<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Индүү худалдан авахдаа юуг анхаарвал зохистой вэ?

Д.Энхтуул 2016-12-28

 индүү

Хүн төрөлхтний хэрэглээнд индүү орсон цагаас хойш бид

  • Ширмэн ултай, уламжлалт технологийн индүү (Iron)
  • Хуурай индүүлдэг хийхэд зориулсан энгийн ган ултай индүү (dry iron)
  • Энгийн уурын индүү (Steam iron)
  • Уурын үүсгүүрт индүү (Steam generator iron)
  • Босоо уурын индүү (Steamer)
  • Даралтын индүү (Pressure Iron) гээд олон төрлийн индүүг мэддэг болоод байна.
ТАНД:
  • “Шинэ индүү авах цаг нь болжээ” хэмээн индүүдлэг хийх явцад бодогдож байна уу
  • Монгол орны уур амьсгал хэт хуурай тул угаасан хувцас хэт хатаж, улмаар индүүдэхэд хэт төвөгтэй санагдаж байна уу
  • Эрчүүдийн гангараа, эзэгтэйн ажилсаг байдлыг илтгэдэг цамцны индүүдлэг нэг л сэтгэлд хүрэхгүй байна уу
  • Нарийн нугалаас, нандин гоёл чимэглэлтэй, чамин үнэтэй нарийн үслэг материал бүхий хувцас хэрэглэлээ хэрхэн индүүдэхээ мэдэхгүй байна уу

Тийм бол та сүүлийн үеийн загвар, технологи шингэсэн,  хувцасыг нэг даралтаар төвөггүй индүүдэж болдог олон төрлийн индүүнээс сонголтоо хийгээрэй.  Индүүний хүчин чадал, сайн мууг хэдэн минутанд хэр олон цамц индүүдэж байгаагаар дүгнэж болно. Товч хоорондын зай, зах, ханцуй гээд сайн индүүдэх хэрэгтэй гэсэн хэсэгтээ илүү их цаг авахгүй, материалын чанар харгалзахгүй, наалдана, түлнэ гэж санаа зовохгүй, нэг даралтаар чанартай индүүдлэг хийнэ гэдэг эзэгтэй бүрт сайхан мэдээ.

Индүү дотроо маш олон янз гэдгийг та мэдэх үү? Тэдгээрийг хэдийд хэрхэн хэрэглэх вэ гэж үү? Энэ асуултад хариу олохыг хүсвэл та дараах мэдээлэлтэй танилцаарай

 1.  Температурын тохиргоо

Таны хувцасны материалын онцлогоос хамааран индүүний температурыг сонгоход анхаарал хандуулах хэрэгтэй. Нийллэг материал маш эмзэг, хэт өндөр температурт үрчийх, наалдах эрсдэлтэй. Харин хөвөн даавуу, жинсэн болон тааран материал хялбар индүүдлэг авдаггүй тул температурыг хамгийн дээд цэгт нь тохируулна. Энэ бүх ажиллагаа эзэгтэй таны толгойг нэлээдгүй ажиллуулж, бас хувцас бүрийг материалаар нь ялгах, өөр өөр материалтай хувцас индүүдэх шилжилтийн үед температурыг бууруулах болон нэмэгдүүлэхэд хүлээх гэх мэт хүндрэл гардаг. Тэгвэл сүүлийн үеийн уурын индүү материал харгалзахгүй индүүддэг болсон гэвэл та итгэх үү. Philips брэндийн сүүлийн загварын индүүнээс та температур тохируулах тохиргооны хэсгийг олж харахгүй. Учир нь Philips уурын индүүний гайхалтай шинэлэг технологи нь таны хүслийг сонссон, эзэгтэй бүрийн таалалд нийцэх бүтээл болсонтой холбоотой.

 

индүү тохиргоо

 

2.  Индүүний ул

Индүүний ул хувцас хэрэглэлийн материалтай шууд харьцдаг. Тиймээс энэ хэсгийн хөгжүүлэлт, давууны материалын хөгжилтэй цуг байнга хөгжиж ирсэн байдаг. Индүүний ул хувцасны материалаас хамаарахгүй, наалдахгүй байх гэдэг түүний үнэ цэнийг тодорхойлох гол үзүүлэлт юм. Түүнчлэн хэлбэр нь улам бүр хэрэглээнд ойртож байгааг илтгэх нэг шинж бол хошуу хэсгээрээ нарийссан үзүүртэй болсноор товч хоорондын жижигхэн зайг индүүдэхэд нэн тохиромжтой болжээ.

 

Нарийхан-орой-тийш-нарийссан-гурвалжин-хэлбэрийн-суурь

 

3. Усны савны хэмжээ 

Усны савны багтаамж, түүнийг дүүргэхэд хэр хялбар болохыг, мөн усны заалт тод харагдаж байгаа эсэхийг тооцоолох хэрэгтэй. Түүнчлэн таны амьдралын хэв маягаас индүүний сонголтод усны савны хэмжээ ихээхэн нөлөөлнө. Хэрэв та зав муутай, угаасан хувцасыг бүрэн хатсан хойно нь, эсвэл хатсан хувцасаа индүүдэж амжилгүй бөөгнөрүүлдэг бол тусдаа усны савтай индүү маш тохиромжтой, хэдий хатсан байсан ч индүүдлэг таны сэтгэлд 100% хүрнэ.

 

Индүүний-усны-нөөцлүүр

 

4. Индүүний утас

Индүүдлэг хийх явцад хувцасыг тал талаас нь индүүдэхэд утас мушгиран орооцолдох нь их байдаг. Иймд та утасгүй, суурин дээрээ цэнэглэгддэг индүү сонгох боломжтой ч энэ нь температурыг удаан барихгүй дутагдалтай талтай. Иймд утас нь индүүтэй холбогдох хэсэгтээ 360 градус эргэлдэг бол утас орооцолдох нь бага байдаг.

Индүүний утас урт байх нь нэг талдаа индүүдэхэд хэрэгтэй мэт боловч нөгөө талдаа индүүг хураах үед хэт дарамттай байх нь бий. Иймд утас нь индүүний сууринд тойрог хэлбэрийн ороогддог эсвэл утас хийгч нөөцтэй, индүүдэхэд богинодохгүй хангалттай урт хэмжээтэй, 360 градус эргэлдэхэд зориулагдсан уян хатан байх хэрэгтэй.

 

Индүүний-утас

 

5. Индүүний жин, гарт эвтэй байдал

Индүүний жин, улны хэмжээ, бариулын эвтэй байдал зэргийг харгалзан хэт өргөн биш, бариул зөөлөвчтэй, гулгахгүй, барьцтай байх нь чухал бөгөөд гарыг чилээхгүй, хөнгөн даралтаар чанартай индүүдлэг хийхүйц байх хэрэгтэй. Гарын алганд тээглэх давхарга, ховил байхгүй байх нь чухал. Иймд та үзүүлэнгийн индүүг барьж өөрт эвтэй байгаа эсэхийг туршиж үзэх боломж цахилгаан бараа борлуулдаг дэлгүүрүүдэд бий.

 

Индүүдэхэд-гаранд-тохирсон

 

6. Автоматаар унтардаг эсэх

Зарим загварын индүү хөдөлгөөнгүй тодорхой хугацаа болсны дараа өөрөө унтрах үйлдэлтэй байдаг. Индүүдлэг үргэлжлэх үед хөдөлгөөнийг мэдрэн халж эхэлнэ. Энэ нь цахилгаан хэмнэх давуу талтай.

 

Индүүний-хэмжээ

 

 

7. Power-on гэрэл

Гэрийн ажил их үед индүүгээ залгуураас салгасан эсэхдээ эзэгтэй бүр л санаа зовинодог. Тэгвэл ажиллаж буй эсэхийг илтгэдэг Power on гэрэлтэй бол таны эргэлзээг тайлах нэг давуу тал болно

 

Индүүний-топ-брэнд  

8. Өөрийгөө цэвэрлэх үйлдэлтэй эсэх

Индүүний усны савнаас ул хүртэлх хэсэгт цайр тогтох, уланд буй уур гаргах нүхнүүд бөглөрөх зэрэг хүндрэл индүүний эдэлгээний явцад тохиолддог. Иймд өөртөө цэвэрлэх үйлдэлтэй бол усны саваас индүүний ул хүртлэх хэсгийг усны уураар нэг товч дараад л цэвэрлэж болно. 

 

fig18.png

 

8. Уурын индүүний давуу талууд

Уурын индүү нь Усны бөмбөлөгүүдийг маш нарийн ширхэгтэй уур болгож жигд гаргадаг, мөн усыг манан мэт нарийн ширхэгээр шүршиж хувцасыг жигд чийглэдэг, индүүний сууринд наалдсан тортогийг өөрөө цэвэрлэгч функцтай. Хэрэглэхэд хялбар, гарт эвтэйхэн, урт утастай, эдэлгээ сайн гээд олон давуу талуудтай. Ямар ч уурын индүү нь уур гаргахгүй индүүдэх боломжтой. 

  • Уурын индүү (Steam iron) – Ердийн уурын индүү нь уураар болон халаалтаар индүүддэг. Усны сав индүүний их биед байх ба дагалдан ирэх саваар усыг дүүргэнэ. Ерөнхийдөө жижгэвтэр 200-350мл ус нэг удаадаа хийх боломжтой, үнийн хувьд харьцангүй хямд ч уур гаргах хүч, загварын онцлогоос хамааран үнэ нь харилцан адилгүй байна. Гэрийн нөхцөлд байнгын хэрэглээнд тохиромжтой.
  • Уур үүсгүүрт индүү (Steam generator iron) – энгийн индүүнээс илүү уур гаргадаг, индүүдлэгийн xанар болон бүтээмж өндөр энгийн уурын индүүнээс 30% илүү, их хэмжээний хувцас хэрэглэл индүүдэхэд цаг хэмнэх, ажиллагааг хөнгөвчлөх ашиг тустай, олон ам бүлд болон бага оврийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж болно. Усны сав нь тусдаа нэг удаад 3-5л ус багтах багтаамжтай, усаа нэг дүүргэчихсэн байхад удаан хугацаанд хэрэглэж болно. Индүү нь хэрэглэхэд хөнгөн, усны уурыг индүүний хэсэгтээ гаргах тул уур дамжуулах хоолой халахгүй, аюулгүй байдал сайн хангасан. Бид таньд индүүний зах зээлд тэргүүлэгч Philips брэндийн уурын үүсгүүрт индүүг өнгө загварын олон сонголтоор санал болгоно.
  • Босоо уурын индүү (Steamer)- Бүсгүйчүүдийн нандин гоёл, шүр шигтгээтэй, тор, нийллэг оруулгатай, цацаг чимэглэлтэй, нарийн нугалаастай хувцас хэрэглэлийг индүүдэх тийм ч амар биш. Мөн зарим хувцас хамба хилэн, нарийн үслэг материалтай байх нь бий. Эдэгээрийг индүүдэхэд босоо уурын индүү маш тохиромжтой.

 

Philips iron.jpg

 

Та одоо индүү худалдан авахад бэлэн үү? Тийм бол www.next.mn сайтаар зочлон өөрийн сонголтыг амьдралын хэв маягтаа тохируулан сонголтоо хийгээрэй


 ХОЛБООТОЙ: Богино долгионы зуухны талаарх буруу ойлголтууд

 Philips-индүү

  ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ