Айл гэрт ор, шкаф, буйдан гэх мэт зайлшгүй байх ёстой тавилгууд гэж бий. Харин танай гэр бүлийн уур амьсгал, халуун дулаан байдлыг бий болгох, түүнийг хэвээр хадгалах тавилгууд гэж бас байдаг гэдгийг та мэдэх үү?
Хүн төрөлхтөний нэн тэргүүний хэрэгцээ болох хооллох ундлах хэрэгцээ байдгийн нэгэн адил үүнийг дагаад хүмүүс хооллох тав тухаа бүрэн хангаж чадсан байх ёстой.
Иймд гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж чадах нэн тэргүүний хэрэгцээт тавилгын нэг бол Хоолны ширээ сандал билээ.
1. ГЭР БҮЛИЙН ХАЛУУН ДУЛААН БАЙДЛЫГ БҮРДҮҮЛНЭ
Гоё чамин, тансаг, үнэтэй байх нь чухал биш. Хоолны ширээ гэдэг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож гэр бүлийнхний тань харилцаанд чухал ач холбогдолтой болохыг эрдэмтэд сануулж байна.
2.ГЭРИЙГ ТАНЬ ИЛҮҮ ТУХТАЙ БОЛГОНО
Техник технологи хөгжихийн хирээр тавилга тэр дундаа хоолны ширээ сандалын хийц, материал шинэчлэгдэж улам бүр амьдралд ойр бөгөөд тансаг цэвэрхэн хийцтэй, хэрэглээнд илүү тохиромжтой, угааж цэвэрлэхэд амар хялбар болж ирж байгаа билээ.
Та гэртээ зай талбай бага эзлэх бөгөөд хэрэгцээт үед олон талын ашигтай сунадаг ширээ сонгож тавьсанаар зочид хүлээн авахад таатай байж айх зүйлгүйгээр тэдэнд тав тухыг бүрдүүлж чадах юм.
4.ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ БОЛОХ НЬ БАТЛАГДСАН
Ширээ тойрон суугаад дотно яриа өрнүүлэн идсэн оройн хоол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, нэг төрлийн эмчилгээ болдог бөгөөд хоол боловсруулах эрхтний урьдчилан сэргийлэх тарилга болохыг эрдэмтэд саяхан баталжээ. Тиймээс хоолны ширээ гэх чухал бүтээгдэхүүнийг тавилгынхаа тооноос хасчихсан эзэгтэй нар маань дэлгүүр рүү яарах хэрэгтэй боллоо.
5.ӨСВӨР НАСНЫХНЫ ХҮМҮҮЖИЛД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ
Гэр бүлийн оройн хоолны талаарх дараагийн судалгаа таныг бүр ч илүүтэй гайхашруулах нь лавтай. Америкийн нэгэн судалгааны багийнхан гэр бүлийнхний найрсаг байдал, оройн хоолоо хамтдаа иддэг хэв маяг өсвөр насныхныг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх гэх мэт хорт зуршлаас хол байлгаж дөнгөдөг ид шидтэй болохыг баталжээ.
Эрдэмтэд 12-17 насны 1055 өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдийн дундаас 456 хүнтэй цахим сүлжээ ашиглан ярилцлага хийсний дүнд энэхүү дүгнэлтийг хийсэн байна. Ярилцлагынхаа явцад тэд долоо хоногт гурав хүртэлх удаа гэр бүлийнхний хамт оройн хоолоо иддэг охид хөвгүүд долоо хоногт таваас доошгүй удаа халуун ам бүлээрээ хоолны ширээний ард суудаг хүүхдүүдээс тамхи, архи хэрэглэх муу зуршилд автах нь 1.5 дахин илүү байгааг тогтоосон аж.
Та “Нэкст Мебел”-ээс гэрийнхээ дотоод тохижилтод тохируулан, гэр бүлийнхээ ая тухад зориулж хоолны ширээ сандалаа худалдан авах боломжтой.
Та доорхи холбоосоор нэвтэрч манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн ширээ, сандалаа худалдан авах боломжтой.
http://next.mn/category/show?categoryId=1484