2017 оны телевизорын технологийн чиг хандлага

Written by Б.Эрдэнэсувд | Mar 17, 2017 10:12:41 AM

      Бид та бүхэнд өнгөрөгч оны ТВ-ийн зах зээлд хэн, хэн ноёлж, 2017 онд ямар технологууд нэвтэрч, ямархуу загварууд моданд орох хандлагатай байгаа талаар хүргэж байна. Хэрэв та энэ онд л гэрийнхээ “Төв цэг” болсон Зурагтаа шинэчилхээр шийдээд байгаа бол бид танд “Трэндээ л дагасан дээр” гэж зөвлөх байна.

  • 2016 оны АВАРГУУД

Өнгөрөгч онд дэлхий нийтийн ТВ-ийн худалдаа 1,6%-иар өсч 219,2 сая ширхэгт хүрэв. Том дэлгэцийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, дэлхийн Топуудаар Samsung, LG, Hisense, TCL, Sony нар эхний 5-д шалгарчээ.

Солонгосын технологийн тэгүүлэгчид болох Samsung, LG брэндүүд амжилтаа давтаж дэлхийн 1, 2-р байранд эрэмбэлэгдсэн бөгөөд харгалзан 47,9сая болон 28,2сая ширхэг ТВ-ийн худалдаа хийж чадсан.

Хятадын Hisense болон TCL брэндүүд 2016 онд гадаад зах зээлд түлхүү нэвтэрсэнээр хамтдаа 26,5сая ширхэгийг борлуулж чаджээ. WitsView сайтын судалгааны менежер ноён Лин хэлэхдээ “Эдгээр хоёр брэнд дотоодын зах зээлдээ аль хэдэн ноёлж, ханах хандлага илэрсэн тул гадаад зах зээлд илүүтэй анхаарч, тэдний чанар, технологийн давуу талууд нь ч дэлхийн зах зээлд үнэлэгдэж чадсан” хэмээв.

Топ 5-д нэрлэгдсэн Японы Sony брэндийн хувьд өнгөрөгч онд 3,7%-иар буурч тэдний худалдсан ТВ 11,7сая ширхэгт хүрсэн байна.

  • 2017 оны ЧИГ ХАНДЛАГА

Энэ оны хамгийн тодорхой байгаа хандлага бол Том дэлгэцтэй ТВ бөгөөд 49” болон түүнээс дээш хэмжээтэй ТВ-үүд зах зээлд ноёлох төлөвтэй байна. Үнийн хувьд харьцангуй боломжийн болж гарах нь худалдан авагчидад сайхан мэдээ юм.

Технологийн хувьд 4K нягтрал бүхий дэлгэцүүд нэмэгдэх хандлага байгаа ч энэ нь зөвхөн 4K контентоор баялаг орнуудын хувьд л сайн мэдээ гэж хэлж болно.

          2017 онд Samsung брэнд өрсөлдөгч LG- ийн OLED технологийн эсрэг Quantum Dot (QD) дэлгэцээ танилцуулаад байгаа бол дэлхийн тэргүүлэгч брэндүүд хэт нимгэн дэлгэц эсвэл хүрээгүй технологиор High-end загварууд дээр өрсөлдөх нь тодорхой болсон.

             2016 онд Samsung 3D телевизийг тоглоомоос хассан бол Хүнхэр дэлгэцийн 2017 онд авч үлдэхээ мэдэгдээд байна. Үүний эсрэг LG хавтгай загварууд дээр төвлөрөхөө зарлаад байгаа ч Samsung-ийн Үзэсгэлэнтэй загваруудтай өрсөлдөж чадах нь эргэлзээтэй хэмээн мэргэжилтэнүүд үзэж байна.

         Худалдан авагчидад туйлын хамаатай бас нэгэн онцлог бол Смарт ТВ-ийн хэрэгцээ улам өсч байгаа дүр зураг бөгөөд энэ нь Netflix, Amazon Prime, Hulu зэрэг ОТТ чиглэлийн контентууд газар авах болсонтой холбоотой бөгөөд илүү нэмэлт төхөөрөмж, утас шаардахгүйгээр ОТТ контент хүлээн авах боломж бол зөвхөн Ухаалаг ТВ юм.

 

Эх сурвалж: www.trendforce.com , www.cnet.com