Та бидний эрүүл орших үндэс нь хэрэглэж байгаа хоол хүнс, түүний чанар, орц, найрлагатай шууд холбоотой. Гэвч хэрэглэж буй аяга таваг нь бохир бол хэдий эрүүл хүнс хэрэглэсэн ч элдэв өвчин эмгэг амархан тусдаг. Тиймээс эрүүл хоол хүнстэй төгс зохицох аяга таваг угаагчийг сонгох 5 шалтгааныг эзэгтэй таньд хүргэж байна.
1. Гүйцэт угаах боломжтой
Аяга таваг гараар угаах үед хэзээ ч гүйцэд угаагддаггүй бөгөөд хэдий нямбай угаасан ч хоол хүнсний бохирдол, халдварт өвчин үүсгэгч бактерийг бүрэн устгахад доод тал нь 60 градусын усанд угаах хэрэгтэй байдаг. Гэтэл 60 градусын усанд гараар угаах нь тийм ч амар асуудал биш.
2. Усанд хэмнэлттэй
Хэрэглэгчдийн хэрэглээний төвийн эрдэмтдийн судалгаа, түүний үр дүнд гарсан тоо баримтууд дээр үндэслэн айл өрх бүрийг аяга тавгаа угаалтуурын ус урсган угаахаас татгалзахыг дэлхий нийтээрээ уриалж байна. Тэдний судалгаагаар жилд нэг өрх дунджаар 23000 литр усыг аяга таваг, сав суулга угаахаар угаалтууртаа хий урсгаж байдгийг тогтоосон байна.
“Улаанбаатар хотод орон сууцанд оршин суугаа нэг өрх айл өдөрт дунджаар 200литр ус ашигладаг. http://www.ikon.mn/p/p30 “
3. Эрүүл ахуйн шаардлага хангадаг
Аяга таваг угаагч сонгох бас нэг шалтгаан нь гал тогооны угаагч порлоныг ариутгаж, цэвэрлэх асуудал эзэгтэй бүрийн толгойн өвчин байдагтай холбоотой. Хүнсний микробиологич, эрүүл ахуйчдын судалгааны нэгэн үр дүнг танилцуулахад уг порлоны 1 см2 талбайд 1,5 сая бактери илэрсэн нь жорлонгийн суултуураас 200,000 дахин их үзүүлэлт юм.
4. Цаг хэмнэнэ
Аяга таваг угаах цагаа гэр бүлдээ зориулаарай. Гэр бүлээрээ хооллосны дараах хамгийн тулгамдсан асуудал аяга таваг угаах асуудал байна уу? Энэ асуудлыг Аяга таваг угаагч бүрэн шийднэ
5. Өрхийн төсвийн хэмнэлттэй
Аяга таваг угаагч ус их зарцуулдаг, цахилгаан их зарцуулдаг гэсэн ойлголт таны сонголтод нөлөөлж байна уу? Тэгвэл аяга таваг угаагч дээрх техникийн үзүүлэлтийг сонирхоод үзээрэй. Дундаж үзүүлэлттэй аяга таваг угаагч нэг удаагийн угаалтад 9л ус, цагт 0,74кв цахилгаан зарцуулдаг. Мөн зарим загварууд үүнээс ч бага зарцуулалттай, эко угаалгын горимтой байдаг. Өрхийн дундаж хэрэглээ жилд 220 удаагийн угаалга байна. Дээрх үзүүлэлтүүдээр та тооцоо хийж үзвэл өрхийн төсөвт хичнээн хэмнэлттэй болохыг ойлгоно.
Хараахан аяга таваг угаагчтай болж амжаагүй ч дээрх шалтгаануудаас хэрхэн сэргийлэж болох вэ ?
- Угаалтууртаа ус тосоод түүндээ аяга тавгаа угаах, усаа хэмнэж, хоосон урсгахгүй байхыг хичээгээрэй. Ус чандмань эрдэнэ.
- Ус аль болох халуун байх хэрэгтэй.
- Аяга таваг, сав суулга дээрх толбыг хүнсний содоор арилгах, тос, хоол хүнсний үлдэгдлийг тусгай шингэнээр угаах, гэвч тусгай шингэнүүд ихэвчлэн химийн бодис байдаг тул маш бага хэмжээгээр ашиглах,
- Угаасан сав суулгыг цэвэр усаар зайлах.
- Угаахад ашиглаж буй порлон, алчуур зэргийг сайтар угааж, хатаах.
- Ариутгах үүднээс бичил долгионы зууханд 1 минут халааж ариутгах гэх мэт аргуудыг ашиглаж болох боловч төдийлөн үр дүн багатай юм.
Аяга таваг угаагчийг зохистой хэрэглэхэд:
- Аяга тавагаа угаагчид хийхийн өмнө усаар зайлах шаардлагагүй, зөвхөн хоолны үлдэгдлийг хамж авахад хангалттай.
- Аяга таваг угаагчийг бүрэн дүүрсэн хойно нь залгаснаар олон удаа ойр ойрхон угаах шаардлагагүй болно.
- Аяга таваг угаахад хамгийн тохиромжтой 60 гардусаас дээш хэмд тохируулан ажиллуулах.
- Аяга таваг угаагчийг хэт дүүргэж, дээр дээрээс нь давхарлахгүй, эмх цэгцтэй өрөх зэргийг анхаарч байгаарай
ЭРҮҮЛ ХООЛОЛТТОЙ ЗОХИЦОХ ТӨГС АРГА НЬ АЯГА ТАВАГ УГААГЧ ХЭРЭГЛЭЖ ЗАНШИХ ЮМ.
ХОЛБООТОЙ: Эзэгтэй та хэрэглэж сурах хэрэгтэй 5 цахилгаан хэрэгсэл