<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Эзэгтэй та хэрэглэж сурах хэрэгтэй 5 цахилгаан хэрэгсэл

Д.Энхтуул 2016-12-15

5 tsahilgaan heregsel.jpgТехник технологийн эрин зуунд бидний хийх ёстой ажлыг хэд дахин хөнгөвчилж өгсөн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд улам боловсронгуй болсоор байна. Бүсгүйчүүд бид сайхан гал тогоотой, чанартай цахилгаан хэрэгслүүдтэй байхад л сэтгэл дүүрээд, хоол хийхэд хүртэл урамтай байдаг шүү дээ. Бидний мэддэг хирнээ, ашигладаггүй цахилгаан хэрэгслүүд таны ажлыг хэчнээн их хөнгөвчилж, ашигтай байдаг талаар хүргэж байна.

1. ОЛОН ХААЛГАТАЙ ХӨРГӨГЧ

Олон хаалгатай хөргөгч нь таны худалдан авсан хүнсийг байрлуулахад зохион байгуулалт сайтайгаас гадна зай багатай гал тогоонд хаалга онгойлгоход бага зай эзэлдэг. Мөн хөргөгч болон хөлдөөгчийн хэмжээ нь адилхан, хөргөгчийн болон хөлдөөгчийн хэсгийг ашиглахад хүртэл хялбар.

lg_fridge.jpg

 

2. АЯГА ТАВАГ УГААГЧ МАШИН

Баярын ширээний ард овоолоостой их аяга тавагнууд бүсгүйчүүд биднийг хүлээж байдаг. Таны цаг завийг хэмнэх үүднээс цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд аяга таваг угаагч машиныг зохион бүтээгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Эзэгтэй та цахилгаан хэрэгслийнхээ тоог аяга таваг угаагч машинаар нэмээд авахад илүүдэхгүй.

ХОЛБООТОЙ: Аяга таваг угаагч хэрэглэх 5 шалтгаан

Аяга таваг угаагч

 

3. КОФЕ ЧАНАГЧ                        

Кофе бэлтгэхдээ нэг аяга халуун усан дээр нэг халбага кофе, хоёр халбага хуурай сүү, элсэн чихэр гэх мэтчилэн уламжлалт аргаар бэлдсээр л байна уу. Үүний оронд та зүгээр л кофе чанагч машиныг сонго. Хэрэглэхэд тун хялбар учраас танд гарцаагүй таалагдах болно.

кофе чанагч машин

 

4. СЕНДВИЧНИЙ МАШИН

Өглөө ажилруугаа явах гээд яарах үед  өглөөний цайгаа бэлтгэхэд  хамгийн их тус хүргэх цахилгаан хэрэгсэл бол сендвичний машин бөгөөд нэг дор 4 сендвич гарах учраас та зүгээр талх, хачираа л бэлдээд тавьсан байхад  хэдхэн минутын дараа өглөөний цай ширээн дээр чинь бэлэн байх болно.

СЕНДВИЧНИЙ МАШИН

 

5. ХҮНСНИЙ КОМБАЙН

Олон үйлдлийг нэг дор цогцлоосон цахилгаан хэрэгсэл бол хүнсний комбайн юм. Тухайлбал: Гурил зуурмаг зуурагч, Хэрчигч, Зөөлөн эдийн шүүс шахагч , Өндөг, Крем зуурагч зэргийг нэг дороос шийдэх боломжийг танд олгоно.

ХҮНСНИЙ КОМБАЙН

 

ХОЛБООТОЙ: Өглөөний цай бэлтгэх 5 санаа

Та манай онлайн дэлгүүрээр энд дарж  зочлон өөрт таалагдсан хүссэн цахилгаан бараагаа сонгоорой. 

 

Хүссэн бэлгээ эрхийн бичгээрээ

 


Д.Энхтуул

Нийтлэлч Д.Энхтуул

ОУ-ийн харилцааны бакалавр болон Хятад хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй. Орчин үеийн гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж тэрээр эзэгтэй нарт тулгардаг олон асуудлыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлээр хэрхэн шийдвэрлэх, тэдгээр нарийн төрөл зүйл бүхий бүтээгдэхүүний хэрэглээг зааж, зөвлөх арвин туршлагатай.


Тагууд: Зөвлөгөө, Хөргөгч