Samsung-ийн шинэ “K” серийн телевизоруудад гарсан 5 том өөрчлөлт

Written by Б.Эрдэнэсувд | Mar 21, 2017 8:26:34 AM

Зурагтын зах зээлд дэлхийд сүүлийн 10 жилд тэргүүлж байгаа Samsung брэнд жил бүр ТВ-ийн шинэ цувралаа танилцуулдаг билээ. Та бүхэнд Цоо шинэхэн “K” серийн ТВ-д гарсан 5 томоохон өөрчлөлтийг танилцуулж байна.

              "Нэкст Электроникс ХХК нь технологийн тэгүүлэгч Samsung брэндийн албан ёсны борлуулагч юм."

1. УХААЛАГ ФУНКЦ – SMART HUB

ТВ-ийн хамгийн шилдэг 3 флатформын нэг Tizen үйлдлийн системээр тоноглогдсон Samsung-ын ухаалаг ТВ-ийн Удирдлагын төв /Smart Hub/ шинэчлэгдэж таны зурагтанд холбогдсон бүхий л төхөөрөмжүүд, үзэж байгаа суваг, нээж орхисон аппликэйшнуудыг нэг дор харуулах, тэдгээрийн өөр хооронд шилжихэд туйлын хялбар болсон. Энэ нь “Ухаалаг ТВ-ийг удирдахад төвөгтэй” гэсэн уламжлалт ойлголтыг халж чадах хялбархан шийдэл болсон бөгөөд одоо та Ухаалаг ТВ-ийнхээ өргөн боломжийг бүрэн дүүрэн ашиглах боломжтой боллоо.

 

2. ГАЙХАМШИГТ ДҮРСЛЭЛ – QUANTUM DOT ДЭЛГЭЦ

Samsung-ийн “K” серийн SUHD нягтралтай загварууд нь орчин үеийн ТВ-ийн өнгө дүрсний технологийн оргил Quantum Dot-ыг ашиглах болсоноор хамгийн амьд бөгөөд баялаг өнгийг үзэгчидэд хүргэх боломжтой болсон. Quantum Dot дэлгэц нь хуучин технологийг халж байгаль орчинд ээлтэй /Cadmium-Free/ хамгийн эрүүл материалиар хийгддэг нь мэргэжилтэнүүдийн сайшаалыг хүлээгээд байна.

3. ШИНЭЧЛЭГДСЭН ШИДЭТ УДИРДЛАГА – “ONE REMOTE”

Хоёр удирдлага “маллах”-аас аль хэдийн залхаад байсан энэ үед каблийн сувгийн төхөөрөмж болон гэрийн театер, тоглоомын консол гэх мэт ТВ-д холбогдсон бүхий л төхөөрөмжийг ганц удирдлагаар удирдах шийдлийг зөвхөн Samsung бүтээгээд байна. Тус шинэчлэгдсэн “One Remote” удирдлага нь 2016 оны UHD загваруудад боломжтой болсон.

 

 

4. ТӨГС ДИЗАЙН – 3600 DESIGN

Цоо шинэ “K” серийн ТВ-үүдийн дизайны үндсэн шийдэл нь Design – 3600  буюу бүхий л талаасаа гайхалтай харагдах хийц юм. Түүний улам нимгэрсэн дэлгэц болон гоёмсог метал хүрээ нь таны гэрийг чимж, жил бүрийн онцлогийг харуулах дэгжин суурь нь энэ удаад ч бусдаас ялгарч чадсан. Урьд өмнө хэзээ ч бүх талаасаа ҮЗЭСГЭЛЭНТЭЙ харагдах ТВ хийгдэж байгаагүй!

 

5. КОНСОЛ АШИГЛАХГҮЙ ТОГЛОХ - CONSOLE-less GAMING

Том дэлгэц дээр тоглоом тоглох нь дотор нь орсон мэт мэдрэмжийг ямагт төрүүлдэг. Харин Samsung-ийн шинэ серийн ТВ-үүд танд ямар нэгэн нэмэлт тоглоомын консолгүйгээр 500 гаруй стриминг болон татаж авах  тоглоомоос сонгон хөгжилдөх боломжийг олгож байна. Мөн та GameFly болон PlayStationTM NOW аппликэшнуудаар дамжуулан консолын гайхалтай тоглоомуудыг ч тоглож болох бөгөөд танд интернэт холболт болон тоглоомын гар байхад л болно.

 

ХОЛБООТОЙ: Samsung брэндийн ТОП 5 борлуулалттай загварууд 

 

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочлоорой.