<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Эзэгтэй бүрт заавал хэрэгтэй 5 цахилгаан хэрэгсэл

Б.ДАВААХҮҮ 2017-01-08

цахилгаан хэрэгсэл

Эзэгтэй бүрийн өдөр тутмын ажил хэнд анзаарагдахгүй хэрнээ ганц өдөр завсарлахад “энэ чинь юу болох нь энэ вэ?” бүгд гэж дуу алддаг ажил бол яахын аргагүй гэр орны өдөр тутмын ажил гэдэгтээ хүн бүхэн санал нийлнэ. 

Эзэгтэй бид гэр цэвэрлэж, угааж индүүдэн, эмхэлж цэгцэлж, хоол ундаа хийхийн зэрэгцээ гэр бүлийнхэндээ цаг гарган анхаарал халамжаар дутаахгүй, хажуугаар нь ажлаа хийнэ гээд олон зүйлийг амжуулж чаддаг нь гайхалтай шүү. Бидний хөдөлмөрийг бага ч гэсэн хөнгөвчилж, гэрийн ажилд зарцуулах цагийг хэмнэхэд тусалдаг олон цахилгаан хэрэгслүүд байдаг нь үнэхээр таатай. Тэгвэл эзэгтэй бидний төдийлөн анзаарч ашигладаггүй зарим нэр төрлийн цахилгаан хэрэгслүүд танд ямар боломжуудыг олгож байдгийг доорх нийтлэлээс уншина уу.

 

1. Хувцас хатаагч

Blomberg хувцас хатаагч

Эзэгтэй бүхний нийтлэг зан бол бямба гарагийг бүхэлд нь угаалга хийхэд зориулан, гэр бүлийнхээ бүх гишүүдийн хувцас, ор, хөнжлийн даавуу, өөр бусад зүйлсийг угаахаар төлөвлөдөг. Гэтэл энэ бүгдийг нэг дор тохож, өлгөж хатаах орон зай, талбай байнга л дутагдана. Гэрээр дүүрэн чийг даасан байдалтай нэг өдөр магадгүй хоёр өдрийн турш байхыг хэн ч хүсэхгүй. Харин энэ асуудлыг та хувцас хатаагч машины тусламжтайгаар шийдэж чадна. Учир нь хувцас хатаагч машин нь агаарын хоолой ашиглах шаардлагагүй, усаа дотроо шүүдэг, индүүдэхэд бэлэн байдлаас шууд өмсөх хүртэл хэмжээнд угаасан хувцсыг тань хатаана гэхээр сайхан санагдаж байгаа биз.

 

2. Тараг бүрэгч

Moulinex тараг бүрэгч

Эрүүл амьдралын жор нь хоол хүнс болон дасгал хөдөлгөөнөөс бүрддэг. Тэгвэл гэр бүлдээ хайртай эзэгтэй таны сонголт тараг бүрэгч байж болно. Тэр болгон завгүй байдаг эзэгтэй бид хайртай бяцхан үрсдээ шинэхэн тараг амсуулах нь ховор. Тэгвэл сүү хөрөнгөө бэлдэж амжсан бол оройдоо тараг бүрэгчид хийсэн тараг өглөө гэхэд таны ширээнд шинэхэнээрээ бэлэн байна гэвэл хичнээн сайхан сурприз болохын дээр бяцхан үрсдээ юуг ч хийж чадах жинхэнэ супер ээж нь болно шүү дээ.

 

3. Хиншүү сорогч

1p.jpg

Хиншүү сорогчийг зөвхөн утаа, хиншүү гарсан үед төдийгүй хоол хийх явцад ашиглаарай. Тухайн үед маш их хэмжээний уур гарсанаас чийглэг орчин үүсч, гал зуухны өрөөний хана, тавилга хөгцрөх, бичил биетэн үржих орчин болохын дээр, хүнсийг муутгах, гэмтээх, элдэв өвчин эмгэг үүсэх аюултай байдаг. Нэг л товч дарахад хангалттай бөгөөд агаар дахь уур, утаа, тос, тортог бүгдийг нь соруулж, элдэв үнэр шингээхгүй.

 

4. Үс ялгагч

Угаалгын машин

Ихэнх тохиолдолд эзэгтэй нар угаалгын машинд хувцас угаахдаа өнгө өнгөөр нь ялгадаг хирнээ  материалыг үл харгалздаг. Гэтэл хувцас угааж дуусаад харахад, ноосон материалтай хувцасны үс ноос нь даавуун материалтай хувцсанд наалдчихсан байдаг. Үүнийг дараа нь ахиад  цэвэрлэхээс өөр аргагүй болдог. Тиймээс угаалгын машин худалдан авахдаа үс ялгагч үйлдэлтэй угаалгын машиныг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

 

5. Уурын индүү

Philips уурын индүү

Өглөө ажилдаа яарахын зэрэгцээ нөхрийн индүүдээгүй цамц, хүүхдийн үрчгэр өмд гээд л эзэгтэй биднийг багагүй сандаргадаг зүйлс цөөнгүй тохиолддог. Тэгвэл та уурын индүүг хэрэглээндээ оруулснаар богино хугацаанд нэг даралтаар индүүдэх боломжтой тул индүүгээ шинэчлэх эсэх нь зөвхөн таны шийдвэрт л үлдлээ.

ХОЛБООТОЙ: Индүү худалдан авахдаа юуг анхаарвал зохистой вэ?

 Та доорх зурган холбоосоор онлайн дэлгүүртэй холбогдоно уу.

Нэкст найр хуримын улирлыг тохиолдуулан хямдралтай, бэлэгтэй мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан багцын бэлэгтэй “Бал сараа Бали аралд” урамшуулалт сугалаат хөтөлбөр  хөтөлбөрийг эхлүүллээ.  

 


Б.ДАВААХҮҮ

Нийтлэлч Б.ДАВААХҮҮ

Тэрээр ХУИС болон Энэтхэг улсын Guru Gobind Singh Indraprashta их сургуулийг “ОУ-ын худалдаа – Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр шинээр хөгжиж буй технологийн дэвшилтэт гэр ахуйн цахилгаан барааг судалж, хэрэглэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг туршлагатай нэгэн.


Тагууд: Зөвлөгөө, Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ