Хөргөгчийн кибар цэвэрлэгээ гэж юу вэ? Кибар цэвэрлэгээ гэдэг нь хөргөгчийн дотор болон гадна талын бүрэн цэвэрлэгээг хэлдэг. Бид хөргөгчөө тэр бүр олон давтамжтай цэвэрлэдэггүй. Үүнээс болж хөргөгч хүнсийг шинээр нь хадгалах чадвар муудаж, хөргөгчид үнэр үүсдэг. Энэхүү үнэр нь бусад хүнсний зүйлсэд шингэсэн байх тохиолдол ч багагүй гардаг биздээ. Иймээс бид танд хөргөгчийн кибар цэвэрлэгээ хийх заавар, зөвлөгөөг хүргэж байна. Хөргөгчдөө тогтмол их цэвэрлэгээ хийх нь таны хүнсийг илүү удаан, шинээр нь хадгалж таны болон гэр бүлийнхэнд тань эрүүл чанараа алдаагүй хүнс хэрэглэх нөхцөл бүрдэх болно.
Хөргөгчөө хэрхэн цэвэрлэх вэ?
1. Дотор талын цэвэрлэгээ
- Эхлээд хөргөгчин доторх бүх хүнсний зүйлсийг гараарай.
- Хугацаа нь дууссан, хуучирсан, үлдэгдэл бүх зүйлсийг гаргаж хаях хэрэгтэй. Худалдан авч ашигласнаар хойш 1 сар, 3 сар, 1 жилийн дотор хэрэглэх заалттай мартчихсан зүйлс гарч ирэх болно. Тэдгээр зүйлс бараг шинээрээ шахуу, хөргөгчид хадгалагдаж байсан ч гэсэн та нэгэнт лацыг авч хэрэглэсэн тохиолдолд хүчинтэй хугацаа дууссан л бол хаях хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулах хэрэггүй.
- Хөргөгчийнхөө тавиурыг арчихын оронд тавиур тус бүрээр нь салган авч тавина. Хэсэг хугацаанд тасалгааны температурт байлгасны дараа хүйтэн бүлээн усаар эхэлж угаана. Учир нь шилэн тавцан температурын огцом өөрчлөлтөд хагарч цуурах магадлалтай тул шууд халуун усаар угааж болохгүй гэдгийг санаарай.
- Бүх тавиуруудыг гаргаж цэвэрлэсний дараа хөргөгчийн үлдсэн доторх их биеийг цэвэрлээрэй. Хэрвээ та аяга таваг угаагч гэх мэт химийн бодис хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол өөрийн гар доорх материалаар цэвэрлэгч, үнэр дарагч бодисыг хийж болно шүү. Танд 2 төрлийн цэвэрлэгээний бодис санал болгож байна.
- 2 хоолны халбага сод, 4 аяга халуун ус
- 100 мл алимны цуун дээр 300 мл халуун ус
Арилах дургүй толбыг шүдний ОО-ны тусламжтай мөн асуудлаа шийдэж болно шүү. Эдгээр уусмал нь маш сайн цэвэрлэхээс гадна хөргөгчид шингэсэн үнэрийг арилгахад тань туслах болно. Хөргөгчийн бүх тавиур, хана, хаалга, хаалганы жийргэвч резин гээд бүгдийг сайн арчиж цэвэрлэхээ мартуузай.
Ингээд хөргөгчийн маань дотор тал цэвэрхэн боллоо. Одоо угааж цэвэрлэсэн, хуурай тавиуруудаа байрлуулан, гаргаж тавьсан хүнсний зүйлсээ хийгээрэй. Хийхээсээ өмнө дуусах хугацааг дахин нягталж үзэхээ бүү мартаарай.
2. Гадна талын цэвэрлэгээ
- Хөргөгчийн дээд доод тал, нүүрэн хэсэг , ар хэсгүүдийг та өөрийн бэлтгэсэн уусмалаараа цэвэрлэж болно шүү.
- Хөргөгчийн хөргүүрийн хэсэг ихэвчлэн ар хэсэгтээ ороомог хэлбэрээр байрласан байдаг. Үүнийг цэвэрлэхийн өмнө та хөргөгчөө цахилгаанаас салган аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Хөдөлгүүр болон хөргүүрт гэмтэл учруулахгүйн тулд хуурай цэвэрлэгээ хийх нь илүү тохиромжтой.
3. Нэмэлт зөвлөгөө
- Хөргөгчийн кибар цэвэрлэгээг улиралд дор хаяж нэг удаа хийх нь таны болон танай гэр бүл эрүүл, шинэ хүнс хэрэглэхэд танд туслах болно.
- Хурдан мууддаг хүнсийг хөргөгчдөө хийхээсээ өмнө хүнсний уут эсвэл зориулалтын хүнс хадгалах саванд хийж хэвших.
- Хүнсний содын хайрцгийг хөргөгчид онгорхой хийгээрэй. Энэ нь хөргөгчийн үнэрийн мөн өөртөө шингээх чадвартай. Хүнсэндээ хэрэглэх тохиолдолд 30 хоногийг дотор хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ аль хэдийн өнгөрчихсөн бол хөргөгчийн үнэр дарах зориулалтаар 60-с 90 хоног хүртэл байлгаж болно шүү.
- Мөн чанадаг кофены үр маш сайн хөргөгчийн үнэрийг дардаг
- Хүнсний бор уут мөн үнэрийг өөртөө шингээх маш сайн чадвартай. Та туршаад үзээрэй.
ХОЛБООТОЙ: Хөргөгч худалдан авахдаа анхаарах зүйлс
Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн бэлгээ, эрхийн бичгээрээ аваарай.