Нэкстийн блог | Цахилгаан барааны онлайн их дэлгүүр www.Next.mn

Гал тогоонд заавал байх бидний сайн мэдэхгүй 4 цахилгаан хэрэгсэл

Written by Д.Энхтуул | 2016-12-15 05:18

Цаг бол алт. Орчин үед хүн бүр ажил ихтэй завгүй нийгэмд амьдарч байгаагийн зэрэгцээ гэр бүл дотны хүмүүстээ гарын хоолоо хийж өгөх цаг төдийлөн гаргаж чадахгүйд хүрдэг. Тэгвэл уламжлалт аргыг эвдсэн цоо шинэ технологитой гал тогооны цахилгаан хэрэгслүүд бүтээгдсээр байна. Хоол хийхэд хэзээ ч ийм амар байсангүй, хэзээ ч ийм хурдан байсангүй.

1. Та агаараар шарагч буюу тосгүй шарагч гэж сонссон уу?

Олон төрлийн мах, ногоо, бялуу зэргийг хурдан хугацаанд  эрүүл аргаар шардаг онцгой нэгэн технологиороо Philips брэнд дэлхийн өнцөг булан бүрт буй олон олон эзэгтэйг гайхшруулж байна. Тосгүйгээр шарсан төмс, тосгүйгээр шарсан тахиа, аяган бялуу гээд л түүний жор хязааргүй. Та philips airfryer-т хийж болох хоолны жорыг GooglePlayStore-болон ITune Store-оос Philips Airfryer apps татаад гар утсандаа суулгасан байхад гэр бүлдээ өдөр бүр эрүүл, амттай хоолыг бэлтгэж өгч чадна. Philips –ийн агаараар шарагч нь агаарыг тос болгож халуун агаараар шаран өөх тосыг 75% -иар бууруулдаг.  Эрүүл аргаар болгосон хоол хүнс амтгүй байдаг гэдэг ойлголт байдаг бол Philips –ийн агаараар шарагч нь хоолыг арааны шүлс асгаруулам амттай, гаднаа шаржигнуур, дотроо зөөлөн жигд болгодог.

     

2. Гэртээ гоймонгоо хийцгээе


Гурил зуураад, илдээд, хэрчиж байж 2 цаг хоолоо хийж дуусдаг үе хэдийнэ өнгөрчээ. Гэртээ өөрийн хүссэн өнгө, жор, амтаа тохируулан шинэхэн гоймонгоо 10 минутанд л бэлэн болгох Philips –ийн гоймон хийгчийг танилцуулъя.

Хэрэглэхэд хялбар, 4 төрлийн хэвтэй гоймон гаргадаг ба өндөгтэй, бууцайтай, давстай, улаан манжинтай гээд өөрийн жороор амттай, олон төрлийн pasta бэлтгэх боломжууд дүүрэн.

 

3. Төмс, талх, алим, шөл гээд бүгдийг хормын дотор

Philips -ийн гал тогооны комбайн нь олон төрлийн хэрчигч хутгатай, төрөл бүрийн хүнсийг маш хурдан хугацаанд томоос жижиг рүү, өргөнөөс нарийн, нунтаглах, нухах, холих гээд 6 төрлөөр хэрчинэ. Мөн уух зүйл, шөл зэргийг хийх зориулалттай. Савны багтаамж 1.5 литрийг ашиглаж болохуйц тул 5 хүний порцтой шөл гаргана.

 

4. Жимсний жинхэнэ амт

Philips –ийн удаанаар шүүс шахагч машин нь жимс ногооны байгалийн амтыг алдагдуулахгүйгээр, бага хэмжээний хөөстэй, өтгөн шингэн нь яг таарсан жинхэнэ амтыг мэдрэх боломжийг олгодог. Хэрэглэхэд хялбар, дуу чимээ гаргадаггүй энэхүү төхөөрөмж гэр бүлдээ хайртай, эрүүл амьдрахыг хүсдэг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ юм.