<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Богино долгионы зуухны талаарх буруу ойлголтууд

Д.Энхтуул 2016-12-15

Samsung mw.jpgБогино долгионы зуухны талаарх янз бүрийн яриаг хүн бүрээс сонсож байсан бол яг одоо тэр бодлуудаа түр орхиод энэхүү нийтлэлийг уншаарай. Учир нь буруу ташаа ойлголт хаа сайгүй бий болжээ. 

Ташаа ойлголт: Богино долгионы зуух хавдар үүсгэдэг

Үнэн байдал: Хэдэн жилийн турш интернетээр тарсан учир битүүлэг цахим шуудангаас үүдэлтэйгээр энэхүү мэдээлэл гарчээ. Богино долгионы зуух нь радио долгион ашигладаг учраас цахилгаан соронзон орон үүсгэдэг. Гэвч тэр үүсгэдэг цахилгаан соронзон орон нь өдөр тутам бидний эргэн тойронд байж л байдаг зүйл юм. Жишээлбэл зурагтын удирдлага, радио, гар утас тэр ч бүү хэл гэрлийн чийдэн хүртэл цахилгаан соронзон орон үүсгэдэг учир богино долгионы зуух хорт хавдар үүсгэх боломжгүй гэж Америкийн хавдар судлалын төвөөс мэдэгджээ.

 

Ташаа ойлголт: Богино долгионы зууханд халаасан хүнс аюултай

Үнэн байдал: Мөн л хүмүүсийн дунд цуу яриа болон тархсан энэхүү ташаа ойлголтын улмаас зарим хүмүүс богино долгионы зууханд халаасан хүнсний бүтээгдэхүүн цацраг идэвхтэй болдог гэж итгэдэг байхад өөр нэг хэсэг нь ямар нэг химийн бодис хүнсэнд нэвчдэг гэсэн ойлголттой болжээ.

Юуны түрүүнд хэлэхэд богино долгионы зууханд халаасан хүнс яасан ч цацраг идэвхтэй болохгүй. Учир нь богино долгион цацраг идэвх биш юм. Харин соронзон орны долгион цацаж байдаг.

Тэгвэл богино долгионы зуух ашиглаж буй тэрхүү долгион нь усны молекулуудыг хөдөлгөөнд оруулж үр дүнд нь таны хийсэн хүнсний бүтээгдэхүүн халдаг аж.

Ийм учраас богино долгионы зууханд халаасан хүнсний бүтээгдэхүүн цацраг идэвхтэй болж, хүнсэнд ямар нэгэн химийн бодис нэвчих ямар ч боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг сануулахад богино долгионы зууханд хийж болно гэсэн тэмдэг бүхий саванд хүнсээ хийж халаах хэрэгтэй.

Ялангуяа шаазан аяга, таваг болон цаасан таваг ашиглах нь хамгийн тохиромжтой. Харин хэзээ ч гялгар ууттай нь халааж болохгүй.

 

Ташаа ойлголт: Богино долгионы зууханд халаасан хүнсний бүтээгдэхүүн шим тэжээлгүй болдог

Үнэн байдал: Эрүүл хооллолтыг дэмжигчдийн гаргасан энэ мэдээлэл тийм ч буруу зүйл биш, гэхдээ төөрөгдүүлсэн мэдээллийг өөртөө агуулжээ. Учир нь шим тэжээл гэдэг халаасан тохиолдолд бага багаар устаж байдаг. Юугаар ч халаасан бай шим тэжээл нь буурдаг аж.

Жишээлбэл та усанд буцалгах, жигнэх, шарах гэх мэтээр уламжлалт аргаар хүнсний бүтээгдэхүүнээ халаасан ч гэсэн шим тэжээл нь тодорхой хэмжээгээр буурна.

Харин богино долгионы зуух нь тун бага хэмжээний шингэн ашиглаж, богино хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг халаадаг учир уламжлалт аргаас арай илүү шим тэжээлийг нь бууруулдаг болохыг Харвардын судалгаагаар тогтоожээ.

 

Ташаа ойлголт: Богино долгионы зууханд халаасан ус хүний ДНК-г гэмтээж, ургамлыг үхүүлдэг

Үнэн байдал: Уучлаарай, хэзээ ч тийм юм байхгүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл ийм мэдээллийг анх дунд сургуулийн охин бие даалт болгож хийгээд багшдаа үзүүлээд, тэр нь интернетээр тархжээ. Гэхдээ энэ удаад ташаа мэдээлэл цацжээ. Учир нь усанд ДНК гэж байхгүй. Өөртөө ДНК байхгүй зүйл өөр бусдын ДНК-г өөрчилнө гэдэг боломжгүй зүйл. Дээрээс нь богино долгионы зуух молекулыг хөдөлгөөнд оруулдаг болохоос бүтцийг нь өөрчилдөггүй гэдгийг бид түрүүн дурдсан.

ХОЛБООТОЙ: Үлгэр жишээ гэрийн эзэгтэй бүрт заавал байх 8 цахилгаан хэрэгсэл

Хэрвээ богино долгионы зуух худалдан авах хүсэлтэй байвал манай онлайн сайт болох next.mn -ээр зочлоорой.

New Call-to-action

  ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...

 

"Cook Time" - 30 гаруй жор

Гэрийн эзэгтэй нартаа зориулан, сүүлийн үед тренд болж буй хоолны жоруудыг хүргэж байна. Энэхүү ном нь өглөөний цай, оройн хоол, амралтын өдрийн хоол, кофе, смүүти бэлтгэх гээд 30 гаруй жоруудаас бүрдсэн.

хоолны жорны цахим каталоги

ЦАХИМ НОМ ТАТАХ

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Гал тогооны цахилгаан хэрэгсэл, Богино долгионы зуух