<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

2017 онд гарахаар хүлээгдэж буй шинэ технологиуд

З.Атарбаяр 2017-03-17

_M4_7390.jpeg

Өнгөрөгч нэг дүгээр сарын 5-c 8-ны өдрүүдэд Лас Вегас хотноо болж өнгөрсөн Технологийн салбарын гол арга хэмжээнүүдийн нэг болох CES буюу Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэнд энэ жил Samsung, Sony, LG, HTC зэрэг дэлхийн томоохон 4,000 компани цоо шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа. Энэхүү үзэсгэлэнд төсөөлж болох хамгийн олон төрлийн технологийн дэвшилтэт эд зүйлсийг танилцуулсан ба технологийн салбарын шилдэг компаниудын 2017 онд хэрэгжиж болохуйц супер бүтээлүүдээс мэргэжилтнүүд болон сэтгүүлчдийн хамгийн их анхаарлыг татаж буй 6 бүтээлтэй танилцъя.

Нүдний хөдөлгөөнөөр удирдагддаг дэлгэцтэй гар утас

hawkeye.png

ZTE брэнд нь утасны дэлгэцээ нүдний хөдөлгөөнөөрөө удирдаж болох ''Hawkeye'' нэртэй ухаалаг гар утсыг танилцуулсан нь ирсэн зочдын анхаарлыг нэлээд татлаа. Тус ухаалаг гар утасны камерын эгц урдаас харан баруун зүүн, дээш доош нүдээ гүйлгэн дэлгэцийг удирдах боломжтой. Өөрөөр хэлбэл нүдний хөдөлгөөний дагуу дэлгэц дээш доош, баруун зүүн талуудруу автоматаар шилжинэ. Нэмж хэлэхэд Hawkeye 5.5'' Full HD дэлгэцтэй, Dual камертай, хоёр сим-ний оролттой, ард талдаа хуруу мэдрэгчтэй. Тус ухаалаг гар утас одоогоор хөгжүүлэлтийн үе шатандаа явж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Sony брэндийн Xperia проектор

Xperia-Screen.jpg

Алдарт Sony компани CES 2017 үзэсгэлэнд олон шинэ бүтээлүүд танилцуулснаас бас нэг гайхалтай бүтээл нь энэхүү проектор байсан. Тус проектор нь бүх төрлийн төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой ч энэ удаад ухаалаг гар утастай төгс хосолсноор танилцууллаа. Гар утасны дэлгэцийн хэмжээг хэд дахин томруулан өндөр нягтралтайгаар таны гал тогооны ширээ, хана, тааз гээд бүх гадрага дээр тусгаж гаргахаас гадна хамгийн том онцлууштай хувьсал нь тухайн туссан гадрага дээрээ мэдрэгчийг бий болгодог байна. Энгийнээр тайлбарлавал та ухаалаг гар утасныхаа дэлгэцэн дээр хийдэг үйлдлүүдийг проектор туссан гадрага дээр хийх боломжтой болж байгаа юм. Хуруу мэдрэх хэмжээ нь 23 инч ба гадрага дээр дүрсийг гаргах хэмжээ нь 80 инч хүртлэх байна.

4K гурван дэлгэцтэй зөөврийн компьютер

razer-project-valerie-gaming-laptop.png

Компьютер gamers-д зориулагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АНУ-н Razer брэндийн 3 дэлгэц бүхий зөөврийн компьютер нь CES 2017 үзэсгэлэн дээр gamer-үүдийн саашаалыг ихээхэн хүртлээ. Тус бүтээлийн дэлгэц бүр нь 17.3 инчийн хэмжээтэй, 4K нарийвчлалтай ба 3 дэлгэцийн харагдах талбай нь 12K нарийвчлалтай ба нийт 11,520 x 2,160 хэмжээтэй.  

Дэлхийн хамгийн хурдан авто машин

faraday-future-ff-91-ces-2017-sign.jpg

Хятад, Америкийн хамтарсан Faraday Future старт-ап компанийн танилцуулсан FF91 гэх загвар Tesla Model S ба бусад цахилгаан автомашинаас хамаагүй хурдан юм. Энэхүү өөрийгөө жолооддог, цахилгаан автомашин нь 1050 морины хүчтэй ба 2,39 секундэд 97 км/цаг хурдыг авч чаддаг. Одоогоор Faraday Future компани FF91 загварыг 2018 онд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд байна. Тиймээс 2018 оны эцсээр эсвэл 2019 оны эхээр 5000$-р хэрэглэгчдийн гар дээр очно гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

CES үзэсгэлэн дэх төгс хувьсал хийсэн бүтээл

ces17samsungqled.jpg

Энэ жилийн CES үзэсгэлэнгийн хамгийн их сэтгэл татсан бүтээл бол Samsung компанийн цоо шинэ QLED серийн телевизор байлаа. QLED телевизор нь OLED телевизороос харьцангуй тод (1,500-2,000 нит) бөгөөд нарийвчлал өндөртэй маш нарийн хавтгай дэлгэцтэй телевизор юм. QLED телевиз загвар, ухаалаг систем, өнгө, нягтралын төгс хувьсал хийсэн байна.

Хамгийн жижиг чип

snapdragon_835_story_1483509201509.jpg

Qualcomm брэндийн Snapdragon 835 нэртэй чип нь тус брэндийн урьд өмнө нь гаргаж байсан чипнээс 35%-р жижиг нанометр хэмжээтэй бөгөөд хэрэглээ нь өмнөхтэй-гээ нэлээд төстэй. Энэхүү чипийг ухаалаг гар утас, таблет, IP камер болон бусад төхөөрөмжүүд дээр ашигласнаар тэдгээр төхөөрөмжүүдийн хурд, дуу, дэлгэцийн нягтрал, батерей зэргийг дэмжиж өгөх юм.

New Call-to-action


З.Атарбаяр

Нийтлэлч З.Атарбаяр

Их Засаг Их сургуулийг Компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Шинэ шинэлэг технологи болон гэрэл зураг сонирхогч. 2012 оноос хойш НЭКСТ Электроникс компанийн маркетингийн албаны мэргэжилтэнгээр ажиллаж байна.


Тагууд: Технологи мэдээ