Samsung A5 нь өндөр чанартай 5,2 инчийн 1080p Super AMOLED дэлгэцтэй гэдгийг мэддэггүй. Samsung Galaxy А5 нь OLED дэлгэц ашигладаг тул батарей дээр маш бага нөлөөлөл үзүүлдэг. OLED дэлгэц арын гэрэлтүүлэх гэхээсээ илүү дэлгэцийн пиксель бүрт тулж ажилладаг тул бага хэмжээний эрчим хүч ашигладаг.

 

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочлоорой.

Samsung A5 2017 оны шинэ загварын онцлогууд


Б.ПҮРЭВСҮРЭН

Нийтлэлч Б.ПҮРЭВСҮРЭН

Тэрээр Шри-Ланка улсад Мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн. Нэкст Электроникс компанийн IT Бүтээгдэхүүний худалдааны зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр компьютер, гар утас, принтер, дижитал камерын талаар өргөн мэдлэгтэй, эдгээр нарийн бүтэц бүхий бүтээгдэхүүний хэрэглээ, шийдлийн талаар зөвлөх туршлагатай, технологийн сонирхогч юм.


Тагууд: гар утас