Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, TV 4k, Watch 3 Series танилцууллаа

Written by З.Атарбаяр | Sep 13, 2017 3:12:01 AM


 Apple компани шинэ гурван загварын iPhone танилцууллаа. Энэ жилийн хувьд 10 жилийн ой тохиолдуулан iPhone X, iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch танилцуулж байгаагаараа онцлог юм.

iPhone 8-ийн хувьд өмнөх загвартайгаа адил төстэй боловч хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгч зэрэгээр маш олон дэвшилийг гаргасан байна.
Шинээр худалдаанд гарах iPhone-ууд 64GB болон 256GB сонголттой бөгөөд iPhone 8 загвар 699 ам. доллароос эхлэх бол iPhone 8 Plus загвар 799 ам. доллароос эхэлнэ. Есдүгээр сарын 22-ны өдрөөс худалдаанд гарж эхлэх ажээ.

   Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа.

IPHONE 8 БА IPHONE 8 PLUS

  • Бүрэн шилэн хийцтэй гэдгээрээ өмнөх загвараасаа ялгаатай
  • Ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бол ирмэг нь хөнгөнцагаанаар бүтээгджээ

Үзүүлэлт:

  • A11 Bionic процессор: 6 цөмтэй, 64 бит, 4,3 тэрбум дамжуулагчтай
  • Өмнөх загвараас 30 хувиар хурдан GPU
  • Retina HD дэлгэц
  • iPhone 8/8 Plus: 4,7 инч болон 5,5 инч
  • AR технологийг дэмжих мэдрэгчтэй
  • Камер нь 12 мегапиксел, өмнөх загвараас 83 хувиар илүү гэрэл оруулдаг
  • Арын хэсэг нь шилэн бүрээстэй
  • Утасгүй цэнэглэх технологитой
  • Мөнгөлөг, саарал, алтлаг гэсэн гурван өнгийн сонголттой.

 

Qi стандартын утасгүй цэнэглэгчтэй нийцэж ажилладаг болсон


  • Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гурван өнгөний сонголттой
  • Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB) хоёр хувилбартай байх бол iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (256GB) байх ажээ 
  • Есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаанд гарах гэнэ

Харин тусгай загвар болох iPhone X буюу “iPhone Арав” аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалгаа авч, арван нэгдүгээр сарын 3-ны өдөр худалдаанд гарна. 64GB хувилбар нь 999 ам. доллар бол 256GB хувилбар нь 1149 ам. доллар аж.

 

APPLE TV 4K

  • Apple-ийн телевизэд залгадаг стриминг бокс анх удаа 4k нарийвчлалтай дүрс гаргадаг болжээ
  • Мөн HDR контент дэмждэг болсон байна
  • A10X Fusion процессортой болсон тул өмнөхөөсөө 2 дахин хурдан ажиллагаатай, 4 дахин хурдан графиктай болжээ
  • 32GB хувилбар нь $179, 64GB нь $199 үнэтэйгээр худалдаанд гарч байна

 

APPLE WATCH SERIES 3

  • Ухаалаг бугуйн цаг Apple Watch 3 дахь шинэчлэлээ хийж байгаа нь энэ юм
  • Энэ удаа зүрхний хэмнэл хэмждэг багажтай болсон тул зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсон гэжээ
  • Мөн бие даасан LTE холболттой болсон тул мэдээллийг гар утасгүйгээр ч авч чадахаар болсон байна
  • Siri ухаалаг харилцагчтай болсон тул Apple Watch-той ярьж болохоор болжээ
  • Үнийн хувьд Series 3 загвар нь $399-ийн үнэтэйгээр есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд гар дээр ирэх ажээ



Эх сурвалж: http://www.ikon.mn/n/13ql
                       https://www.apple.com/iphone-8/
                       http://www.telegraph.co.uk/technology/2017/09/12/iphone-8-uk-release-date-time-price-latest-features-news/