Нэкстийн блог | Цахилгаан барааны онлайн их дэлгүүр www.Next.mn

LG угаалгын машины супер технологиудыг танилцуулж байна

Written by З.Атарбаяр | 2017-02-01 07:16

Дизайны төгс шийдэл болон дэвшилтэд технологийг үргэлж амжилттай хэрэгжүүлдэг нь LG-ийн технологийн онцлог юм. LG угаалгын машины сүүлийн үеийн загвар нь эрхэм таны үнэт цаг, эрчим хүч, ус зарцуулалтыг хэмнэнэ.  Танд LG угаалгын машины  технологийн дэвшлийг танилцуулж байна.

  • 6 төрлийн хөдөлгөөн.


    LG угаалгын машин таны хувцасны материалд тохируулан үрчлээгүй угаах, зайлж угаах, үндсэн эргэлтээр угаах, мушгиж угаах, эрчимтэй эргүүлж угаах, шидэлттэй угаах зэрэг 6 төрлийн хөдөлгөөнөөр угаадаг. Энэ технолигийн хамгийн сонирхолтой нь зөвхөн гараар угаах гэсэн заавартай хувцасны материал болох хөвөн даавуу, ноолуур, ноосон материалыг угаалгын машинаар угаах боломжийг олгож байна. Шинэхэн технологи нь хүйтэн усанд хувцасны гүнд нэвтэрч үргэлж шинээр нь байлгадгаараа онцлог юм. 

  • Хурдан угаах TurboWash горим

TurboWash хурдан угаах горим нь 59 минутанд хувцсыг бүрэн угааж ус, цахилгаан болон таны үнэт цагийг хэмнэх болно.

  • Шугман хөдөлгүүр

Гол хөдөлгүүрийг угаах хүрдэнд шууд суурилуулж өгсөн нь LG угаалгын машины гол онцлог юм. Ингэснээр эрчим хүчийг дээд зэргээр хэмнэхээс гадна угаалгын машин илүү бат бөх болж, ямар нэгэн савалгаа дуу чимээгүй болсон. Энэхүү хөдөлгүүртээ LG компани 10 жилийн баталгааг олгож байна.

  • Холболтын систем

TagOn технологи нь NFC ашиглан ухаалаг гар утсаа угаалгын машинтайгаа холбох боломжтой юм.LG Smart Laundry аппликэйшнийг татсаны дараа угаалгын машиныг таниулан ямар нэгэн эвдрэл, гэмтлийн төвөггүй оношлодог байна.

  • Мэдрэгчтэй хяналтын самбар

Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэд шийдлийг суурилуулсан LG угаалгын машин таны амьдралыг илүү хялбар болгоно. Угаалгын машиныг бүхлээр нь хянах LED гэрэлтүүлгэн мэдрэгчтэй хяналтын самбар, 15 градус өнцгөөр өргөгддөг тул заавал доошоо тонгойх шаардлаггүй болжээ

 

Та онлайн дэлгүүрээр зочлохыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү?