Гэр ахуйн цэвэрлэгээний гол хэрэгсэл болох тоос соруулагчийн хошууны хэрэглээг бид төдийлөн сайн мэддэггүй. Таны худалдан авсан тоос сорогч бүхэн тусгай тоноглолтой байх ёстой. Гэхдээ бид тэр болгон нэмэлт тоноглолыг ашиглахгүйгээр нэг л хошуугаараа хана тааз, булан тохойн хог шороог соруулах гэж оролддог шүү дээ. Тэгвэл тоос соруулагчийн хошууны төрөл болоод хэрхэн ашиглаж болох талаарх нийтлэлийг танд хүргэж байна.
1. ШҮҮРДЭХ ХЭРЭГСЭЛ
Энэ хошуу нь нарийхан хэлбэртэй байдаг учраас шал болон хананы булан тохой, буйдан хоорондын нарийхан зай, хөргөгчийн доод тал гэх мэтчилэн таны гэрт нарийхан зай завсартай ямар хэсэг байгаа, тэр болгонд үүнийг ашиглаж цэвэрлээрэй.
2. ТООСЖИЛТЫН СОЙЗ
Дугуйрсан урт сойз бүхий хошуу нь цонхны тавцан, номын тавиур, зурагтын тавиур, гэрлийн бүрхүүл зэргийн тоосыг цэвэрлэхэд тусална.
3. БҮРЭЭС ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГСЭЛ
Энэхүү хошуу нь танай гэрийн буйдан, сандлын бүрээс, гудас болон дэвсгэрийн гадаргуун дахь тоосжилтыг цэвэрлэхэд тус болно.
4. УРТАСГАСАН ХОШУУ
Энэхүү хошуу нь хана тааз эсвэл гүн намхан газрын тоос шороог цэвэрлэхэд тань тус хүргэхээс гадна та ямар нэгэн нүх, нам газар эд зүйлээ унагасан тохиолдолд үүнийг ашиглаж болох юм.
ХОЛБООТОЙ: Тоос сорогчийг сонгоход анхаарах 5 зүйл
Хэрвээ та манай цахилгаан бараанаас илүү ихийг сонирхон, мэдээлэл авахыг хүсвэл онлайн дэлгүүрээр зочлоод гараарай.