<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Бидний мэдэх матрасны "Итгэмээргүй" өөрчлөлтүүд

О.МАНДХАЙ 2017-03-21

матрас

Хүн өдөрт доод тал нь 8-9 цаг унтаж амарснаар өдрийн алжаал ядаргаа бүрэн арилж бие махбод бүрэн нөхөн сэргэнэ. Тав тухай амралт таны бүтэн өдрийн амжилт, сэтгэл санааны өөдрөг байдалд шууд нөлөөлдөг

Өөрийн дассан ор дэр хөнжил юутай тухтай санагддаг билээ.  Гэхдээ өдөр бүр ая тухтай унтаж амарахад ор, дэр, даавуу, өрөөний гэрэл зэрэг нь үнэхээр чухал шүү.

Матрас хэт хатуу, эсвэл хэт зөөлөн байх нь нуруу нугасны хэсэгт муугаар нөлөөлөх, нойргүйдэх, хэт халууцах,  цус хөөрөх, цусны эргэлт удаашрах, мөн хэт хуучин байх нь амьсгалын замын болон арьсны харшил, арьсны элдэв өвчин үүсэх гэх мэт сөрөг нөлөө нэлээдгүй их бий. Тиймээс өөрт тохирох матрасыг сонгох нь хамгаас чухал.

Тиймээс та ор сонгохдоо матрасыг нь сайтар үзэж, ямар материалтай, хичнээн давхар хэдэн төрлийн порлонтой болохыг сайтар судлаарай. Сүүлийн үед хэрэглэгчид маань гоё ганган загвар дизайнтай ор сонгоход анхаарахаасаа илүүтэй матрасны чанар, ая тухтай байдалд илүүтэй анхаарах болжээ.

Тэгвэл орчин үеийн матрасны хөгжилд гарсан томоохон өөрчлөлтүүдийг танилцуулъя.

1. Pocket Spring буюу тус тусдаа уутлагдсан пүрш

матрас matrass

Pocket Spring пүрш нь гадуураа тус тусдаа ууттай ба нэг нэгнээсээ харилцан хамааралгүй бөгөөд хүн хэвтэж сууж босоход тухайн ачаалал авч буй хэсгийн пүршнүүдэд зөвхөн даралт мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүн хэвтэж сууж босоход хажууд унтаж буй хүнд ямар нэг хөдөлгөөн мэдрэгдэхгүй, мөн хүний биеийн жинг мэдэрч түүнд тохирсон хариу нөлөөг үзүүлэн биеийн хэлбэрийг дэмждэг.

  • Жингийн хэт зөрүүтэй хосууд цуг унтахад хүнд жинтэй тал руу нь холбирохгүй.

2. Порлоны төрлүүд

Матрасны бүтэцэд орсон порлоны үе давхрага бүр нь тус бүрдээ ялгаатай нягтрал, уян хатан чанартайгаас матрасны хатуу зөөлөн шинж чанарыг илтгэнэ. Хүн хэвтэж суух явцад матрас биеийн хэлбэрээр хонхойход нуруунд ирэх ачаалал жигд болсноор дээд зэргийн тав тухыг мэдэрдэг. Олон төрлийн үе давхрага бүхий матрас нь тухайн матрас хатуу зөөлөн дундаж гэх мэт янз бүрийн шинж чанарыг илтгэнэ. Иймд та матрас сонгохоор шийдсэн бол хэвтэж сууж өөр хэр ая тухтай буйг шалгаж үзэхээс гадна хичнээн үе давхрага хаанаа ямар дарааллаар орсон байгааг заавал нягтлаарай.

  • Memory foam- Матрасанд ачаалал ирэхээ больсноос хойш хэсэг хугацааны дараа хэвийн хэлбэртээ ордог ухаалаг порлон юм. Энэхүү порлонд полиуретан хэмээх нэмэлт химийн бодис орсноор нягтаршилтай, зуурамтгай чанартай болсон юм. Дээд зэргийн нягтаралтай энэхүү порлон бүхий матрас нь биеийн дулааныг хадгалж, жин хасах урвал явагддаг. 
  • Gel memory foam- Материал нь 100% полиуретанаар хийгдсэн бөгөөд агаарын урсгалыг дэмжиж, биеэс дулааныг татсанаар унтаж байх үед сэрүүн мэдрэмжийг өгдөг. Хөдөлгөөнд ямар нэгэн саадгүй, тав тухтай байдлыг бий болгоно.
  • Latex foam- Латекс порлон нь олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр дэвшилтэт технологийн дагуу гаргаж авсан маш уян чанарын порлон бөгөөд өндөр нягтралтай мөртлөө агаар сэлгэлт сайн явагддаг өвөрмөц онцлогтой.
  1. Матрасны бүрээс

Матрасны бүрээс болон хамгийн дээд давхрагын материалын шинж чанараас шалтгаалан тухайн матрасны дулаан нэвтрүүлэх, хадаглах чанар харилцан адилгүй байна.

  • Цэвэр ноос -Wool: Матрасны дулаан чанар, зөөлөн, тав тухтай чанарыг бүрдүүлэхийн тулд матрасны пүршийг бусад хэсгээс тусгаарлах зориулалттай ноосон зөөлөвч байдаг. Түүнчлэн матрасны бүрээс ноосон даавуугаар хийж өгснөөр унтаж байх явцад дулааныг хадгалах тул таардаг хүмүүст тохиромжтой. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох ноос матрасны бүрдэл хэсэгт орсноор илүү тав тухыг бүрдүүлэхээс гадна, агаарын урсгалыг чөлөөтэй байлгаж, нян бактери, хорхой шавьжаас үүрлэхээс хамгаалан, харшил үүсгэхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болно.
  • Торго-Silk: Матрасны бүрээсэнд торгыг ашигласнаар бүтээгдэхүүний чанар болон, зэрэглэлийг нэмэгдүүлж буйн дээр экологийн цэвэр бүтээгдэхүүний зэрэглэлийг илэрхийлэх болно. Мөн хэт халууцдаг хүмүүст дулааныг хадгалан халууцуулахгүй байх давуу талтай
  • Хөвөн даавуу-Cotton: Матрасны дээд хэсэгт нэг давхарга болгон хөвөнг ашиглах ба дулааны солилцоог сайжруулах үүрэгтэй. Матрасны бүрээсийг хөвөн даавуугаар хийснээр хөлөрдөг хүмүүст дулаан ба чийгийн солилцоо сайтай тул тохиромжтой.

ХОЛБООТОЙ: Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цахилгаан барааг сонгох нь

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочлоорой.

New Call-to-action

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...


О.МАНДХАЙ

Нийтлэлч О.МАНДХАЙ

БНХАУ-д Олон улсын эдийн засаг, гадаад худалдаа мэргэжилээр төгссөн. Орчин үеийн гэр ахуйн тавилгын трэнд, шийдлийн талаар мэдрэмжтэй зөвлөгөө өгөхөөс гадна бага насны 2 хүүхэдтэй тул гал тогооны цахилгаан хэрэгсэлийг ашиглан хүүхдийн хоолыг хялбархан бэлтгэх талаар арвин туршлагатай.


Тагууд: Матрас

Холбоотой нийтлэлүүд