Хүн өдөрт доод тал нь 8-9 цаг унтаж амарснаар өдрийн алжаал ядаргаа бүрэн арилж бие махбод бүрэн нөхөн сэргэнэ. Тав тухай амралт таны бүтэн өдрийн амжилт, сэтгэл санааны өөдрөг байдалд шууд нөлөөлдөг
Өөрийн дассан ор дэр хөнжил юутай тухтай санагддаг билээ. Гэхдээ өдөр бүр ая тухтай унтаж амарахад ор, дэр, даавуу, өрөөний гэрэл зэрэг нь үнэхээр чухал шүү.
Матрас хэт хатуу, эсвэл хэт зөөлөн байх нь нуруу нугасны хэсэгт муугаар нөлөөлөх, нойргүйдэх, хэт халууцах, цус хөөрөх, цусны эргэлт удаашрах, мөн хэт хуучин байх нь амьсгалын замын болон арьсны харшил, арьсны элдэв өвчин үүсэх гэх мэт сөрөг нөлөө нэлээдгүй их бий. Тиймээс өөрт тохирох матрасыг сонгох нь хамгаас чухал.
Тиймээс та ор сонгохдоо матрасыг нь сайтар үзэж, ямар материалтай, хичнээн давхар хэдэн төрлийн порлонтой болохыг сайтар судлаарай. Сүүлийн үед хэрэглэгчид маань гоё ганган загвар дизайнтай ор сонгоход анхаарахаасаа илүүтэй матрасны чанар, ая тухтай байдалд илүүтэй анхаарах болжээ.
Тэгвэл орчин үеийн матрасны хөгжилд гарсан томоохон өөрчлөлтүүдийг танилцуулъя.
Pocket Spring пүрш нь гадуураа тус тусдаа ууттай ба нэг нэгнээсээ харилцан хамааралгүй бөгөөд хүн хэвтэж сууж босоход тухайн ачаалал авч буй хэсгийн пүршнүүдэд зөвхөн даралт мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүн хэвтэж сууж босоход хажууд унтаж буй хүнд ямар нэг хөдөлгөөн мэдрэгдэхгүй, мөн хүний биеийн жинг мэдэрч түүнд тохирсон хариу нөлөөг үзүүлэн биеийн хэлбэрийг дэмждэг.
Матрасны бүтэцэд орсон порлоны үе давхрага бүр нь тус бүрдээ ялгаатай нягтрал, уян хатан чанартайгаас матрасны хатуу зөөлөн шинж чанарыг илтгэнэ. Хүн хэвтэж суух явцад матрас биеийн хэлбэрээр хонхойход нуруунд ирэх ачаалал жигд болсноор дээд зэргийн тав тухыг мэдэрдэг. Олон төрлийн үе давхрага бүхий матрас нь тухайн матрас хатуу зөөлөн дундаж гэх мэт янз бүрийн шинж чанарыг илтгэнэ. Иймд та матрас сонгохоор шийдсэн бол хэвтэж сууж өөр хэр ая тухтай буйг шалгаж үзэхээс гадна хичнээн үе давхрага хаанаа ямар дарааллаар орсон байгааг заавал нягтлаарай.
Матрасны бүрээс болон хамгийн дээд давхрагын материалын шинж чанараас шалтгаалан тухайн матрасны дулаан нэвтрүүлэх, хадаглах чанар харилцан адилгүй байна.
Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочлоорой.