<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Samsung Galaxy S8 - д орсон 5 гайхалтай өөрчлөлт

Б.ПҮРЭВСҮРЭН 2017-03-31

1 sam.jpg

Galaxy S8 цувралаа хүрээгүй хийж 83 хувийг дан дэлгэц байхаар хийгдэж нугарсан дэлгэцээр хослуулжээ. Нүүр талын Home товчлуургүй болгосноор илүү том төгс харагдуулах болсон байна.

 

1.Төгсгөлгүй мэт үргэлжлэх дэлгэц

Ухаалаг утасны загварт хувьсал авчирч буй Galaxy S8 болон S8 PLUS. Шинэ Galaxy S8, S8 PLUS нь дээд зэргийн чанарын шил болон металлаар хийгдсэн хоёр хувилбараар гарах ба нэг нь спорт загварын 5.8 инчийн дэлгэцтэй, нөгөө нь түүнээс том 6.2 инч байх бөгөөд Super ARMOLED дэлгэцтэй байх юм. 

 

Samsung Galaxy S8 - д хийгдсэн 5 гайхалтай өөрчлөлт

2. Хамгаалалт

Хамгаалалтын хувьд илүү сайн болгож Iris гэх шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ нь нүүрний хэлбэр болон хүний нүдний бүтцээр таньж утасны түгжээ тайлах систем юм. 

Хэрэглэгчдийн нууцлалд өндөр анхаарал хандуулсанаараа илүү төгс болгосон. Амьдралд нууц үг болон ПИН код цээжлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм учраас Galaxy S8 болон S8 plus утасны түгжээ тайлахын тулд гурван хялбаршуулсан санал болгож байна.

/Нүдээрээ нээ/  Таны нүд болон нүдний бүтцээр таньж тайлагдах Iris технологи.

/Нүүр царайгаараа нээ/ Яг л selfie хийж байгаа шиг утасны түгжээгээ хормын дотор тайлах боломж. Энэ нь хамгийн энгийн хамгийн хурдан.

/Хурууны хээгээрээ нээ/  Таны хурууны бүтцээр түгжээг тайлна. Дэлгэц амралтын горимд байхад хүртэл ганц даралтаар ажиллуулах боломжтой.

Samsung Galaxy S8 - д хийгдсэн 5 гайхалтай өөрчлөлт

3. Анхны GIGABIT хурд

Хэрэв  та том файл татах, хуваалцахад хүндрэлтэй байдаг байсан бол үүнийг мартах цаг болжээ. Учир нь Galaxy S8 анхны GIGABIT хурдтай ухаалаг утас болж чадсан байна. Өмнөх загвартай харьцуулахад 20% илүү хурдан буюу 1024-QAM хурдыг дэмжиж байгаа нь тоглоом тоглох болон кино үзэхэд дуу дүрсний өндөр нягтаршилаар гарах төдийгүй хүрээгүй болсон нь гайхамшигтай чамин санагдуулж илүү бодит мэдрэмж төрүүлж байна.

Samsung Galaxy S8 - д хийгдсэн 5 гайхалтай өөрчлөлт

4. Bixby

Galaxy S8, S8 plus нэгэн шинэ боломжийг нэвтрүүлсэн нь Bixby юм. Энэ нь ярих, текст бичих эсвэл мэдрэх гурван төрлийн функц ашиглаж болно. Та ямар нэгэн зүйл хайх эсвэл сонирхож байгаа бол ердөө тухайн зүйлийнхээ зургийг нь дараад хайлт хийхэд л хангалттай болжээ. Bixby текст болон яриа ойлгодог учир хамгийн тохиромжтой сонголт танд туслах үнэнч туслах чинь байх болно. Хэлний сонголтод АНУ, Испани, Солонгос, Хятад хэл дэмжиж ажиллаж байна.

Samsung Galaxy S8 - д хийгдсэн 5 гайхалтай өөрчлөлт

5. Дагалдах хэрэгсэл

Galaxy S8, S8 plus - ын хувьд маш сонирхолтой нэмэлт хэрэгслийн хамт зарагдах юм байна. Live stream болон гэрэл зураг сонирхогчдод зориулсан Gear 360 мөн тоглоомын хорхойтнуудад зориулсан гайхалтай Gear VR ба илүү боловсронгуй утасны хамгаалалтын case-тэй гарч байгаа юм байна.

 

Илүү их мэдээллийг дараах зурган холбоосоор орж үзнэ үү.

New Call-to-action

 


Б.ПҮРЭВСҮРЭН

Нийтлэлч Б.ПҮРЭВСҮРЭН

Тэрээр Шри-Ланка улсад Мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн. Нэкст Электроникс компанийн IT Бүтээгдэхүүний худалдааны зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн тэрээр компьютер, гар утас, принтер, дижитал камерын талаар өргөн мэдлэгтэй, эдгээр нарийн бүтэц бүхий бүтээгдэхүүний хэрэглээ, шийдлийн талаар зөвлөх туршлагатай, технологийн сонирхогч юм.


Тагууд: гар утас