<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Аз жаргалтай гэр бүлийн хэв маяг

Ё.Баярмагнай 2016-12-29

Аз жаргалтай гэр бүлийн хэв маяг

Эрүүл харилцаанаас гэр бүлийн аз жаргал эхэлнэ. Аз жаргалтай гэр бүлийг харуулсан олон сайхан телевизийн цуврал кинонуудыг та үзсэн биз дээ. Тухайлбал: Тэнгэрлэг нэгэн гэр бүл, Нэгэн дээвэр дор, Жаргалтай гэр бүл зэрэг эдгээр  кинонд бие биенээ хэрхэн ойлгож, хайрлаж, ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулж байгааг өгүүлдэг. Аз жаргалтай  гэр бүлийн амьдралын хэв маягтай танилцаж, өөрт хэрэгжүүлж болох санааг аваарай.

1. Нэгт гэр бүл, хоёрт ажил

Бидний дунд хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл бол ажлын цагтаа тарахыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс илүү цагаар сууж ажил дээрээ оройтож байгаа нэгэн хамгийн ажилсаг нэгэн болж, яг цагтаа ажлаасаа гарсан нэгэн хамгийн залхуу нэгэн болж бусдын дунд харагддаг. Энэ бол хамгийн буруу ойлголт. Өдрийн 8 цаг гэдэг бол их биш ч мөн багагүй хугацаа. Ажилдаа амжиж очих, тараад харих гэсээр байтал энэ хотын их хөдөлгөөнд 1-2 цагийг зөвхөн хүрэх газраа очихын тулд зарцуулдаг нь нууц биш. Унтаж амрах цаг, ажлын цаг, унаанд өнгөрүүлэх цагаа тооцоод хасвал маш цөөхөн цагийг л бид хайртай хүмүүстээ зориулж байгаа нь харагддаг. Тиймээс ажлын цагтаа хийх ёстой ажлаа амжуулсан л бол илүү цаг гарган суухын оронд гэртээ харьж гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, Хааяа  амралтын өдрөөр тэдэнтэйгээ кино үзэх, салхинд гарах, гадуур хооллох, цана чаргаар гулгах, цэнгэлдэх хүрээлэн, паркаар зугаалах гэх мэтчилэнгээр сонирхолтой өнгөрүүлэх аргуудыг бодож олоод, гэр бүлийн холбоогоо улам бэхжүүлээрэй.

2. Эрүүл амьдралын зуршил

Хувь хүн бүр өөр өөрийн гэсэн зуршилтай байдаг. Харин гэр бүлийн зуршлыг яагаад бий болгож болохгүй гэж. Эрүүл амьдарна гэдэг дасгал хөдөлгөөнтэй, зөв хооллохыг л хэлнэ. Тиймээс гэр бүлийн чөлөөт цагаараа  спорт төвүүдээр хамтдаа үйлчлүүлж, долоо хоногийн аль нэг өдрийг махгүй хоолны өдөр болгон, өдөрт  дор хаяж 1 цагийг хамтдаа ямар нэгэн хөгжөөнт тоглоом тоглон өнгөрүүлээрэй. Энэ танай гэр бүлийн хайрын бэлэг болох бяцхан гишүүдэд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн долоо хоногийн бас нэгэн өдрийг утаатай "Улаанбаатараас уушигаа аврая" нэртэй хөгжилтэй зугаалга ч хийж болно шүү. 

3. Тохилог гэр

Гэрийн эзэгтэй бидний ажил дуусдаггүй шүү дээ. Ажлаа тараад гэртээ ирэхэд бас дараа дараагийн нэгэн ажлууд хүлээж байдаг. Хоол хийж, угаалга цэвэрлэгээ хийсээр нэг л мэдэхэд унтаж амрах цаг болсон байдаг. Иймээс сүүлийн үеийн технологийн дэвшилүүд маань эзэгтэйн хөдөлмөрийг улам хөнгөвчилж цагийг тань хэмнэн, гэр бүлдээ илүү цаг зарцуулах боломжийг олгосоор байгаа нь гайхалтай. 

4. Хоолны гайхамшиг

Энэ тодорхойлолт бол аз жаргалын хамгийн гол зүйл нь юм. Хоолны ширээг тойрон суухад хамгийн халуун дулаан яриа тэнд өрнөн сайхан уур амьсгал бий болж гэр бүлийн харилцаа улам бат бөх болдог гэдэг.  Та манай нийтлэлийн доор байрлах хоолны цахим жорын номыг татан авч олон төрлийн хоол, амттан хийн гэр бүлийн аз жаргалаа яагаад нэмэгдүүлж болохгүй гэж.

5. Нууцлаг болзоо

Хэдийгээр та гэр бүл болоод нэлээн хэдэн жилийг ардаа үлдээж, эцэг эх болсон ч гэлээ хоёр биендээ зориулж яагаад романтик үдшийг зохиож болохгүй гэж. Гэр бүлийн хосуудын гал халуун бат бэх харилцаанд чинь хамгийн гол түлхэц өгөх зүйл юм шүү.

6. Хайрлаад л байвал амьдраад л байна

Энэ үгийг нэгэн киноны хэсгээс та сонссон л биз дээ. Нэг гэрийн хоёр бие биендээ хүлээцтэй, итгэлтэй, хайртай, халамжтай, хүндэлдэг гэх мэтчилэн эерэг харилцаануудыг байнга хэвшил болгох хэрэгтэй. Хамтдаа ярилцаж, асуудлыг хамтдаа шийдэж, даван туулж байх нь гэр бүлийн харилцааг гүн гүнзгий бат бэх болгодог.

7. Шалтгаангүй бэлэг бэлэглэ

Хэн нэгнийг баярлуулах, мөн хэрхэн баярлаж байгааг нь харах хэчнээн сайхан гэдгийг хүн бүхэн мэдэх билээ.Тиймээс та хүүхдүүддээ, эсвэл эхнэр болон нөхөртөө ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүйгээр бэлэг авч өгч заншаарай. Бэлэг гэхээр заавал том зүйл биш байх албагүй шүү дээ. Ажлаасаа орж ирэхдээ хэдэн ширхэг зайрмаг бариад ороод ирсэн ч тэд баярлана. Ингэх нь таны гэр бүлийн аз жаргалыг нэмэгдүүлэхэд түлхэц болж өгөх юм шүү.

 

ХОЛБООТОЙ: Үлгэр жишээ эзэгтэй бүрт заавал байх 8 цахилгаан хэрэгсэл

 Амтат смүүти бэлтгэх жорыг доорх холбоосоор нэвтрэн татаж авна уу.

10 төрлийн смүүти бэлтгэх жор

 


Ё.Баярмагнай

Нийтлэлч Ё.Баярмагнай

Улаанбаатар дээд сургууль, Ирланд Улсын Westmoreland College-г бизнес удирдлагын мэргэжилээр тус тус төгссөн. ZigZag Доктор авто сүлжээ, Алтай Холдинг, Скай Трейдинг компаниудад маркетингийн албаны даргаар ажиллаж байсан туршлагай. 2016 оноос НЭКСТ Электроникс ХХК ийн маркетингийн албаны даргаар ажиллаж байна.


Тагууд: Зөвлөгөө

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ