<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тойм:  Samsung AddWash-г танилцуулж байна

Ч.Чинзориг 2017-03-31

samsung add wash 2.jpg

Угаах гэж байсан зүйлсээсээ аль нэгийг нь хийхээ мартаад үлдээчихсэн үү? Зүгээр л дээрээс нь нэмээд хийхэд хангалттай

Бидний оноо: 5 Stars.png    

Сайн тал

Сул тал

✓ Угаалгыг чанартай, өө сэвгүй гүйцэтгэдэг

Олон үйлдэл гүйцэтгэх чадвар

Гар утсараа, Smart Control аппликейшнээр удирдах

Ашиглахад маш энгийн

Тайлбар дээр бичигдснээсээ ч дуу чимээ багатай

Маш гоёмсог загвар

✗ Байхгүй

  

Гол онцлогууд

  • Сайжруулсан шинэчилсэн EcoBubble технологи
  • 8кг-ын багтаамж
  • Тог зарцуулалт хамгийн бага A+++
  • Хурдан угаалгын горим: 15 мин
  • Эргэлтийн хурд : 1400rpm
  • Smart Control ухаалаг удирдлага
  • Ерөнхий хэмжээ: 600 x 850 x 600 mm

Screen Shot 2017-03-28 at 5.21.30 PM-2.png

  • SAMSUNG AddWash-н талаар

Samsung брэнд угаалгын машины хамгийн сүүлийн загварууддаа AddWash хэмээх үйлдлийг нэмсэн нь 2016 оны Шилдэг Загвартай Угаалгын машин-р шалгарч, АНУ-н борлуулалтын 20%, ОХУ-н борлуулалтын 50%-г эзэлж байгаа нь олон нийтийн сайшаалыг ихээхэн хүртээд буйн том жишээ юм. Ингээд энэхүү AddWash үйлдэл нь ямар гайхамшгийг бүтээдэг вэ гэвэл маш энгийн боловч хүн бүрт тохиолддог угаалгүй үлдсэн хувцасаа дахин угаах, угаалт хэзээ дуусахыг мэдэхгүйгээс болж мартах, алдаа гарах болгонд засварчин дуудах гэсэн бухимдлуудыг шийдсэн шийдэл байсан юм.

Угаалгын машинаа ачаалуулсны дараа шалан дээр оймс үлдээснээ анзаарч машиндаа хийх гэтэл түгжээтэй байх тохиолдол хүн бүрт гарч байсан байх, тэгвэл Samsung AddWash хаалганыхаа шинэлэг бүтцийн ачаар аль ч үе шатанд хувцас, угаалгын бодис нэмж хийх боломжтой болгосон юм. Нарийн арчилгаа шаардагддаг бөс даавуун хэрэглэлийг гэртээ угаах боломж бүрдсэн нь хамгийн ихээр сэтгэлд нийцcэн явдал байлаа.

AddWash нь сайжруулсан шинэчилсэн EcoBubble технологитой болсон нь угаалгын нунтаг, ус хоёрын ердийн нэгдлээс 40 дахин хурдтайгаар даавуунд шингэдэг хөөсөн бөмбөлгүүдийг үүсгэдэг нь Samsung-н угаалгын машинууд нь улам л байгальд ээлтэй, нэмээд угаалтын горим нь улам боловсронгуй болсны илрэл байлаа мөн бидний тогтмол зардлыг хэмнэх давуу талтай.

  • SAMSUNG AddWash – Ашиглахад ямар вэ?

Бид тэр болгон угаалгын машин дээр технологийн шинэчлэл хардаггүй. Тэгвэл Samsung AddWash бидний урд өмнө харж байгаагүйгээр олон шинэчлэлийг авчирлаа. Тэдний нэг бол Smart Control ухаалаг удирдлага мөн Smart Check оюунлаг шалгагч юм.

Smart Control алсын удирдлага нь Android болон iOS суурьтай төхөөрөмжид суулгаж болох аппликейшны ачаар угаалгын машиныг алсаас удирдах боломж олгоно. Угаалгын машинаа интернетийн сүлжээтэй аль ч газраас гар утсаараа удирдаж, угаалгын талаарх мэдээллийг хүлээн авах боломжтой болсноор одоо угаалга хийж байхдаа байн байн шалгахгүйгээр ухаалаг удирдлагад бүхнийг даатгаж болох боллоо.

Угаалгын машиныхаа дэлгэцийг хартал нэгэн үл мэдэгдэх тэмдэг гарч ирж, гарын авлагаа хайж сандарч байсан үе байсан биз дээ. Тэгвэл эвдрэл, доголдлыг хянах Samsung Smart Check аппликейшн нь гар утсаараа LED дэлгэцийг сканердах замаар угаалгын машинд үүссэн алдаа, мөн гэмтлийг эрт үед нь илрүүлэн оношилж, тэдгээрийг арилгах хурдан бөгөөд энгийн аргуудыг санал болгодог юм байна. Ингэхээр заавал засварын төвд хандахгүйгээр зарим асуудлыг гэртээ өөрөө шийдэх боломжтой болжээ.

Samsung-н угаалгын машин нь зөвхөн технологийн онцлогуудаас гадна хувцсыг маш чанартай угаадаг гэдгийг орхигдуулж болохгүй байх. Samsung Eco Bubble технологи угаалга эхлэхийн өмнө тусгай үүсгүүрээр агаарын бөмбөлгүүд үүсгэн угаалгын бодисыг усанд уусгаж, хөөс болгон хувиргадаг тул хөөс нь даавуунд хурдан нэвтэрч бохирдлыг үр дүнтэй төдийгүй даавуунд ариг гамтай, зөөлөн угаалт хийдэг юм байна. Илүү их хөөс үйлдвэрлэж байгаа бол илүү их угаалгын нунтаг ашиглана гэж бодож байгаа байх тэгвэл харин ч эсрэгээрээ бага угаалгын нунтаг ашиглан илүү зөөлөн, үр дүнтэй угаалга хийснээр хувцас, эдлэлийн анхны дүр төрхийг хадгалан үлдээх чадвартай санагдлаа.

Туршихын тулд бид цагаан даавуун дээр хүн бүрийн арилгахад хамгийн бэрх, жирийн машинаар ганц угаалтаар арилгах боломжгүй хамгийн хүнд толбонуудыг угааж үзлээ. Үүнд: Цай, будаг, цагаан гаа, шоколад, кетчуп, кофе, тосон бал, кокосын тос хагас аяга байгалын гаралтай угаалгын нунтаг ашиглан 40 градусын усанд угааж туршив

 

Өмнө нь

Дараа нь

Үр дүн: Хамгийн гүн тогтсон толбонууд бүгд арилжээ. Хэдий будаг болон кофены толбо бага зэрэг харагдаж байгаа боловч химийн найрлагатай угаалгын бодис ашиглан угаахад бүрэн арилах боломжтой харагдсан.

SAMSUNG AddWash – Хэр их дуу чимээтэй вэ?

           Samsung-ийн хувьсагч хөдөлгүүр нь бага дуу чимээг амлахаас гадна удаан эдэлгээг 10 жилийн баталгаатай хөдөлгүүрээрээ олгодог юм байна. Хувьсагч хөдөлгүүрийнх нь бүтцэд сойз байдаггүй ба энэ нь түүний ердийн хөдөлгүүрүүдээс ялгарах гол онцлог болдог байна. Сойзны оронд хөдөлгүүрт соронз суулгасан нь хөдөлдөг хэсгүүдийн эд ангиуд хугацаанаасаа өмнө элэгдэхээс сэргийлдэг байна. Хэрэглэж үзэхэд үнэхээр л дуу чимээ багатай зарим үед машинаа асаасан билүү гэмээр санагдаж байлаа.

Samsung AddWash авах хэрэгтэй юу?

       Одоогийн байдлаар зарагдаж байгаа машинууд дунд хамгийн чанартай угаалга, хамгийн энгийн хэрэглээг санал болгож байгаа цорын ганц угаалгын машин тул санал болгож байгаа үнэдээ тохирсон зөв сонголт гэж үзэж байна. Нэн тэргүүнд найдвартай байдал, мөн олон үйлдэл гүйцэтгэх чадвар, энгийн дэвшилтэт шийдэл санал болгож буй AddWash нь эд зүйлсийг угааж арчлах бүхий л хариуцлагыг өөртөө үүрч хувцсыг өөгүй цэвэрхэн, чанартай угааж мөн урт хугацааны турш найдвартай үйлчлэх машин тул ашигтай хөрөнгө оруулалт хэмээн санагдлаа. 10 онооноос 10 оноог итгэлтэй өгч болохоор юм.

Онцгой Санал

Та дараах зурган холбоосоор нэвтрэн онлайн дэлгүүртэй холбогдоорой.

Samsung 8кг ADD WASH | Хатаагчтай бүрэн автомат угаалгын машин WD80K5410OW  

 


Ч.Чинзориг

Нийтлэлч Ч.Чинзориг

Тэрээр НЭКСТ Электроникс-т Маркетингийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд технологийн ертөнцөд болж буй үйл явдал, дэвшил болон нээлтүүдийн талаар гүн сонирхолтой. Чинзориг нь барааны мэргэжилтнээр ажиллаж байсан тул НЭКСТ-д зарагдаж буй бараануудын талаар өргөн мэдлэгтэй.


Тагууд: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл