<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Ямар брэндийн Ухаалаг ТВ авбал зүгээр вэ?

Б.Эрдэнэсувд 2016-11-02

Ухаалаг ТВ-ийн ач холбогдолыг ойлгосон худалдан авагч бүрт “Яг ямар брэндийн ухаалаг ТВ сонгох хэрэгтэй вэ?” “Тэдгээр нь яг юугаараа ялгаатай вэ?” гэсэн асуулт тулгардаг.

НЭКСТ Электроникс-с та бүхний сонголтод Ухаалаг ТВ-ийн ТОП-3 брэндийг зөвлөж байна.

1. Технологийн тэргүүлэгч Samsung

Tizen үйлдлийн системээр тоноглогдсон Samsung-ын ухаалаг ТВ-үүд 2015 онд цоо шинэ өнгө төрхийг шингээсэн бөгөөд түүний ухаалаг удирдлагын төв /Smart Hub/ нь таны зурагтанд холбогдсон бүхий л төхөөрөмжүүд, үзэж байгаа суваг, нээж орхисон аппликэшнуудыг нэг дор харуулах, тэдгээрийн өөр хооронд шилжихэд туйлын хялбар бөгөөд хурдан ажиллагааг мэдрүүлнэ.

ТВ-д холбогдсон бүхий л төхөөрөмжийг ганц удирдлагаар удирдах шийдлийг зөвхөн Samsung бүтээгээд байгаа бөгөөд тус удирдлага нь 2016 оны UHD ухаалаг ТВ-үүдэд боломжтой болсон.

Ухаалаг гар утастай хамгийн уян хатан хоршиж ажилладаг ТВ бол Samsung-ын загварууд байдаг бөгөөд таны гар утасны контентыг Samsung-ын дэлгэцээр тоглуулахад утасны цэнэг зарцуулагдахгүй.

Samsung-ын ухаалаг болон энгийн бүх загварууд НЭКСТ Электрониксийн хүсэлтээр Монгол цэстэй болон үйлдвэрлэгддэг. Дээр нь Samsung-ын үзэсгэлэнт Хүнхгэр дэлгэцүүд зөвхөн ухаалаг ТВ-д хийгддэг нь бүр ч янзтай.

samsung_smart_TV.jpg

Шилдэг сонголт:
- 40J5100
- 43K5002
- 49K6500
55K6500
49KU6500

2. Амьдралыг хялбаршуулагч LG

LG брэндийн Ухаалаг ТВ-ийн гол онцлог бол түүний онцгой WebOS үйлдлийн ситем юм. WebOS нь Linux-д суурилсан 2014 онд LG-ийн шинээр хөгжүүлсэн үйлдлийн систем бөгөөд түүний харагдах байдал болон дотоод зохион байгуулалт хэрэглэгчид туйлын хялбар бөгөөд сэтгэл сэргэм өнгөлөг болж чадсан. Өдгөө түүний WebOS 2.0 хувилбар ажиллаж байгаа бөгөөд дараах онцлогуудтай.

  • Beanbird хөтөч шувуу – Жижигхэн хар шувууг дагаад ТВ-ийнхээ шаардлагатай бүхий л тохиргоог хийхэд хялбар бөгөөд хөгжилтэй.
  • Launcher – ТВ-ийн ерөнхий бүтцийг нь Үндсэн тохиргоо болон Аппликэшнуудаас хэрэгтэй хөзрөө сугалаад харах мэт амархан зарчмаар шийдэж өгсөн. Эдгээрийг өөр хооронд нь солих, шилжих, нэгэн зэрэг ажиллуулах гээд бүхий л үйлдлүүд хялбар бөгөөд хурдан хийгдэнэ.
  • Input assist – Гаднаас залгасан төхөөрөмжүүдийг өөр хооронд нь солих, нэгээс нөгөөд шилжүүлэх зарчим нь мөн л хялбар бөгөөд ТВ-ийн доод мөрөнд байрлах картууд байдлаар шийдэж өгсөн нь маш ойлгомжтой, цэгцтэй болж өгсөн.
  • LG store – Хамгийн сүүлийн үеийн, шинэлэг контентуудыг оруулсан баялаг сантай

LG брэндийн бүх загвар Солонгос улсад үйлдвэрлэгддэг бөгөөд НЭКСТ Электрониксийн хүсэлтээр Монгол цэстэй болон гарсан.

LG_smart_TV.jpg

Шилдэг сонголт:
- 43LF540V
- 43LH590V
49LH590V

55LH604V

3. Дэлхийн брэнд TCL

TCL брэнд нь үйлдвэрлэлийн тоо ширхэгээр дэлхийд 3-рт, Азид 1-р бичигддэг дэлхийн брэнд бөгөөд НЭКСТ Электрониксийн захиалгаар Монгол цэстэй үйлдвэрлэгдсэн тул ашиглахад тун хялбар. TCL худалдан авагчидад түүний ҮНЭ-нд туйлын сэтгэл хангалуун үлддэг бөгөөд энэхүү үнийн давуу талыг дэлгэцийн хэмжээг томруулах боломж болгохыг бид зөвлөдөг.

TCL-ын Ухаалыг ТВ-ийн загварууд Android болон Linux үйлдлийн системтэй байдаг бөгөөд хамгийн гол нь интернэтийн орчинд дэлхийн 200 гаруй сувгуудыг үнэ төлөргүйгээр өөр дээрээ хүлээн авах чадалтай Golive стриминг үйлчилгээний аппликэшн суух боломжтой байдгаараа давуу талтай. Android, iOS гар утасны +nScreen аппликэшнаар дамжуулан TCL-ийн бүхий л ухаалаг загваруудыг удирдаж болдог.

TCL_smart_TV.jpg

Шилдэг сонголт:
- 43D2900
- 48P1
- 55D2930 

Ухаалаг ТВ бол орчин үеийн чиг хандлагыг цаг алдалгүй, төвөггүй, нэмэлт зардалгүй мэдрэх, хүлээн авах, хэрэгжүүлэх боломж бөгөөд гэр бүлийн гишүүн бүхэнд ач тусаа өгч чадах дэвшилтэд технологи юм.

ХОЛБООТОЙ: Ухаалаг ТВ-ийн талаар таны зайлшгүй мэдвэл зохих зүйлс

Та манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн ухаалаг ТВ болон цахилгаан бараанаас сонголтоо хийгээрэй. 

Доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.

New Call-to-action


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт, Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ