<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

“Samsung” компани "Galaxy Note 8"- загвараа танилцууллаа

З.Атарбаяр 2017-08-24

Samsung компани өчигдөр буюу 8 сарын 23 нд Нью Йорк хотод “Galaxy Note 8” ухаалаг гар утасныхаа албан ёсны танилцуулагыг хийлээ. ‘’Note 7’’ загварын дараагийн залгамжлагч болж байгаа гэдэг утгаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. 
Шинэ загварын  "Galaxy Note 8" нь “Samsung”-ийн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүд, мэдрэгчтэй “S pen” тэй гэдгээрээ давуу талтай аж.

“Samsung” компани "Galaxy Note 8"-аа танилцууллааNote 8 загварын гол үзүүлэлтүүдийг танилцуулбал:

  • 3 инчийн Super AMOLED дэлгэц
  • 6GB RAM
  • S8-ынхтай адил 10nm процессортой
  • 64GB үндсэн санах байгууламжтай, MicroSD картаар өргөтгөх боломжтой
  • 3,300 mAh баттерей
  • S Pen үзэг нь 0.7 мм нарийн үзүүр, 4,096 түвшний даралттай болсон
  • IP68 ангиллын ус, тоосны хамгаалалттай (1.5 метр хүртэл усны гүнд 30 минут тэсвэрлэнэ)
  • Нүүрний камер нь хосолсон бүтэцтэй
    • Телефото дуран нь 12 MP, f/2.4, 2x optical zoom
    • Өргөн өнцгийн дуран нь 12 MP, f/1.7

“Samsung” компани "Galaxy Note 8"-аа танилцууллаа

Самсунг компани шинэ загвартаа өмнөх Note 7 ын алдааг давтахгүй гэж мэдэгджээ. . Note 8 нь шинэ дотоод бүтэцтэй болж, баттерейг нь жижигрүүлсэн тул ийм эрсдэл байхгүй гэж тайлбарлажээ.

Тэд мөн үйлдвэрлэлдээ цоо шинэ 8 алхамт аюулгүй байдлын шалгуур нэвтрүүлснээ Note 8 бүтээгдэхүүнд ашигласан гэнэ. Самсунг үүнээс гадна Underwriters Laboratories (UL) компанитай гэрээ байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ шалгуулан баталгаажуулалт авч байхаар болсноо мэдээлсэн байна.
"Galaxy Note 8" ирэх 9 сарын 15-наас олон улсын зах зээлд гарч эхэлнэ. Үнийн хувьд 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэж мэдэгджээ.

“Samsung” компани "Galaxy Note 8"-аа танилцууллаа

 “Samsung” компани "Galaxy Note 8"-аа танилцууллаа

“Samsung” компани "Galaxy Note 8"-аа танилцууллаа


З.Атарбаяр

Нийтлэлч З.Атарбаяр

Их Засаг Их сургуулийг Компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Шинэ шинэлэг технологи болон гэрэл зураг сонирхогч. 2012 оноос хойш НЭКСТ Электроникс компанийн маркетингийн албаны мэргэжилтэнгээр ажиллаж байна.


Тагууд: гар утас