<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Дурлалт хосуудын өдрийн бэлэгний санаанууд

Ч.Чинзориг 2017-02-13

Энэхүү тусгай баярын хуудсан дээр бид хайртай хүнтэйгээ мартагдашгүй нэгэн өдрийг өнгөрүүлэхэд таны хийх хэрэгтэй зүйлсээс мөн бэлэгний санаануудаас оруулахыг хичээлээ.

Хамгийн түрүүнд гэгээн Валентины өдрийн тухай

"...хамгийн ичимхий хамгийн зориггүй хүмүүс үг хэлэлгүйгээр өөрийн сэтгэлээ илчлэх өдөр."

Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны өдөр аз жаргалтайгаа учирсан хосуудын ариун нандин хайранд дэлхий нийтээрээ умбан баярлацгаадаг билээ. Уг баярыг тэмдэглэх болсон түүхийг та бүхэндээ өгүүлье.Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Түүнээс хойш 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөр хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартны нэрээр нэрлэн тэмдэглэх болсон байна. Эхлээд энэ баяр нь баруун Европоор тархаж сүүлдээ дэлхий нийтээр бүх хосууд тэмдэглэдэг болжээ.

Хайртай хүндээ юу бэлэглэх вэ гэж үү?

Хайртай эмэгтэйдээ бэлэглэх бэлгүүд 

Untitled-2.jpg

Philips шүүс шахагч

Untitled-1-2.jpg

Philips холигч

Untitled-3.jpg

Philips холигч

4.jpg

Philips үсний сэнс

 

Philips үсний индүү

5.jpg Samsung Galaxy A5/2017

 

Хайртай залуудаа бэлэглэх бэлгүүд

7.jpg

Philips сахлын машин

8.jpg

Powerbank

9.jpg

Samsung Galaxy A5

Wireless Keyboard

6.jpg

Philips Кофе чанагч

10.jpg

Philips

Үсний машин

 

 

 

НЭКСТ Дурлалт хосуудын баярын өдрийг тохиолдуулан “ХАЙРЫН БАЯРЫН ХОС БЭЛЭГ” Facebook уралдаанд зарлсныг нээрээ дуулгая. Та оролцсоноор дэлхийд тэргүүлэгч Philips брэндийн ионжуулагчтай үсний сэнс болон 40 минут цэнэглээд 8 цаг тасралтгүй ажиллах, усны хамгаалалттай сахлын машины азтан болох боломжтой. Энэхүү уралдаанд оролцхыг хүсвэл та манай Next Electronics Facebook хаягт хандаарай.

Романтик орчин бүрдүүлээрэй:

Цуг үдийн зоог бэлтгээрэй

Захиа бичиж өгөөрэй

Цуг зугаалаарай

Хайрттайгаа утсаар байнга яриарай

Үдшийг өөрсдөдөө зориулаарай

Дурлалт хосуудын өдрийг хайраар дүүргэх 6 газар

Хайрын илэрхийлэл болсон зүрхүүдийн, дурлалт хосуудын хамгийн их хүсэн хүлээсэн, хайраа илчлэх өдөр ойртож ирлээ. Мэдээч хосуудын хувьд сэтгэл хөдөлгөм мөч ч цаг тулсан үед толгой гашилгам асуултууд ухаан самууруулах үе бий. Хайртайгаа хаашаа орох вэ; юу бэлэглэх вэ; нөгөө л нэг набор чихмэл өгөх үү; яаж энэ өдрийг онцгой өнгөрөөх вэ гэх мэт. Өөрийн нөгөө хагсдаа нэг өдрийг гаргаж, анхаарлаа хандуулж аз жаргалыг мэдрүүлэх нь хамгийн чухал. Тиймээс хайраа чин үнэнчээр илэрхийлэхийн тулд сэтгэлээ гаргаж орчин бүрдүүлээрэй

Ингээд танд Дурлалт хосуудын өдрийг хайраар дүүргэх шилдэг 6 газрыг санал болгож байна.

  

Цуг үдшийн зоог бариарай

Хайртыгаа танаас илүү мэдэх хүн байхгүй шүү дээ. Хоёр биендээ тохирсон романтик орчинг бүрдүүлэх нь энэ өдрийг тэр чигт нь тодорхойлно гэдгийг санаарай. Та хоёр чөлөөтэй байж зөвхөн 2 биетэйгээ энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл дуртай хоолоо хамтдаа хийж идээд тухтай хувцсаа өмсөөд дуртай сериалаа тэврэлдээд үзэх шиг сайхан зүйл гэж үгүй. Аа харин романтик болзоонд явахаар захиж байгаа бол эртнээс ширээ захиалж амжаарай. Намуухан дуунд яриа өрнүүлж, ширээний цаанаас харц шидэж, бүжиглэх боломжтой орчин бол бүжгэнд урьж, та өөрийгөө энэ мөчид энэ хүнтэй хамт энэ өдрийг өнгөрөөж байгаадаа ямар их аз жаргалтай байгаагаа мэдрэх болно.


Жүжиг, дуурь эсвэл балет үзээрэй

Энэ өдрийг та хостойгоо сэтгэл хөдөлгөм тавилт сонирхож, урлагийн гоо сайхныг биширч театрын ертөнцөөр аялаарай. Урлагийн романтик орчин, эгшиглэнт дуу чимээ ганц бие хүний ч сэтгэлийг дулаацуулна.

 


Үнсэлтэд зай үлдээгээрэй

Хосоороо кино үзнэ гэдэг хэдий хуучирсан арга ч та өөрийн шийдлээ оруулбал цагийг хөгжилтэй өнгөрөөж болно шүү. Кино театрт шинэ гоё кино байвал хамт үзэж болох ч зөвхөн хоёулаа байж болох орчинд болбол проектор дээр шалгарсан романтик кино үзэж уйлбал уйлаад гол баатруудаас сургамж аваад хайраар амьсгалж болно, эсвэл инээдмийн кино хамтдаа үзээд үхтлээ инээгээд энэ өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөж болно. Мөн үнэсэлтэд зай үлдээхээ битгий мартаарай. 


Оддыг бишрээрээ

Огторгуй тэнгэр нь үргэлж өөрийн онцлог болон нууцлаг чанараараа хүмүүс биднийг татдаг тэгвэл хайртай хүнтэйгээ хамт гэрэлт оддын доор, хүслээ шивнэж аз жаргалыг мэдрэн хэвтэнэ гэдэг бол Валентины баярыг тэмдэглэх нэгэн сонирхолтой шийдэл юм. Дулаан хувцаслаж бие биенээ сайн дулаацуулж явахыг бүү мартаарай.


Ууланд гараарай эсвэл төлөвлөгөөт зугаалга хийгээрэй

Энэ Валентины өдөр дулаахан байх тул эрүүл мэнддээ ч анхаараад ууланд гарангаа хайраа мэдрүүлээрэй эсвэл хотын хамгийн тухтай өнцгүүдээр төлөвлөгөө гаргаж зугаалаарай. Эртнээс аяллын цэгүүдээ тэмдэглээд, газрын зураг гаргаад адал явдалд бэлдээрэй. Магадгүй гэнэтийн үйл явдал хамгийн их дурсамж үлдээдэг болохоор та шинэ зүйл турших, зугаалга хийхээс битгий татгалзаарай.


Гэр бол ид шидийн цайз

Хайруудын өдрийг гэрээсээ гарахгүйгээр ч мартагдахааргүй өнгөрөөж болно гэдгийг битгий мартаарай. Өглөө, оройн зоог бэлтгээд эсвэл хайртынхаа дуртай хоолын захиалаад, хоолны ширээгээ сарнайн дэлбээ, лаагаар чимэглээд өөрийн чин зүрхний захиаг бичиж өгөөрэй. Намуухан дуу тавьж сэтгэлээ илчилж таны хайртай хүн таны амьдралд хир том орон зайг эзэлдгийг сануулаарай. Таны гэр бол таны ид шидийн цайз. Таны бүтээлч сэтгэлгээ хаашаа хөтөлнө тэрийгээ дагаарай.


1188-happy-valentines-day-1366x768-holiday-wallpaper-1.jpgХамгийн сүүлд нь бие биенийгээ хайрлаад аж жаргалыг мэдрүүлээд эргүүлээд мэдрээрэй. Дотнын хүндээ зөвхөн Валентины өдөр биш өдөр бүр анхаарал тавиарай.


Ч.Чинзориг

Нийтлэлч Ч.Чинзориг

Тэрээр НЭКСТ Электроникс-т Маркетингийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд технологийн ертөнцөд болж буй үйл явдал, дэвшил болон нээлтүүдийн талаар гүн сонирхолтой. Чинзориг нь барааны мэргэжилтнээр ажиллаж байсан тул НЭКСТ-д зарагдаж буй бараануудын талаар өргөн мэдлэгтэй.


Тагууд: Зөвлөгөө

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ