<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Өглөөний цай бэлтгэх 5 санаа

Д.Энхтуул 2016-12-23

Өглөөний цай

Гэрийн сайн эзэгтэй бүхний хийх ёстой ажлуудын жагсаалтад өглөөний цай зайлшгүй орно. Өглөөний цайгаа уугаад гарсан хань болон хүүхдүүд тань бүхэл өдрийн турш цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх болно.Хүйтэн сэрүүний улирал ирсэнтэй холбогдуулан танд болон танай гэр бүлийн өглөөний цайнд бэлтгэж  болох 5 төрлийн шим тэжээл бүхий ундыг танилцуулж байна.

 

1. Цэцэгт байцааны зутан шөл

цэцэгт байцааны зутан шөл

Орц:

Талх- 3 зүсэм

Масло- 4 а\х

Сармис- 1 хумс

Сонгино- 1 ширхэг

Гурил- 2 а\х

Брокили- 500 гр

Тахианы шөл- 500 гр

Давс- 1 ц\х

Хийх арга

Талхаа жижиг дөрвөлжин хэрчээд, халаасан хайруулын тавгандаа 1 а\х масло хийж, талхаа нэмээд шарна. Шөл бэлтгэх саваа халаагаад 3 а\х маслоо хийгээд сайтар халаана, дараа нь сонгиноо хийгээд хуураад, гурилаа нэмж хуурна, дараа нь брокилигоо нэмнэ. Өмнө нь бэлтгэж тавьсан тахианыхаа шөлийг нэмээд давсаа хийгээрэй. 4-5 минут буцалгасаны дараа холигчид хийгээд холиод, таваглана. Сухар аа дээр нь тавьж өгөхөө мартав аа.

 

2. Хүрэн манжингийн шүүс

хүрэн манжингийн шүүс

Орц:

Хүрэн манжин- 2 ширхэг

Хийх арга: манжингаа хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэхдээ хатуу шороотой хэсгийг анхаараарай. Дараа шоо дөрвөлжин болгож хэрчээд, холигчиндоо хийгээд холиход л хангалттай.

Энэхүү шүүс нь зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин гэсэн гол гол өвчнөөс бүрэн сэргийлж эмчлэхээс гадна таны гоо сайхан, залуу насыг хадгалахад нэн ач тустай амин дэмийн ундаа гэдгийг санаарай.

 

3. Өргөст хэмхтэй тахианы махан салат

өргөст хэмхтэй тахиан махан салат

Орц:

тахианы цээж мах

Өргөст хэмх – 2 ширхэг

Ногоон сонгино 1 ширхэг

Өндөг – 2 ширхэг

Майонез – 4 хоолны халбага

Давс

хар перец

Хийх арга: Тахианы цээж махаа давстай усанд чанаад хөргөнө. Мөн өндгөө чанана. Энэ хооронд өргөст хэмхээ нарийхан урт хэрчинэ. Ногоон сонгиноо жижиг хэмжээтэй хэрчээрэй. Тахианы махаа гараараа ширхэг ширхэгээр нь салгаж өгөөрэй. Чанасан өндгөө хөргөөд хальснаас нь салгааад өргөст хэмх шигээ нарийхан хэрчинэ. Хэрчиж бэлтгэсэн мах, ногоо, майонезоо хооронд сайтар хутгана. Илүү амттай болохыг хүсвэл давс перецээ хийгээрэй.

 

4. Улаан лоолийн шөл

улаан лоолийн шөл

Орц:

Ургамлын тос- 1-2 х\х

Ус- 1 ц\а

Элсэн чихэр- 1 ц\х

Лаврын навч- 1 ширхэг

Давс – 1\4 ц\х

Улаан лооль- 4-5 ширхэг

Сонгино- 1\2 ширхэг

Хийх арга: Улаан лоолийг сайтар цэвэрлээд, буцалсан халуун усанд 20-30минут буцалгахгүйгээр байлгана. Үүний дараагаар улаан лоолийн хальсийг хуулж авна. Жижиглэн хэрчсэн улаан лоолио холигчоор холиод, бүлээн усаа нэмээд зөөлөн хутгаарай. Хайруулын тавгандаа тосоо халаагаад жижиглэн хэрчсэн сармисаа, дараа нь жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд хуураарай. Үүн дээрээ улаан лоолийн шүүсээ хийгээд лаврын навч, давс зэргээр амт оруулаад зөөлөн гал дээр буцалгаад л бэлэн болно.

 

5. 15 минутад бэлэн болох өглөөний цай

хурдан өглөөний цай

Орц:

Өндөг- 1-2 ширхэг

Зайдас- 1 ширхэг

Талх- 1-2 хэрчим

Улаан лооль- 1-2 ширхэг

Давс- 2-3 чимх

Хар перец- 2-3 чимх

Хийх арга: Өндгөө хагалж хутгаарай, дээр нь дөрвөлжилж хэрчсэн зайдас болон улаан лоолио нэмнэ. Давс болон хар перецээ нэмээрэй. Хайруулын тавгандаа тосоо халаагаад өндөг зайдсаа хуурна. Ингээд л өглөөний цай маань бэлэн боллоо. Өндөгний шарыг бага зэрэг дутуу болгох нь танд илүү их шим тэжээлтэй байх болно шүү.

Эцэст нь хэлэхэд хүн бүр өглөөний цайг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн таны идэж буй зүйлс мэдээж шим тэжээлтэй байх ёстой шүү.

Танд өглөөний цай, оройн зоог, салат зууш хэрхэн бэлтгэх талаар шинэ санаа хэрэгтэй байгаа бол доорх зурган дээр дарж 30 гаруй төрлийн жортой COOK TIME номыг татаж аваарай.

хоолны жорны цахим каталоги

ЦАХИМ НОМ ТАТАХ

 

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Зөвлөгөө

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Нэкст найр хуримын улирлыг тохиолдуулан хямдралтай, бэлэгтэй мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан багцын бэлэгтэй “Бал сараа Бали аралд” урамшуулалт сугалаат хөтөлбөр  хөтөлбөрийг эхлүүллээ.