<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Шинэхэн гэр бүл цахилгаан бараа худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Ч.Наранбаатар 2016-12-15

shinehen ger bul.jpg 

Хараахан гэрээ тохижуулж амжаагүй байгаа шинэхэн гэр бүлд зориулан ая тухтай, хэрэглэхэд хялбар, мөн гэр бүлийн төсөвт тохирох сонголтыг хэрхэн хийх, цахилгаан барааг анхлан худалдан авахдаа юуг анхаарвал зохистой талаар нийтлэл хүргэж байна.

1. Өнгө үзэмж

Таны сонголт юун түрүүнд танай гэрийн дотоод засал, тавилга эд хогшил, бусад зүйлстэй өнгөний хувьд зохицолдсон байх хэрэгтэй. Сүүлийн үед цахилгаан хэрэгсэл зөвхөн цагаан өнгөөр хязгаарлагдахаа больсон нь тун таатай. Залуу хосуудын ихэнх нь орчин үеийн хэв маягт нийцсэн үзэмжтэй, загварлаг, өнгөлөг, тохилог байхаар тохижуулах хүсэлтэй байдаг учраас цахилгаан барааныхаа өнгөний хослолыг анхнаасаа сайн ярилцах хэрэгтэй.

2. Хэрэгтэй зүйлээ эхлээд худалдан ав

Танай гэр бүлд яг одоо ямар төрлийн цахилгаан хэрэгсэл нэн түрүүнд хэрэгтэй байгааг тооцоолон үзээрэй. Өөрөөр хэлбэл: та өөрийн хүслийн жагсаалтыг хайртай ханийхаа хамтаар гаргаарай. Уг жагсаалтад өөрийн болон хайртынхаа амьдралын хэв маягт зайлшгүй шаардагдах эд зүйлсийг эхлэн бичиж, өөрсдийн төсөвт тохируулан эрэмлэж, худалдан авалтаа хийх нь чухал шүү.

3. Цахилгаан барааны гарал үүслийг анхаар

Уг худалдан авах гэж буй цахилгаан хэрэгсэл нь нэн түрүүнд таны хэрэгцээг хангах үйлдэл, ажиллагааны горим бий эсэхийг хянаарай. Дараа нь ямар брендийн, хаана үйлдвэрлэгдсэн гэдэг нь мөн л чухал. Тиймээс худалдан авах гэж байгаа цахилгаан барааныхаа тухай мэдээллийг цахим ертөнцөөс болон найз нөхөд, танилуудаасаа судлаад үзэхэд илүүдэхгүй. Монгол улс нь зах зээлд ТӨВ АЗИЙН БҮС НУТАГТ хамаарах ба уг бүсэд Казакстан, Киргизстан, Туркменстан, Тажикстан, Гүрж гэх мэт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудтай нэг бүсэд хамаардаг тул ихэнх албан ёсоор нийлүүлж буй брэнд бүтээгдэхүүн ОРОС хэл дээр меню, ажиллагааны заавартай байх нь бий. Гэвч та өөрийн сонгосон бүтээгдэхүүний хэлний тохиргоог өөрчлөх, ажиллагааны заавраас өөрийн мэддэг хэл дээр танилцах боломжтойн дээр бид таньд Монгол хэл дээр орчуулан ажиллагааны зааврыг дагалдуулж байна.

Сайн чанарын цахилгаан бараанаас гар татгалзах хэрэггүй.

 ХОЛБООТОЙ: Ямар брендийн ухаалаг ТВ авбал зүгээр вэ?

4. Хүчин чадал, ажиллагааны горимыг судлах

Цахилгаан бараа бүтээгдэхүүний хамгийн гол шалгуур үзүүлэлт нь цахилгаан хэмнэдэг, сүүлийн үеийн ухаалаг үйлдэлтэй эсэх, эко горимтой эсэх, орчин үеийн технологийн шийдэл шингэсэн эсэх, загвар дизайны онцлог, бүтээгдэхүүнийг хийсэн материал зэргээс хамааран загвар бүр өөрийн код, техникийн үзүүлэлт, түүнд тохирсон үнэтэй байдаг. Тухайн бүтээгдэхүүн чанартай, удаан эдэлгээтэй байх гэхээс илүү залуусын сонголт орчин үеийн хэв маягт тохирох эсэх гэдэг үзүүлэлт хэдийн чухал болсон үед бид амьдарч байна. Тиймээс интернет орчинд та өөрийн хэрэгцээнд тохирох бүтээгдэхүүний талаар эрдэмтэд, экспертүүдийн шалгуур, хэрэглэгчдийн санал бодлыг сонсох, хэрэглээний давуу тал болон, бусад бүхий л мэдээллийг авах бүрэн боломж бүрдсэн байна. 

Таны сонголтыг зөв байхад туслах үүднээс бид бүх төрлийн цахилгаан хэрэгслийг сонгоход анхаарах зүйлсийн талаар нийтлэл хүргэсээр байна. Тухайлбал хөргөгч сонгох гэж буй бол Хөргөгч сонгохдоо анхаарах 5 зүйл гэсэн нийтлэлийг уншаарай. 

5. Хөнгөлөлт, урамшуулал

Монгол улсын цахилгаан барааны зах зээлд ажиллаж буй томоохон компаниуд хэдийн дэлхийн нэртэй брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны баталгаат засвар, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын хамтаар шууд үйлдвэрлэгчээс нийлүүлдэг болсон бөгөөд тухайн худалааны компани таны худалдан авалтыг дэмжин хөнгөлөлт урамшуулал байнга санал болгосоор байна. Иймд та цахилгаан бараа худалдан авах гэж байгаа бол хөнгөлөлт урамшууллын талаар мартаж болохгүй. Хэрвээ та нэг газраасаа хэд хэдэн худалдан авалт хийвэл та хөнгөлөлт эдлэхээс гадна урамшуулал авах болон сугалаанд оролцох ч эрх авна шүү.

 

Та онлайнаар хүссэн цахилгаан бараагаа худалдан авах боломжтой бөгөөд хэрвээ худалдан авалт хийхийг хүсвэл Нэкстийн онлайн сайтаар зочлоорой. Доорх зурган холбоосоор нэвтрэх эсвэл Энд дарна уу.

New Call-to-action


Ч.Наранбаатар

Нийтлэлч Ч.Наранбаатар

НЭКСТ Электроникс ХХК ийн маркетингийн албаны мэргэжилтэнгээр ажиллаж байгаа.


Тагууд: Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ