<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Тоос сорогчийг сонгоход анхаарах 5 зүйл

Д.Энхтуул 2016-12-20

тоос сорогч

Эзэгтэй бидний гэр ахуйн цэвэрлэгээний хамгийн гол зэвсэг бол тоос сорогч билээ. Тоос болон тоосонцороос болж амьсгалын замын олон төрлийн өвчлөл үүсч болохоос гадна тоосны харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэх хандлагатай болсон учраас та өөрийн гэртээ тоосгүй орчинг бүрдүүлэхийн тулд сайн чанарын тоос сорогчийг сонгох нь зүйтэй. Зах зээл дээр маш олон төрлийн тоос сорогчууд худалдаалагдаж байна. Эдгээрээс хамгийн гол нь хэрхэн сайн чанарын тоос сорогч сонгох вэ? Энэхүү нийтлэл танд зөв сонголт хйихэд тань туслах болно.

1. ХЭРЭГЛЭЭ

Тоос сорогчийг хэрэглэх байдлаас нь хамаарч хэд хэдэн төрлөөр ангилдаг. Тэгвэл үүнтэй танилцаж, ямар загварын тоос сорогч худалдан авахаа бодож үзээрэй.

  • Upright загвар - Сойзны цуглуулга бүхий энэхүү загвар нь зай талбай бага, тэгшхэн газрыг цэвэрлэхээс гадна шат болон шатны булан, эвгүй байрлалтай хэсэг, машин болон тавилгын дотор талыг цэвэрлэхэд тань туслах болно.
  • Canister загвар - Гэртээ тэжээвэр амьтантай хүмүүст ихэвчлэн тохиромжтой. Үс ноосыг соруулан хуримтлуулах сав нь Canister загвартай байх нь бохир /хог, үс ноос/ -ыг хаяхад ч хялбар байдаг. Мөн цэвэрлэгээний хувьд бусад төрөлтэйгээ ижилхэн.
  • Сentral загвар - Энэхүү загвар нь ихэвчлэн амины байшинд зориулагдсан бөгөөд, та тоос сорогчныхоо хаягдлыг гаргаж хаяна гэх асуудалгүй юм. Өөрөөр хэлбэл их бие байхгүй, сорогчийн хоолойгоо шууд шугам сүлжээтэй холбоно.
  • Hand загвар - Энэ загвар нь буйдан, тавилга, ширээ, хивсэнцэр, машины дотор тал зэргийг цэвэрлэхэд тохиромжтой.
  • Robot загвар - Үнийн хувьд өртөг өндөртэй хэдий ч ажиллагааны хувьд уян хатан, ухаалаг хэрэглээ юм. Зах зээл дээрх сүүлийн үеийн дижитал систем болон ухаалаг гар утасны хяналтаар ажиллах горимтой.
  • Stick загвар - Ихэвчлэн албан байгууллагад зориулагдсан тоос сорогч юм. Хэлбэр дүрсээрээ uprights загвартай адилхан, хүчин чадлын хувьд сайн, соролтын хүч ч мөн өндөр үзүүлэлттэй.
  • Цилиндр загвар - Зай талбай том газар, хивс, хивсэнцэр зэргийг цэвэрлэдэг бөгөөд босоо загварын тоос сорогчийг бодвол хүчин чадал нь арай бага хивсний ширхэгийг босгож, гүн дэх тоосыг соруулж авдгаараа онцлог байдаг.

2. ХҮЧИН ЧАДАЛ

Зах зээл дээр тоос сорогчууд 500W – 2400W хүчин чадалтай худалдаалагдаж байна. Мотороос гарч буй энэ хүчээс гадна тухайн тоос сорогчийн сорох технологи соролтын хүчийг нэмэгдүүлсэн загварууд ч байдаг. Мөн энергийн зарцуулалт нь хивс эсвэл шат цэвэрлэх зэргээс хамаарч A-aac G хүртэл заагдсан байна.

3. ХАРАГДАХ БАЙДАЛ

Худалдан авагчдын зан төлвийн судалгаагаар тоос сорогч худалдан авахдаа хамгийн ихээр анхаардаг зүйл нь өнгө үзэмж, материал гэж хариулсан байдаг байна. Тэгвэл сүүлийн үед тренд болоод байгаа тоос сорогчийн өнгийг дурьдвал: улаан, алтан шаргал, хөх ягаан, саарал зэрэг өнгөнүүд голлоод байгаа юм байна. Тоос сорогчийн хэв загварын шинэчлэл хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор сүүлийн үеийн тоос сорогчууд хошуун дээрээ унтраах, асаах товчлууртай болсон байна.

4. НЭМЭЛТ ХОШУУ

Тоос сорогчийн хошуу маш чухал гэдэг нь хэрэглэх явцад л илэрдэг. Тэгвэл хошууны төрөл болон нэмэлт хошууг анхаараарай. Дараах нэмэлт хошуу байдгийг санах хэрэгтэй. Үүнд: шүүрдэх хэрэгсэл, тоосны сойз, буйдангийн бүрээс цэвэрлэх хэрэгсэл гэх зэрэг.

5. УУТ

Урьд нь бид тоос сорогчийнхоо хог хаягдлыг хаяхдаа уутнаас гаргаж, сэгсэрч хаях нь хэрэглээний хувьд бага зэрэг төвөгтэй байдаг байсан. Тэгвэл сүүлийн үеийн зарим тоос сорогч хуванцар савтай болсон нь хэрэглээний хувьд ч амар болжээ.

 

ХОЛБООТОЙ: Тоос сорогчны хошууг хэрхэн сонгох вэ?

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочилж хүссэн тоос сорогч болон цахилгаан бараагаа сонгоорой.

New Call-to-action

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...  


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Тоос сорогч

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ