Samsung компани өчигдөр буюу 8 сарын 23 нд Нью Йорк хотод “Galaxy Note 8” ухаалаг гар утасныхаа албан ёсны танилцуулагыг хийлээ. ‘’Note 7’’ загварын дараагийн залгамжлагч болж байгаа гэдэг утгаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Шинэ загварын "Galaxy Note 8" нь “Samsung”-ийн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүд, мэдрэгчтэй “S pen” тэй гэдгээрээ давуу талтай аж.
Самсунг компани шинэ загвартаа өмнөх Note 7 ын алдааг давтахгүй гэж мэдэгджээ. . Note 8 нь шинэ дотоод бүтэцтэй болж, баттерейг нь жижигрүүлсэн тул ийм эрсдэл байхгүй гэж тайлбарлажээ.
Тэд мөн үйлдвэрлэлдээ цоо шинэ 8 алхамт аюулгүй байдлын шалгуур нэвтрүүлснээ Note 8 бүтээгдэхүүнд ашигласан гэнэ. Самсунг үүнээс гадна Underwriters Laboratories (UL) компанитай гэрээ байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ шалгуулан баталгаажуулалт авч байхаар болсноо мэдээлсэн байна.
"Galaxy Note 8" ирэх 9 сарын 15-наас олон улсын зах зээлд гарч эхэлнэ. Үнийн хувьд 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа гэж мэдэгджээ.