Та шинээр зурагт худалдаж авах гэж байна уу? Ямар хэмжээтэйг сонгох вэ? Эсвэл буйдан зурагтын дэлгэц хоорондын тохиромжтой зайг мэдэхийг хүсэж байна уу? Энэхүү нийтлэлээс зурагтыг хэрхэн байрлуулах нь танд хамгийн тохиромжтой байх талаар хүргэж байна.
Хаана байрлуулах вэ?
Таны сууж буй газраас харааны байрлал зурагтын яг голд байхаар зурагтыг байрлуулах хэрэгтэй. Түүнчлэн зурагтыг хэт өндөрт эсвэл хэт нам байршуулах нь үзэгчийн хүзүүний булчинг чангаруулж ядраах сөрөг талтай. Зурагтын дэлгэцийн хэмжээ нь буйдан дээр сууж буй хүний харааны өнцөг дэлгэцийн өргөнтэй 28-40 градус үүсгэж байхаар байвал хамгийн тохиромжтой хэмээн үздэг.
Зурагт заавал камин зуухын дээр байрлах ёстой юу?
Ихэнхи хүмүүсийн үзэж буйгаар камин зуухын дээд талд нь зурагтыг байрлуулах хэрэгтэй гэж үздэг. Зурагтыг камин зуухны дээр байрлуулж болно. Гэхдээ зурагтыг бага зэрэг бөхийлгөж байрлуулах нь илүү тохиромжтой мөн үзэмжтэй харагдана.
Мөн өөр нэгэн арга бол камин зуухны хажуу талд зурагтыг байрлуулах нь сүүлийн үед тренд болоод байгааг мэдсэн л биз дээ.
Зурагтыг заавал ханын голд байрлуулах хэрэгтэй юу?
Зурагтыг хананы голд байрлуулахаас илүү өрөөнийхөө зохион байгуулалтаас хамааруулан зурагтыг хаана байрлуулах нь таны мэдэлд байх юм. Гал тогооны өрөөндөө зурагт байрлуулж болно гэдгийг санах хэрэгтэй.
Зурагтын дэлгэц хэр том байх вэ?
Хүн бүр том дэлгэцээр кино үзэх нь тааламжтай хэмээн үздэг ч та өөрийнхөө өрөөнд тохируулан зурагтаа сонгоорой. Жижиг өрөөнд хэт том дэлгэц нүүрэнд тулсан мэт харагддаг бол саруул зайд буйданг дэлгэцээс хэт зайтай байрлуулсанаас болж сайн харахгүй болдог алдаанууд түгээмэл тохиолддог. Тиймээс өрөөнийхөө зайнд тохируулан зурагтаа сонгохыг зөвлөж байна.
- Зурагт үзэх тохиромжтой зайн хэмжээ ба дэлгэцийн хэмжээ
26" инч = 1 метр 67 см
32" инч = 1 метр 98 см
37" инч = 2 метр 31 см
40" инч = 2 метр 62 см
46" инч = 2 метр 89 см
52" инч = 3 метр 35 см
58" инч = 3 метр 65 см
65" инч = 4 метр 11 см
70" инч болон түүнээс дээш = 4 метр 57 см
Сүүлийн үеийн FHD, UHD технологийн зурагтууд илүү тод дүрсийн цацалттай ба дэлгэцийн инч буюу диагналийн хэмжээг 1,5 дахин авсан зайд дэлгэцийн нягтралын нарийвчлал 1080 пихельтэй харагддаг. Энэ нь хамгийн сайн нягтралтай харагдах цэг гэсэн үг.
Харин үүнээс хойшлох юм уу урагшлавал нягтрал 780 болж буурна. Мөн цонхоор тусах байгалийн гэрэл нь дэлгэц дээр ойхоос сэргийлж зурагтын нүүрийг гэрлийн эсрэг тал уруу харуулан байршуулах нь зүйтэй. Мэдээж нүдний хараагаа хайрлаж байгаа бол жаахан холоос үзэхэд гэмгүй.
ХОЛБООТОЙ: Ухаалаг ТВ-ийн талаар таны зайлшгүй мэдвэл зохих зүйлс
Та манай онлайн дэлгүүрээр зочлон хүссэн ухаалаг ТВ болон цахилгаан бараанаас сонголтоо хийгээрэй. Доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.